"ЖАГСААЛТЫН 5-Д ОРМООР БАЙНА, 15 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГӨӨЧ ГЭЖ ЯВАА ХҮМҮҮС ЭНЭ САНААРХЛАА ЗОГСОО"


УИХ-ын гишүүн Н.Энхболд: Сонгууль болох гэж байна. Асар их мөнгөөр жагсаалтад орох эрхээ худалдан авч байгаа гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ХЗДХ-ийдад мэдээлэл байна уу. Жагсаалтаар тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн гаргаж байгаа зардлын 50 хүртэл хувиар зардал гаргаж болно гэсэн хуулийн заалттай. Гэтэл юу энэ битгий хэл, санаанд оромгүй тоотой үнээр намууд тойрогт суудлаа худалдаад байна гэх юм. Энэ бол мөнгөөр хүний төрөө байгуулах эрхийг худалдан авч байгаа хэрэг буюу хууль бусаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого гэсэн асуудал яригдаад байна шүү дээ. Ингэвэл энэ сонгууль юу болж таарах вэ. Б.Энхбаяр сайдад үүнд хэлэх юм байна уу?

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Ард түмний сонголт эцсийнх байдаг. Шүүхэд ард түмний сонголтыг засварлах эрх байхгүй. Таны хэлсэнчлэн, Өвөрхангай аймагт болсон сонгуулийн үр дүнг нэг хоногийн дотор харьяаллыг нь өөрчилж байгаад Өвөрхангай аймгийн 100 гаруй мянган иргэний сонголтыг Нийслэлийн ХУД-ийн шүүгч засварласан. Ингэж нэг шүүгч аль нам нь парламентдаа олонх болох буюу Үндсэн хуульд заасан ард, түмний төрөө мэдэх эрхэд халдсан асуудал байдаг.

Энэ өдрүүдэд шүүх засаглал ямар хэмжээнд хонгил угсрагдаж байна вэ гэдэг асуудал илүү тодорхой болж байна. Бидний 2001 онд Шүүхийн тухай хуулийг баталсан нь зөв байж гэдэг улам бүр тодорхой болж байгаа.

Дургүй хүрсэн шүүгчээ хөдөө томилоод явуулчихдаг. Эсвэл Ерөнхийлөгч нь таалагдахгүй, үгэнд нь ороогүй шүүгчдийг томилохоо мартчихдаг. Үгэнд нь ордог шүүгчдээ гавьяат өгдөг, шагнадаг. Энэ бүхэн одоо бол улам бүр тодорхой болж байна.

Жагсаалтаа зарах гэж байгаа, би жагсаалтын 5-д орох хэрэгтэй байна, 15 тэрбум төгрөг өгчих, тэгвэл болох гээд байна гээд ярьж яваа хүмүүс энэ санаархлаа зогсоогоорой. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.