ИТХ-ЫН ДАРГА ДАА ЛАНД-200 АВЧ ӨГӨХӨӨР ТЕНДЕР ЗАРЛАСАН САЙН АХ Т.БАЯНМӨНХ

УИХ-аас орон нутгийн төсвийг бие даасан байдалтай болгосон.  Иргэдийн орлогыг нэмэгдүүлэн, ажлын байрыг хадгалсан үйлдвэрлэл үйлчилгээг санхүүжүүлэх үүрэгтэй.Төсвийн хөрөнгөө иргэдийнхээ олонхийн саналыг авсан нэн шаардлагатай байгаа ажлуудад захиран зарцуулдаг атал  Өвөрхангай аймгийн Хужирт сум даргаа машинтай болгохоор шийджээ. Тус сумын ИТХ-ын даргад 2008 оны Ланд-200 маркын автомашин авч өгөхөөр хоёрдугаар сарын 16-ны өдөр Засаг дарга Т.Баянмөнх гарын үсгээ зурж тамга даран 60саяын тендер зарлажээ.Татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа энэ мэт завшиж Эрх мэдлээ урвуулан ашиглаж татвар төлөгчдийн мөнгийг завшиж байгаа удирдлагуудад хариуцлага тооцохыг сумын иргэд шаардаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.