НЭГҮҮН МЭДЭЭ
НССЦ “SKY” SPORT COMPLEX БОЛЛОО

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн спорт сургалтын цогцолбор 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс “Sky” Sport complex гэсэн албан ёсны нэршил, шинэ логотойгоор үйл ажиллагаа явуулахаар боллоо. Энэ тухай “ИНҮТ” ТӨХХК-ийн 2026 оны спортын аварга шалгаруулах тэмцээний нээлт дээр Гүйцэтгэх захирал Э.Энхзориг албан ёсоор мэдэгдээд байгууллагынхаа спортын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ брэнд нэршил, соёлыг төлөвшүүлэх ажлын хүрээнд спорт цогцолборыг “Sky” Sport complex хэмээн нэрлэсэн нь өндөр зорилго, өргөн боломж, хөгжлийн шинэ түвшнийг илэрхийлж, хамт олны эрч хүч, тэмүүллийг бэлгэдсэн төдийгүй “Sky” Sport complex нь зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулах орон зай бус хамт олны эв нэгдэл, идэвх санаачлага, эрүүл амьдралын хэв хаягийг дэмжих чухал төв болон хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм. Тус спорт цогцолборыг шинэ нэршил, логотой болгох ажлыг Хамтын ажиллагааны газрын удирдлага санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд Хэвлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтүвшин олимпийн таван өнгийг шингээж, дүүлэн нисэх хөлөг лугаа амжилт гаргах гэсэн бэлэгдлээр “Sky” Sport complex-ийн логог бүтээсэн байна. “Sky” Sport complex нь дотроо спорт заал, усан бассейн, ширээний теннис, дартс, иог, фитнесс, гадна талбайдаа газрын теннис, сагсан бөмбөг, волейболын талбайгаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ өдрүүдэд “Sky” Sport complexт “ИНҮТ” ТӨХХК-ийн 2026 оны спортын аварга шалгаруулах тэмцээн 6 төрлөөр үргэлжилж байна.

"PANS-OPS REFRESHER AND RECURRENT (AMD. 10)" СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төв нь Бүгд Найрамдах Чех Улсын "Aalronav s.r.o" нисэхийн байгууллагатай хамтран 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Doc 8168 VOL II (PANS-OPS) баримт бичгийн сүүлийн үеийн нэмэлт өөрчлөлтүүдийн "PANS-OPS Refresher and Recurrent (Amd. 10)" сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтаар нислэгийн журам зохиолтын инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг тогтвортой хадгалах, өмнө сурсан мэдлэгийг бататгах, шинээр нэвтэрч буй техник аргачлал Visual Segment Surface болон OCS-ийн босоо хавтгайн тооцоолол, налуугийн зөрүүг тооцох аргачлалд суралцах, ICAO-ийн DOC 8168 VOL II-ын 8, 9 болон 10 дугаар нэмэлт өөрчлөлтүүдийг практикт хэрхэн нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааны стандартыг хангах зорилготой олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг цаг алдалгүй дагаж мөрдөх, хэрэглэлийн нислэгийн журам зохиолтод ашиглах зэрэг ур чадварыг эзэмшсэн. Сургалтын явцад оролцогчид бодит өгөгдөл дээр үндэслэн журам зохиолтын дасгал ажлуудыг гүйцэтгэлээ.

“ИНҮТ” ТӨХХК ХАНСЕО ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

“ИНҮТ” ТӨХХК болон БНСУ-ЫН “ХАНСЕО” их сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт өнөөдөр “Буянт-Ухаа” ОУНБ-д боллоо. Уулзалтад “ИНҮТ” ТӨХХК-ийг төлөөлж Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхмөнх, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Идэр, Хамтын ажилллагааны газрын дарга Р.Амарбаясгалан, Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Золбоо, Хансео Их сургуулиас Ерөнхийлөгч Хам Ги Сон, Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Ким Жин Ү, Аж үйлдвэрлэл-Академик сургалтын хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Ким Хён Сон, Солилцоо, хамтын ажиллагааны албаны дэд дарга Ким Дон Хо нар оролцлоо. Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхмөнх өнгөрсөн хугацаанд Хансео Их сургуулийн оюутнууд манай байгууллагад үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж ирсэн оюутан солилцооны хөтөлбөр нь хоёр талд харилцан үр өгөөжтэй байж, оюутнуудад практик мэдлэг, туршлага олгохын зэрэгцээ хоёр байгууллагын харилцааг бэхжүүлэх алхам болж байгааг онцлон тэмдэглээд манай улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг сургах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаад Хансео Их Сургуулийн Ерөнхийлөгч болон хүндэт төлөөлөгчдөд талархал илэрхийллээ. “ИНҮТ” ТӨХХК-ийн зүгээс Улаанбаатар, Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёрдогч төвд ажиллах Нислэгийн хөдөлгөөний удирдагч бэлтгэх асуудлаар болон иргэний нисэхийн үндсэн мэргэжилтнүүд бэлтгэх тэр дундаа нэн шаардлагатай байгаа аэродромын инженерийг сургах, тус сургуулийн төгсөгчдийн англи хэлний мэдлэгийг мэргэжлийн түвшинд буюу ICAO-ын LEVEL 4 хангах хэмжээнд бэлтгэх талаар Хансео их сургуулийн талтай ярилцлаа. Хансео Их Сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон “ИНҮТ” ТӨХХК-тай нисэхийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын нарийн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэн сургах тусгайлсан хөтөлбөрүүд гарган ажиллаж байгаагаа дуулгалаа. Одоогийн байдлаар “ИНҮТ” ТӨХХК-д Хансео Их сургуулийн 2 төгсөгч ажиллаж байна.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ, МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ШИНЭ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд БНСУ-ын Хансео Их Сургуулийн удирдлагуудтай албан ёсны уулзалт зохион байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам хийлээ. Уулзалтад Хансео Их Сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон, Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Жин Ү, Аж үйлдвэрлэл–академик хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчид оролцсон байна. Талууд уулзалтын үеэр Иргэний нисэхийн ерөнхий газар болон Хансео Их Сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, иргэний нисэхийн салбарт хүний нөөц бэлтгэх, сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Санамж бичгийн хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагад нийцсэн шалгалтын танхимыг хамтран байгуулахаар болсон байна. Мөн Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжих “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах” төслийн хүрээнд нийт 40 нислэгийн хөдөлгөөний удирдагч бэлтгэх хэрэгцээ үүсээд байгаа бөгөөд эдгээр мэргэжилтнүүдэд шаардлагатай суурь онолын мэдлэгийг Хансео Их Сургуульд эзэмшүүлэхээр тохиролцов. Үүнээс гадна, магистрын түвшинд тэтгэлэгтэй суралцах боломж бүрдүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэхээр талууд санал нэгдлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

АГААР БОХИРДУУЛАГЧ БОДИСУУД 15-42 ХУВИАР БУУРЧЭЭ

Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарын 2026 оны 03 дугаар сарын төлөв байдлын мэдээллийг гаргалаа. Агаар бохирдуулагч бодисын 2026 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад: PM2.5 тоосонцор 27.6 хувиар PM10 тоосонцор 24.7 хувиар Хүхэрлэг хий 42.9 хувиар Азотын давхар исэл 15.8 хувиар буурсан байна. Энэ нь Агаарын чанарын MNS 4585:2025 стандартын хүлцэх хэмжээнээс бага гарсан үзүүлэлт юм. MNS 4585:2025 стандартад бохирдуулагч бодисуудын хүлцэх хэмжээ РМ2.5 тоосонцор 37.5 мкг/м3 РМ10 тоосонцор 100 мкг/м3 Хүхэрлэг хий 50 мкг/м3 Азотын давхар исэл 50 мкг/м3 байдаг.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигацийн хяналтын хэлтсийн дарга, Иргэний нисэхийн хяналтын ахлах байцаагч П.Ганбаатар ахлагчтай ажлын хэсэг төлөвлөгөөт хяналт, шалгалт болон ИНД-175 “Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах аудит шалгалтын хүрээнд уулзалт зохион байгуулав. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын баталсан 2026 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөний дагуу 2026 оны 03 дугаар сарын 23-наас 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус компанийн харьяа Нислэгийн журам зохиолт, шалгалтын нислэгийн албаны шалгалтын нислэгийн хэсгийн Ерөнхий заавар болон холбогдох журам, дүрмийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын урьдчилсан дүгнэлтийг ажлын хэсгээс танилцууллаа. Мөн “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ИНД-175 дүрмийн хүрээнд олгогдсон гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах аудит шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 03-наас 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулах ажлын удирдамжийг танилцуулж, шалгалтын үр дүнд ажлын хэсгээс нэгтгэсэн тайлан, дүгнэлт гаргахаар боллоо. Түүнчлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудит шалгалтад бэлтгэх ажлын хүрээнд санал солилцож, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.

"ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨХХК-ИЙН УДИРДЛАГУУД ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Хамтын ажиллагааны газраас "Юнител Групп"-тэй хамтран зохион байгуулсан "Show margin-bottom:0px;margin-top:0.5em;font-family:'Segoe UI Historic', 'Segoe UI', Helvetica, Arial, sans-serif;color:rgb(8,8,9);font-size:15px;font-style:normal;font-weight:400;letter-spacing:normal;text-indent:0px;text-transform:none;word-spacing:0px;background-color:rgb(255,255,255);"> Компанийн хамтын ажиллагааны хүрээнд "Юнител Групп" өөрсдийн үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцан, техник, технологийн туршилтын "SHOW ROOM" "TEST AND TRY ROOM"-ээ танилцуулан, бүтцээ шинэчилж, процессоо сайжруулснаар гарсан эерэг өөрчлөлтүүд, тулгарсан бэрхшээл, шийдлүүдийн талаар тус группийн ТУЗ-ын дарга Р.Ганболд танилцууллаа. Тус воркшопоор олж авсан мэдлэг, мэдээллийг хуваалцах, сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг нэмж судлан, шинэ санаа санаачилга гаргах боломж бүрдэж байгаагаас гадна цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.

​“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар 18 тэрбум төгрөгийн зэс газар ухаж нуусан нь баригдлаа

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар 18 тэрбум төгрөгийн зэс газар ухаж нуусан нь баригдлаа Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатар тэргүүтэй хүмүүс Улаанбаатар хотод жагсаал цуглаан хийж байгаа. Тэд өмнө нь тус компанийн Хөрнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Э.Батбаяраас 30 тэрбум төгрөг нэхэмжилж, түүний ах Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж байгаа юм. Гэтэл өнөөдөр Орхон аймгийн цагдаагийн байгууллагаас хувьцаа эзэмшигчдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйлдвэрт гэнэтийн шалгалт хийхэд тус үйлдвэрийн хашаанд 400 тонн зэс газар ухаж булсныг илрүүлжээ. Тодруулбал: Тус үйлдвэрийн үйл ажиллагааг Уул уурхайн яамнаас 2025 оны 8-р сараас эхлэн зогсоож, өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл явуулахгүй байгаа гэсэн тайлбартай байгаа юм байна. Гэтэл ийнхүү үйл ажиллагааг нь яамны шийдвэрээр зогсоосон үйлдвэр нууцаар ажиллаж, өнгөрсөн хугацаанд 8500 тн зэс хууль зөрчин үйлдвэрлэсэн гэсэн мэдээлэл хувьцаа эзэмшигчдээс ирсэн байна. Энэ нь мөнгөн дүнгээр тооцвол 380 тэрбум төгрөг бөгөөд асар их хэмжээний мөнгөн дүн бүхий зэсийг нууцаар хууль зөрчин үйлдвэрлэсэн, түүний худалдан борлуулсан, бүр цаашлаад Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар эхнэрийнхээ дансаар ч их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэх мэдээлэл байна. Харин өнөөдөр тус үйлдвэрийн хашаанд 400 тн буюу 18 тэрбум төгрөгийн зэсийг газар ухаж нууж булсан нь баримтаар илэрчээ. Их хэмжээний өрөнд орж, үйл ажиллагаа нь зогссон учир хохирч байна хэмээн уриа лоозон барьж, ногдол ашиг, мөнгө нэхэмжлэн ж агсаж байгаа иргэдийг тэргүүлж буй “Зэс эрдэнийн хувь” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нар өөрсдөө олон зуун тэрбумаар хэмжигдэх зэсийг нууцаар үйлдвэрлэн, нуун дарагдуулж, худалдан борлуулж, байгаа нь хувьцаа эзэмшигч 24 мянган иргэнийг, Монгол Улсын шүүхийг, салбар яамыг хуурч мэхэлсэн ноцтой үйлдэл болж болзошгүй байна.

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДАДЛАГА СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон төвийн салбар нэгж, орон нутгийн нисэх буудлын ажилтнууд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтад бэлэн байдлыг хангаж, 2026 оны 03 дугаар сарын 26-ны пүрэв гарагийн 16:00 цагт дуут дохио дуугарах үеэр мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу 575 ажилтан оролцлоо. Энэхүү дадлага, сургуулилт нь гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулах, нийт ажилтны гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэхэд дадлага болохын зэрэгцээ “Буянт-Ухаа” олон нисэх буудлын зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа. Энэ үеэр “Мөрөн” нисэх буудлын галын бүлгийн ахлагч Б.Цасчихэр нисэх буудлынхаа нийт ажилтанд "Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа", Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх, дуут дохиогоор хэрхэн ажиллах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, мэргэжлийн ангийн бүлэг тус бүрийн ажил үүргийн хуваарийг танилцуулах сургалт зохион байгууллаа.

ХАРШЛЫН ӨВЧНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, СОРИЛ ХИЙВ

“ИНҮТ” ТӨХХК-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-аар "Харшлын өвчний тухай, хүнсний болон ургамлын харшил" сэдвээр харшлын ринит АУ доктор харшлын эмч С.Байгалмаа, Арьс хатгах сорил поликлиникийн ахлах сувилагч Н.Оюунзул нар мэдээлэл өглөө. 2024 онд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан Иргэний нисэхийн үндэсний төвийн нийт 1200 ажилтнаас 584 хүн буюу 49 хувь нь харшилтай гарсан ба нэг болон хэд хэдэн харшил давхар илэрсэн 826 харшлын өгүүлэмж бүртгэгдсэн байна. Үүнээс хамгийн их нь тоос, тоосонцорын харшилтай 281 хүн буюу 34 хувь, ургамлын харшилтай 219 хүн буюу 27 хувь, хүнс болон хүнсний бүтээгдэхүүний харшилтай 117 хүн буюу 14 хувь байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс улирлын харшил ид эхлэх үеэс өмнө хамт олондоо мэдээлэл өгч, шинжилгээнд хамрах боломж олгох үүднээс “Мэдээллийн цаг”-ийн энэ удаагийн дугаарт харшлын сэдвийг сонгосон байна. “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд харшлын талаар мэдээлэл авч, сонирхсон асуултдаа хариулт авсан бөгөөд 30 гаруй хүн харшлын сорил өгчээ. Уригдаж ирсэн эмч нар үзлэг, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ харшлын сорилдоо 20 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

1 ... 11 12 13 14 15 16 17 18 19 ... 389