НЭГҮҮН МЭДЭЭ
АТГ-ЫН КОМИССАР Х.ИХМӨРӨН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ГЭХ ЭХНЭРИЙНХ НЬ ШҮГЭЛ ҮЛЭЭЛТ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨД ХҮРГЭВ

АТГ-ЫН КОМИССАР Х.ИХМӨРӨН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ГЭХ ЭХНЭРИЙНХ НЬ ШҮГЭЛ ҮЛЭЭЛТ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨД ХҮРГЭВ АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, комиссар Х.Ихмөрөн-ийн эхнэр нь өнгөрсөн оны арван нэг дүгээр сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх зураг, видео зэрэг бүх нотлох баримтыг АТГ-ын дотоод хяналтад өгөөд арван хоёр дугаар сарын эхээр НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярт өргөдөл гаргажээ. Тэрээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн бөгөөд өнгөрсөн хугацаанд АТГ-ыг төлөөлөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож ирсэн байна. Мөн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, комиссар Х.Ихмөрөн-г гэр бүлийн хүчирхийллийн хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хассан байна.

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ҮР АШИГГҮЙ ТЭРБУМЫН ЗАРДЛЫН ЦААДАХ ЭРХ АШИГ

Чингис хаан Үндэсний баялгийн сан Улаанбаатар хотын Эко интернэйшнл тауерын 1907 тоот оффист үйл ажиллагаа явуулж, сар бүр 19 сая төгрөгийн түрээс төлдөг гэх . О ффисийн үйл ажиллагааны зардалд “Эрдэнэс Монгол” ХХК-иас нийт 2.4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт шилжүүлэн авсан байдаг . Үүнээс зөвхөн зургаадугаар сард 678.6 сая төгрөгийн зардал гарсан нь баримтаар тэмдэглэгджээ.Төрийн өмчит компанийн хөрөнгөөр санхүүжиж буй уг байгууллагын үйл ажиллагаа, зард ал , бодит үр дүнг ил тод тайлагнах нь хууль, засаглалын зарчимд нийцэх бөгөөд цаашид холбогдох байгууллагуудын анхааралд авах шаардлагатай асуудал юм .

МАНАЙ УЛС КАЗАХСТАНТАЙ ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Казахстанаас импортлох жимс , жимсгэнэ , хүнсний ногоо , цагаан будаа , үрийн буудай зэрэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх , сайн чанарын улаан буудайн үр тариа , хүнсний ногоо , жимс , жимсгэнийн үрийг нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаанд ахиц гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм . Казахстаны талаас ноолуурын салбарт хамтран ажиллах сонирхолтой төдийгүй манай у лсад малын вакцины үйлдвэр байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх , малын гаралтай өвчин , тархалтыг бууруулах чиглэлээр ажиллах боломжтой хэмээв . Талууд хөдөө аж ахуй , тээвэр , логистик , хөнгөн үйлдвэр , аялал жуулчлал , боловсрол , соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх , бараа бүтээгдэхүүний экспорт , импортыг нэмэгдүүлэх , бизнесийн таатай орчныг бүрдүүлэх дээр нягт хамтын ажиллагаатай ажиллахаа илэрхийллээ.

Х.НЯМБААТАР: ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ИРЭХ ЖИЛ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭНЭ

Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ халаалтын улиралд хэрэглэж байна. 2026 онд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймгийн "Алтанширээт" үйлдвэрлэл, технологийн паркт ажиллаж, нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэрийн төсөлтэй танилцаж байна.

ГИХГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 8 ШИРХЭГ НӨӨТБҮҮК АЛДЖЭЭ

Өнгөрөгч 12-р сард нууцын өндөр зэрэглэлтэй гадаад болон дотоод иргэдийн мэдээлэл хадгалагдаж байсан найман ширхэг нөөтбүүк алдагдсан ноцтой хэрэг гарчээ. Тухайн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.Тус 8 ширхэг нөөтбүүкийг дотоод ажилтан нь барьцаалан зээлдүүлэх газарт зарсан байж болзошгүй нөхцөл байдал тогдоогдоод байгаа гэх. Гадаадын иргэн харьяатын газрын дотоод бүх мэдээлэл болон Үндэсний аюулгүй байдлын нууцын зэрэглэлтэй мэдээллийг алдсан байж болзошгүй.Одоогоор тухайн ноцтой хэргийг задруулахгүй байх чиглэлийг холбогдох шатны байгууллагад үүрэгджээ.

СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭТГЭЭД 8 САРТАЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ БОЛОН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН АМЬ НАСАНД ХҮРЧЭЭ

Өнгөрөгч шөнө буюу 2025 оны 1-р сарын 4-ний өдрийн 23 цагийн орчимд БЗД-ийн 27-р хорооны нутаг Дунд дарь эх ... тоотод Сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй этгээд 8 сартай төрөх дөхсөн тулгар биетэй эмэгтэй болон бага насны хоёр хүүхдийг хутгалан 3 настай хүүхэд нь цэргийн эмнэлэгт хагалгаанд орж ухаангүй байгаа бөгөөд тулгар биетэй эмэгтэй бага насны хүүхэдтэйгээ газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Тухайн хэрэг явдал болох үед нөхөр нь ээлжийн ажилтай байж таарсан байна.

900 САЯЫН ТАНСАГЛАЛ БА ТӨСӨВГҮЙ ТӨР

Ганцхан аймгийн гурван удирдлага нийлээд 900 сая төгрөгөөр 2025 оны “0” гүйлттэй, тас хар тентэй, тансаг зэрэглэлийн гурван жийп авч унаж байгаа нь төсвийн хэтрэл, бүр туйлдаа хүрсэн тансаглал биш гэж үү. Аравхан минут алхахад бүтэн тойрчихоор жижигхэн Баруун-Урт хотоосоо тэр бүр гарч үздэггүй, гэр нь ажилтайгаа бараг хаяа залгаа шахуу байрладаг дарга нарт ийм үнэтэй машин үнэхээр хэрэгтэй юу? Хэрэв аймгийн Засаг дарга М.Идэрбат малчдадаа санаа тавьж, алслагдсан сумдаараа өдөр алгасахгүй явж, бартаат зам туулдаг учраас туулах чадвар сайтай машин зайлшгүй шаардлагатай болсон бол нэг хэрэг. Гэтэл зах зээл дээр 150 орчим сая төгрөгийн үнэтэй, энгийн иргэн байтугай төсвийн цалингаар ч авахад бэрх Nissan Patrol Y62-ийг голж, шинэ загвар болох Nissan Patrol Y63-ийг тус бүр 352 сая төгрөгөөр төсвөөс худалдан авч унаж байгаа нь яах аргагүй тансаглалын дээд илрэл юм. Үүнийг илүү ойлгомжтой жишээгээр харъя. Өнөөдөр нэг багшийн дундаж сарын цалин 1.5 сая төгрөг. Тэр багш 234 сар, өөрөөр хэлбэл 19 жил тасралтгүй ажиллаж, цалингаа сохор зоос ч зарцуулахгүй хадгалж байж л 352 сая төгрөг цуглуулна. Өөрөөр хэлбэл, нэг багшийн бараг насаараа хөдөлмөрлөж байж ч олж чадахгүй мөнгө залуухан даргын тансаг хэрэглээнд зориулагдаж байна гэсэн үг. Ийм байхад Засаг дарга нар нь “төсөв улайхгүй” гээд тансаглаж суучхаад, Засгийн газар нь “төсөв мөнгө алга” хэмээн уйлагнах нь огтхон ч авцалдахгүй санагдана. Эцэст нь, цас орлоо гээд өвс тэжээл тараах, цагаан сар боллоо гээд одон медаль гардуулах үеэр УИХ-ын гишүүд Сүхбаатар аймагт очно. Тэр үед л түшээдийн цувааг дагаж давхихад М.Идэрбатын 900 саяын гурван жийп ганц удаа “хэрэг” гаргах биз.

АМЬДРАЛ МӨРИЙ БИШ

Мөрийтэй тоглоомыг та юу гэж боддог вэ ? Ихэнх хүн мөрийтэй тоглоомд донтоно гэж бодолгүйгээр эхэлдэг. Эхний ялалт аз мэт санагдаж, өөртөө итгэх итгэлийг хэт өсгөнө. Гэвч ялагдал дагаж, алдсан мөнгөө нөхөх гэсэн оролдлого нь илүү их өр, илүү их алдагдал руу түлхэнэ. Ингэснээр мөрийтэй тоглоом зугаа цэнгэл биш, зайлшгүй хийх ёстой дадал болон хувирдаг. Мөрийтэй тоглоомын хамгийн эхний хор уршиг бол санхүүгийн асуудал юм. Хуримтлал үгүй болж, цалин, орлого тоглоомд зарцуулагдана. Зарим хүн зээл авч, барьцаанд орж, бүр хууль бус замаар мөнгө олох хүртэл байдалд хүрдэг. Энэ нь зөвхөн хувь хүний бус, бүхэл бүтэн гэр бүлийн эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулдаг. Д онтсон хүн худал хэлэх, нууцлах, уур уцаартай болох зэрэг сөрөг зан авиртай болдог. Үүний улмаас гэр бүлийн маргаан, итгэлцэл алдагдах, салалт нэмэгддэг. Сэтгэл гутрал, айдас, гэмшил нь архи, мансууруулах бодисын хэрэглээтэй хавсрах эрсдэлийг ч бий болгодог. З өвхөн нэг хүний асуудал биш. Ажилгүйдэл, гэмт хэрэг, ядуурал зэрэг нийгмийн олон асуудалтай шууд болон шууд бусаар холбоотой. Нийгэмд бүтээмжтэй байж болох хүн донтох байдлаас болж өөрийгөө болон бусдыг ч хохироодог. СОНИРХОЛ СҮЙРЛИЙГ Ч БИЙ БОЛГОЖ БОЛНО

АББҮХ-НЫ ДЭРГЭДЭХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ ХАГАС КОКСОН ТҮЛШ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн тавдугаар хуралдаан өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хуралдаанаар Эрдэмтдийн зөвлөлөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас хагас коксон түлшинд шилжихэд анхаарах асуудлын талаар Тавантолгой түлш ХХК-д өгсөн зөвлөмжийн хэрэгжилт болон Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат “Хагас коксон түлшийг арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 100 хувь борлуулж байна. Мөн түлшний тээвэр, татан авалт, нөөц бүрдүүлэлт, түгээлт, борлуулалт хэвийн байгааг онцоллоо. Хагас коксон түлшний чанарт олон улсын болон дотоодын итгэмжлэгдсэн гурван лабораториор давхар хяналт тавьж буйг хуралдаанд танилцууллаа. Цаг уур орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат агаар бохирдуулагч гол бодисуудын 2025 оны сүүлийн улирлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан танилцуулсан юм. Тодруулбал, хүхэрлэг хий 2024 оны 12 дугаар сард 108 мкг/м3 байсан бол 2025 оны 12 дугаар сард 49 мкг/м3 болж, 55 хувиар буурчээ. Мөн PM2.5 болон PM10 тоосонцор 22-25 хувиар, азотын давхар исэл 2 хувиар буурсан байна. Эрдэмтдийн зөвлөл Улаанбаатар хотын хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж тодорхой хувиар буурч, зохих үр дүнд хүрснийг онцолж, цаашид хагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө.

1 ... 16 17 18 19 20 21 22 23 24 ... 389