ИРГЭНИЙ НИСЭХИЙН АХМАДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Энэ жил “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Тус ойг угтан өнөөдөр буюу 2026.02.04-ний өдөр иргэний нисэхийн ахмадын төлөөллийг хүлээн авч өглөөний уулзалт хийлээ. 
Уулзалтын эхэнд тус нисэх буудлын дарга Л.Отгонжаргал үйл ажиллагаагаа танилцуулан, мэдээлэл өгч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг уулзалтад хүрэлцэн ирсэн ахмадуудад талархал илэрхийлэн, тэдний үнэтэй сургааль, санал хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллахдаа таатай байдагаа илэрхийлсэн юм. 
Ахмадын төлөөллөөс энэ жил тохиож буй ойн баярыг угтан бүтээгдэхээр төлөвлөгдөж байгаа номын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэн, өөрсдийн санал хүсэлтээ хэлж, дурсамжаасаа хуваалцлаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.