УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДАА 5 ХАНАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРЭЭР УРАМШУУЛЛАА


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжиж байна.Энэ хүрээнд аймгийн 15 сумын 16 залуу малчин өрхөд 5 ханатай гэр өгч мал сүргээ өсгөн үржүүлэх ажил үйлсэд нь дэмжлэг урамшуулал олголоо. Малчин үе удмаа үргэлжлүүлэн үр хүүхдэдээ нүүдэлчин Монгол уламжлалаа залгамжлуулан яваа залуу малчин өрхүүдийнхээ амьжиргааг дээшлүүлж бодлогоор дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга Р.Сэддорж илэрхийллээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.