НЭГҮҮН МЭДЭЭ
ГАЛ ТҮЙМЭРТ НИЙТ 7 ИРГЭН АМЬ НАСАА АЛДСАНААС 4 ХҮҮХЭД БАЙНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал түймэрт нийт 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ТОМ 4 УУРХАЙД ГАНЦААРАА ӨНДӨР ҮНЭЭР ШАЛГАРСАН СПЕЙШЛ МАЙНИНГ ХХК

“Спейшл майнинг сервис” компани бол Орон нутгийн ТТ ХК, ЭТТ ХК-ийн Баруун, Зүүн цанх, Бортээгийн уурхайд ганцаараа өндөр үнээр шалгарч чаддаг компани. Тэдний техник хэрэгсэл, хүний нөөцийн чадамж дээрх 4 том уурхайн ажлыг зэрэг хийж гүйцэтгэхэд яагаад ч хүрэлцэхгүй. Гэвч тэд бидний хувьцааг нь эзэмшдэг гэх Хувьцаат компаниудад захирлуудад шан харамжийг харамгүй өгч чөлөөтэй мөлжиж чадаж байна. Тэд ЭТТ ХК-ийн Цанхийн Баруун уурхайд хийх өрөмдлөг, тэсэлгээний ажлыг Хөрс хуулалтын ажлын тендерийн доор туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан ажлыг тусад нь салгуулж хуулийн дагуу жил бүр зарладаг байсан тендерийг 3-н жилийн хугацаатай тендер болгон зарлуулж, өөрсдөө шалгарч чаддаг цүнхний компани юм. Энэ компани хаана очино тэнд авилг**н соёл цэцэглээд эхэлдэг. Санал болгосон үнэ, чадамжаараа шаардлага хангахгүй тул Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах болсон 4 компанийн тэсрэх бодис үйлдвэрлэх Тусгай зөвшөөрлийн сунгалтыг шалтгаангүйгээр гацааж байгаад 4 сарын дараа тендерт өндөр үнээр шалгардаг. Хийгээгүй байж өрөмдлөг тэсэлгээ, нүүрсний ачилт тээвэрлэлт хийсэн гэж хий ажил бичүүлж мөнгөө хувааж авдаг учраас сольж чаддаггүй гэж ард олон ярилцдаг. Томчууд холбоотой учир энэ компанийг шалгаж гаргаж ирэхгүй байх гэх юм.

“Moon Dance” хамтлаг дэлхийн аваргыг зорилоо.

Энэ жилийн “Латин Формейшн б ү жгийн ДАШТ’’ - д Moon Dance хамтлаг Монгол улсаа т ө л өө лж Хонконгийг зорилоо. Тэд 2022 оны ДАШТ-ий дэд аваргын цомыг х ү ртэж Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд тамгалсан юм. 2023 оны 12сарын 18-нд зохион байгуулагдах ДАШТ-дээ тэд БНХАУ-ын Шэнжэн хотод гэр б ү л , ажил амьдралынхаа т ү мэн бодлоос х ө ндийрч , вакумжсан шаргуу бэлтгэлээ хийж байн а. Тэд энэ оны 1 д ү гээр сараас хойш сэдэв сонголт , зохион байгуулалт , бэлтгэлийн ажлаа эхл үү лсэн байна . Багийн тамирчид маань сошиал медиад т ө дийл ө н их цаг гаргаж чадахг ү й ч ү зэгчиддээ тэмцээний талаар влог бэлтгэн х ү ргэж , цаг ү еийн мэдээллээсээ хуваалца х ажээ. “Мооn dance”-ийн хамт олон өө рсдийн ү йл хэргээрээ дамжуулан олон нийт х үү хэд залуусыгаа аливаа спортоор хичээллэхэд нь урам зоригийг ө г ө хийг хичээдэг . Тэдний энэ удаагийн тэмцээнийг “Sain Electronics” дэмжиж оролцож байгаа ажээ. Энэ жилийн тэмцээнд оролцох шинэ ү з үү лбэр , дэглэлтийн талаарх мэдээлэл удахг ү й олон нийтэд нээлттэй болно гэж хамтлагийн з ү гээс мэдэгдлээ . Энэ жилийн тэмцээний талаарх мэдээлэл болон ДАШТ-ийн шууд дамжуулалтыг Moon dance болон Sain electronics-ийн албан ёсны фб хуудсаар цаг алдалг ү й авах боломжтой ажээ . Баг тамирчиддаа амжилт, ялалтын дээдийг х ү сье .

SURPRISE SALE 10% ХЯМДРАЛ BSB-д

SURPRISE SALE 10% ХЯМДРАЛ BSB-д Монголын хамгийн том электрон бараа, компьютер, гар утасны дэлг үү р болох BSB- н б ү х салбар дэлг үү р үү д 12- р сарын 15- ны Баасан , 16-ны Бямба, 17-ны Ням гарагуудад ерд ө ө Өө р өө р хэлбэл, BSB-д худалдаалагдаж байгаа дэлхийн шилдэг 35 брэндийн хамгийн с үү лийн ү еийн технологитой 5000 нэр т ө рлийн электрон бараа, компьютер, гар утаснууд Б Ү ГД одоо м ө рд ө гд ө ж байгаа Шинэ жилийн баярын худалдааны бэлэг, урамшуулал дээрээ нэмээд 10% хямдарч байна! Тэгэхээр энэ бол алдаж болшг ү й хямдрал юм . Хэрвээ та зээлээр бараа авахыг х ү свэл 9 сая т ө г р ө г х ү ртэлх ү нийн д ү нтэй барааг ямарч урьдчилгаа т ө лб ө рг ү й , хамгийн бага 1,8%-ийн х үү тэй лизингээр ерд өө 10- хан минутанд газар дээр нь шуурхай шийд үү лээд авах боломжтой . М ө н Storepay, PocketZero, Simple, Хаан банк , Zeel me, Numur зэрэг аппликейшнээр одоо аваад дараа т ө л ө х хялбар н ө хц ө лтэйг өө р х ү ссэн бараагаа худалдан аваарай . SURPRISE SALE 10%-ийн хямдрал нь 12-р сарын 15-17-ны Баасан, Бямба, Ням гарагуудад з ө вх ө н 3- хан ө д ө р явагдаж байгаа тул та б ү хэн өө рт ойрхон BSB- гийн салбар дэлг үү р үү дээр зочилж энэх үү худалдаанд амжиж оролцоорой. Энэх үү хямдрал нь Дархан , Эрдэнэт , Даланзадга д хотууд дахь BSB-гийн салбар дэлг үү р үү дэд м ө н адил явагдаж байна . Электрон бараа ү зэх : Компьютер, принтер ү зэх : Гар утас ү зэх : Салбар дэлг үү р үү д ийн хаяг байршил харах: ө 3-хан ө д ө р SURPRISE SALE зарлаж Б Ү Х БАРАА - гаа нэмж 10% хямдруулж байна . Харилцах утас: 7722-0272

ОРОН НУТГИЙН ЗАМД НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ

Хэнтий аймгаас 3 км- ийн зайд 44 хүн тээвэрлэж явсан автобус осолдсон байна . Азаар хүн амь эрсдээгүй талаар эх сурвалж мэдээлж байна . Тухайн зорчигч тээврийн компани ноцтой осол гаргачихаад нуун дарагдуулжээ Тодруулбал өнөөдөр буюу энэ сарын 13- ны 13:34 цагийн орчимд жолооч Э нь До . Хэрлэн - УБ чиглэлд 44 зорчигчтой " Айсбн " ХХК - ны .... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ноцтой осол гаргасан байна . Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэрлийн гялбаанд орж зам дээр байсан өвс преслэгч машин мөргөж зам тээврийн осол гарчээ .

БГД-ИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС 2023 ОНД УЛС, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ, 2024 ОНЫ ТӨСӨВТ САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн 3, 26 дугаар хорооны иргэдийг хамруулсан цахим хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, мөн 10, 11 дүгээр хорооны иргэдийг танхимаар хамруулсан хэлэлцүүлгийг /2023.12.11/ тус тус зохион байгууллаа. Хороодын иргэд уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, ДИТХ-ын Төлөөлөгч Н.Энхчимэг, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Гантулга, Ү.Амартүвшин, Засаг дарга Л.Отгонбаяр, С.Баярчимэг нарын 2022-2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцав. Иргэдийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлт, халуун усны газар, хүүхдийн тоглоомын талбай, гэр хорооллын дундах авто зам, гэрэлтүүлгийн чиглэлээр ирэх оны төсөвт хөрөнгө оруулалт тусгаж, хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах шаардлагатай байгаа талаар санал бодлоо илэрхийлж байлаа. Хэлэлцүүлэг уулзалт нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах, хороодоос сонгогдсон төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг 2024 оны төлөвлөгөөндөө тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм. Арга хэмжээнд мөн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Газар зохион байгуулалтын алба, Санхүү төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцож иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгч байна.

“ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЖ, ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилтын хүрээнд “ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЖ, ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” өдөрлөг Баянгол дүүргийн спорт хорооны гадна талбайд өнөөдөр /2023.10.11/ зохион байгуулагдлаа. Баянгол дүүргийн ЗДТГ- аас зохион байгуулсан тус өдөрлөгт дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэс болон Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, дүүргийн гэр хороодын Засаг даргын ажлын алба, “Таван толгой түлш” ХХК-ны Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Гор газ ХХК, Экологийн цагдаа, Жэрэс ОУТББ нар “Өвөлдөө бэлдэж, өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгууллаа . Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг хэрхэн бууруулах зэрэг мэдээллийг иргэдэд хүргэ сэн . Өдөрлөгийн үеэр ахуйн хүрээний гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж, зөвлөмж тараан , ахуйн хүрээнд гарсан галыг унтраах, гал унтраагуур болон анхан шатны багаж хэрэгсэл ажиллуулах үзүүлэх сургалт хийлээ. Мөн галлагааны зөв горим, айл өрхүүдийн пийшин, зуух янданг хэрхэн зөв хөөлж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогод өртсөн иргэнд үзүүлэх анхны тусламж сэдвээр зөвлөмжийг иргэд олон нийтэд хүргэж, зуухны аюулгүй байдлыг хангах, галлагааг зөв хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруул лаа. Мөн Баянгол дүүргийн Улаан загалмайн хорооноос иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх зөвлөмж мэдээлэл хүргэсэн бол “ Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сайжруулсан түлш борлуулах “Сайн” картыг шинээр олгон сунгалт хийх, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй түлш хэмнэх, утааг бүрэн шатаах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Бортого”- ны хэрэглээ, ач холбогдлын талаар заавар зөвлөгөөг өгсөн юм.

Зүүн бүс: Хариуцлагатай уул уурхайг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлнэ.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний зөвлөл хамтран зохион байгуулсан “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн өдөрлөг 2023 оны 11-р сарын 16, 17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай болж, өндөрлөлөө. Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатай уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус чуулганд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ЗДТГ, төрийн захиргаа, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд болон тус бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага тэргүүтэй 200 гаруй төлөөлөл оролцов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 83 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, экспортын 94 хувийг дангаараа бүрдүүлж байна” хэмээгээд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд, тухайн бүсийн уул уурхайн компаниуд мэдээллээ ил тод нээлттэй солилцож, нэгдмэл ойлголтод хүрч ажиллах нь чухал гэдгийг тодотгов. Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хариуцлагатай уул уурхайг хариуцлагагүй уул уурхайгаас ялгаж салгах нь чухал. Хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд ил тод ажилладаг компаниудыг “Хариуцлагатай уул уурхай эрхлэгч” гэж кодексжүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна. Зүүн бүсэд, ялангуяа Дорнод аймагт уул уурхайн олборлох үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниуд кодексээ авсан” гэдгийг илтгэлдээ онцоллоо. Зүүн бүсийн өдөрлөгт Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга нар оролцож, аймаг, орон нутгийн хөгжлийн зорилт дахь уул уурхайг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдээ танилцуулсан юм. Мөн оролцогч талууд зүүн бүсийн уул уурхайн өнөөгийн байдлы г хэлэлцэж, хууль тогтоомж, төрийн бодлогын хэрэгжилт, салбар хоорондын уялдаа холбоо, тэр дундаа орон нутагт уул уурхайг хөгжүүлэхэд тулгарч буй зарим саад бэрхшээлийн талаар нээлттэй ярилцлаа. Энэ үеэр Ашигт малтмал газрын тосны газрын: Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал " Петро Чайна" компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлаар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулав. Тэрбээр “Тус компани Монгол улсын төсөвт нэг өдөрт нэг тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Байгаль орчны нөхөн сэргээлт, ажиллах хүч гэх мэт иргэний нийгмийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдгийг бид дэмждэг. АМГТГ-аас иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллахад үргэлж нээлттэй” гэдгийг цохон тэмдэглэв. Мөн энэ өдөр Зүүн бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Степ голд” компанийн Ерөнхийлөгч Ц.Бямбацэрэн, “Цайрт Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батхүү, “Шинь шинь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сун Гүй Мин нар хариуцлагатай уул уурхайн жишиг төслүүдээ танилцуулж, илтгэл тавьсан юм. Монгол Улсын ДНБ-ий таван хувийг зүүн бүс бүрдүүлдэг бөгөөд алт, нүүрс, жонш, холимог металл, төмрийн хүдэр, газрын тосны чиглэлээр компаниуд олборлолт, баяжуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн нэг “Степ голд” ХХК-ийн үйл ажиллагаатай оролцогчид газар дээр нь танилцаж, мэдээлэл, туршлага солилцсоноор “Хариуцлагатай уул уурхай” зүүн бүсийн чуулган өндөрлөлөө.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ...... ДУГААР АНГИЙН АХМАД "Э" НЬ АХЛАХ АХЛАГЧ "Н"-Г ХУВИЙН ТААРАМЖГҮЙ ХАРЬЦААНЫ УЛМААС ХУТГАЛЖ, МӨН ӨӨРИЙГӨӨ ГЭМТЭЭЖЭЭ

Завхан аймгийн цагдаагийн газарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн үүдэнд хутгалуулсан хүн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шалган нэвтрүүлэх байрны орчим тус ангийн ажилтан, ахмад "Э" нь ахлах ахлагч "Н"-г хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж, мөн өөрийгөө гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа ба олон нийтийн цахим сүлжээнд хүний амь хохирсон гэх андуурсан мэдээлэл явж байгааг үүгээр залруулж байна.

АМГТГ-ЫН АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ

АМГТГ-ын Жендэрийн салбар зөвлөл албан хаагчдын хамт тус аянд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжин, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулахаар ажиллаж байна. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхыг уриалдаг. Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн ба Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчлан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил Олон улсад “Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья” уриан дор Монгол Улс “Хүндлэл хамгийн тод гэрэл” уриан дор тэмдэглэж байна.

1 ... 14 15 16 17 18 19 20 21 22 ... 257