НЭГҮҮН МЭДЭЭ
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН 2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх салбарын сайдтай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Өнөөдөр Зам, тээврийн яаманд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, баталгаажуулах үйл ажиллагаа болсон байна. Энэ үеэр салбарын сайд Засгийн газрын 2025-2030 оны таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлууд дээр Зам, тээврийн яамны харьяа байгууллагын дарга нар үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сэтгэлтэй зүтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг сануулжээ.

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.05/ хуралдаан 15 цаг 40 минутад үргэлжилж, Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр 2026 оны төсвийн төслийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсныг онцлоод төсвийн төсөлд туссан онцлох арга хэмжээг танилцуулав. Тухайлбал, төсвийн урсгал зардал нь өмнөх оноос 585.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд хууль, тогтоомжид заасны дагуу тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхэд 378.0 тэрбум төгрөг, хүүхэд, ахмад настны тооны өсөлтөөс шалтгаалсан халамжийн зардалд 45.3 тэрбум төгрөг, сурагчийн тооны өсөлттэй холбоотой боловсролын салбарын зардалд 81.2 тэрбум төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын төсвөөс хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон тусламж, үйлчилгээний зардалд 79.0 тэрбум төгрөг зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлууд нөлөөлсөн гэж байлаа. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум, дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөсөн. “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэв. Засгийн газрын өрийн хувьд Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн зорилт, арга хэмжээг мөрдөн ажиллах бөгөөд 2026 онд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх, нэг тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргах, аймаг, нийслэлийн үнэт цаасыг зохистой хэмжээнд арилжаалах, дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжиж, суурь хүүг тогтоох зорилгоор 562 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргах, дахин санхүүжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.доллар хүртэл гадаад үнэт цаас арилжаалахаар төсвийн төсөлд тусгасан байна. Үндэсний баялгийн сангийн хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 4.6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Газрын хэвлий дэх байгалийн баялгийг ирээдүй хойч үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Ирээдүйн өв санд хуримтлал бүрдүүлж ирсэн бөгөөд түүхэндээ анх удаа хөрөнгө оруулалтын өгөөжөөр тус сангийн хөрөнгийг арвижуулаад байна. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хуримтлал 5,509.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа бол ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос 2 их наяд 186.9 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийн орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа онцолсон. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 2.0 хувь байж, төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангахаар байна гэж байлаа. Хуулийн төсөл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар эмч, эмнэлгийн байгууллагууд ажил хаяхаар болсноо эхнээсээ мэдэгдэж буйг дурдаад төсвийн төсөлд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ирэх жилийн төсөв иргэд рүү чиглэсэн ажлын байр бий болгох, бизнесийг дэмжих, хувийн хэвшилд бизнесийн орон зай гаргаж өгөх чиглэлд ямар асуудал тусгагдсан, төрийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг он дамнуулан олгоно гэсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулж, хариулт авсан. Сангийн сайд Б.Жавхлан, 2026 оны төсвийг өргөн барьсан төслөөсөө нэг төгрөг ч хасах боломжгүй. Өргөн барьсан төсөл нь 2026 оны жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд зориулсан төсвийн орлого, зардал байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж байж төсвийн зардал хөдөлнө. Төсөв өргөн барьснаас хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг Улсын Их Хурлаар ярьж байна. Хий хоосон зардал гэж байхгүй. Гагцхүү төсвийн ерөнхийлөн захирагч бүр 2026 онд хүрэх төлөвлөгөөнөөсөө 10 хувиар хойшоо ухарч байж, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүд гарч ирж байгаа хэмээн хариулж байлаа. Дараа нь хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаар ахлуулан есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсныг дурдлаа. Ажлын хэсэг 2025 оны аравдугаар сарын 29,30,31, арваннэгдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд нийт таван удаа хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд тооцоолол хийж ажиллан, асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэж, тодорхой саналуудыг бэлтгэсэн гэв. Тухайлбал, зардал бууруулах чиглэлээр төсвийн төсөлд тусгагдсан урсгал зардалд дүн шинжилгээ хийж, үүнд үндэслэн нийслэл, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6.0 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар бууруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарим урсгал зардлыг 2025 оны түвшинд барих, тэвчиж болох зарим зардлуудыг хойшлуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэйгөө уялдаагүй зарим төслүүдийг хасах, 2027 он болон дараа онууд руу шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын барилга, байгууламжийн санхүүжилтийг бууруулах зэрэг зарчмыг баримталсан гэж байлаа. Харин зардал нэмэгдүүлэх чиглэлээр урсгал зардлын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн байгууллагад ажиллагсдын цалин, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр санал оруулж байна. Түүнчлэн ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагаас албан бичгээр ирүүлсэн санал тус бүрийг судалж, хуралдаанаар хэлэлцсэнийг онцолсон. Ингээд Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Тодруулбал, Ажлын хэсгээс төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд зохицуулалт хийсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Мөн төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтын саналууд болон төсвийн захирагч хооронд шилжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөхтэй холбоотой Ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“МАХ ИМПЭКС” ХК ОРОН ДАЯАР УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

Тэртээ 1946 онд Нийслэл хотын хүн амыг мах махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор үүсгэн байгуулагдсан үндэсний ууган үйлдвэрлэгч “Мах Импэкс” ХК түүхт 80 жилийн ойгоо угтаж нийт хэрэглэгчдэдээ зориулан 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлажээ. Энэхүү урамшуулалт хөтөлбөрийн зорилго нь 80 жилийн турш хамт байсан хэрэгчдэдээ зориулан сар шинийн баярын хэрэглээний хиамаа худалдан аваад л олон төрлийн бэлгийн эзэн болох боломжийг бүрдүүлж талархлаа илэрхийлэх явдал юм. Тус урамшуулалт хөтөлбөрийн тухайд хэрэглэгч та нийслэл, бяслагтай салями, малчин, онцгой чанамал, зочид чанамал, дээж чанамал зэрэг 6 төрлийн хонжворын дугаар болон вэбсайт руу нэвтрэх QR код бүхий “TAG”-тай бүтээгдэхүүнүүдийг худалдан авч, худалдан авалтын И-баримтаа бүртгүүлэхэд л 80 азтан буюу 7 хоног бүр тодрох 20 азтаны нэг болох боломжтой юм. Бидэнтэй үргэлж хамт хэрэглэгч танд баярлалаа. XVII-р жарны "Сүрээр дарагч хэмээх Гал морь" жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар “Багануур” ХК-д ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцлээ.

ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.БААТАРБИЛЭГ, ИХТ-ЫН ДАРГА н.ОДСАЙХАН НАР ГЭР БҮЛИЙН ХАМТ ТӨСВИЙН МӨНГӨӨР ГАДААДАД ЗУГААЛЖЭЭ

Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга Б.Баатарбилэг эхнэр Б.Шинэбилэгийн хамт төсвийн мөнгөөр гадаадад зугаалж амарсан аж. Ингэхдээ ИТХ-ын даргаа эхнэрийнх нь хамт авч явсан байна. Шулам гэх хочтой Б.Баатарбилэг нь шинэ оны баярыг ийнхүү гадаадад амарч, зугаалж тэмдэглэсэн ажээ. Угтаа бол төр хэмнэлтийн горимд шилжиж, ард түмэн гэдсээ тасартал бүсээ чангалаад тэвчээрийн хязгаарыг заан тэсэж байхад хэмнэлтийн хуулийг хамгийн сайн дагаж, биелүүлэх ёстой төрийн анхан шатны нэгжээсээ эхлээд төсвийн мөнгөөр гараа угааж, тансаглан туйлах байдал үргэлжилсээр байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Төр нь хүүхдийн мөнгө, халамжаа тавьж чадахгүй хэмжээнд хүрч улсын данс улайсан энэ үед Зэрэг сумын Засаг дарга, ИТХ-ын дарга тансаглаж зугаалах төсөвтэй, түрийвч нь түнтгэр байгаагийн үндсийг холбогдох хуулийн байгууллага нь шалгах биз ээ. Мөн тэрбээр бага ангиа дүүргээд мал дээр гарсан нэгэн. Бүрэн дунд боловсролын ч гэрчилгээгүй хүн төрийн албыг хашиж, төсвийн мөнгөөр туйлж, албан тушаалаа урвуулан ашиглаж халаа сэлгээ хийн эзэнгүй газрын бумба галзуурна гэгчээр эзэнгүй төрийн эмгэнэл гэлтэй. Энгийн нэг ардын багшийг хуурамч дипломтой хэмээн авч байсан цалингаа төрд буцаан төлүүлэхээр болж байсан үе саяхан.Гэтэл төрийн төмөр нүүр нэг биш нэлээдгүй олон дүртэй юмсанж.Өнгөрөгч оны 5-р сарын сүүлээр тус сумын цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жигдбаярыг үндэслэлгүй үүрэгт ажлаас нь чөлөөлж өөрийн эхнэрийг тус албанд томилсон.Тухайн асуудал нь шүүхээр үндэслэлгүй халсан нь тогтоогдож, үүрэгт ажлаа буцаан авсан ч мөн л дахин чөлөөлсөн гэх.

“ДАКАЛ ФАРМА” ХХК ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД САНААТАЙГААР ЗАНАЛХИЙЛЖ БАЙГАА ЮУ?

25 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй гэх “Дакал Фарма” ХХК нь ямар ч тодорхой хаяг, логогүй гражинд эмийн чанар, аюулгүй байдлын стандарт, дүрэм журмыг зөрчин нэлээдгүй нэр төрлийн эмийн бүтээгдэхүүн хадгалж байсан нь манай сайтын шууд дамжуулалтаар ил болсон.Манай сайт мэдээлэх үүргийнхээ дагуу мэдээ сурвалжилгаа бэлтгэн хүргэж, дараагийн шатны байгууллагад нь хүлээлгэн өгсөн болно. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн чанар стандартын шаардлага хангаагүй орчинд эмийн бүтээгдэхүүн хадгалж байсан байгууллагыг шалган авсан тодорхой арга хэмжээ байхгүй байгаа юм.Олсон хэдэн төгрөгөө эм авахад зарцуулж байгаа ч, нөгөөх авч буй бүтээгдэхүүн нь баталгаагүй.Бид эм биш хор худалдан авч байгаа юм биш биз гэсэн хардлага яалтачгүй төрж байгаа юм.

ХСҮТ БОЛОН СӨҮЛ ЭМНЭЛЭГ ЭРҮҮЛ ИРГЭНИЙ ХОДООДЫГ ХАВДАРТАЙ ХЭМЭЭН ТАЙРСАН УУ ?

Ө нгөрөгч 2025 он д 20 гаруйхан настай залуугийн ходоодыг "хорт хавдартай" хэмээн 100 хувь тайрч авсан хэрэг явдал гар сан байна . Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох төрийн байгууллагад гомдол ирснээр энэхүү явдал нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байх тул "Зөрчил шалгах шийдвэрлэх тухай" хуулийн 6.4 дүгээр зүйлийг 2 дахь хэсэгт заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлж хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлжээ. 2025 он д “Сөүл” эмнэлэгт ходоодны дуран хийлгэн тодорхой хугацаанд хэвтэн эмчлүүл жээ . Тухайн иргэнийг “Хорт хавдарт сэжиглэж байна” хэмээх хариу гар сан байна . Хамгийн ноцтой нь давтан шинжилгээ авалгүйгээр хорт хавдар яаралтай Хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд орох хэрэгтэй хэмээн шилжүүл жээ . Хавдар судлалын үндэсний төв ч шинжилгээг да втан авч баталгаажуулалгүй тухайн иргэний ходоодыг 100 хувь тайрч авсан байж болзошгүй аж . Гэ тэл хагалгаагаар авсан эдийн шинжилгээний хариу нь “хавдаргүй” г эж гарчээ. Иймд тухайн хоёр эмнэлгийн байгууллагын буруутай байж болзошгүй үйл ажиллагааны улмаас нэгэн иргэн сэтгэл санаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг гарч шалгагдаж байгаа гэх.

НИСЭХ БУУДЛУУДЫН УДИРДЛАГЫГ МЭРГЭШҮҮЛЭХ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР (AMPAP) )-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ GLOBAL AIR MOBILITY SYSTEM” СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ын хамтран хэрэгжүүлж буй Нисэх буудлуудын удирдлагыг мэргэшүүлэх магадлан итгэмжлэлийн хөтөлбөр (AMPAP)-ийн хүрээнд зохион байгуулж буй “Global Air Mobility System” сургалт 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус сургалтанд ИНЕГ, ИНҮТ ТӨХК, орон нутгийн нисэх буудлууд болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгоос тус тус суралцагчид хамрагдаж байна. “AMPAP” хөтөлбөрийн эхний шатны сургалт болох “Global Air Mobility system” сургалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр санаачлан “AMPAP”-ын хөтөлбөрийн захирал ноён Гүржит Жиллтэй 2025 онд гэрээ хэлцэл хийсний дүнд ийнхүү Улаанбаатар хотноо зохион байгуулж буй бөгөөд нисэх буудлын удирдлага, менежментийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын орон нутгийн нисэх буудлууд төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нисэх буудлын хөгжил, менежментийг үе шаттай, зохицуулалттайгаар сайжруулах, үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог олон улсын шилдэг туршлагатай уялдуулан судалж хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох, жижиг нисэх буудлуудын үйл ажиллагаанд зардал багатайгаар менежмент хэрэгжүүлэх нь нэн чухал асуудал болоод байна. Тус сургалтад хамрагдсанаар олон улсын шилдэг менежерүүдийн туршлагыг судлах, ялангуяа нисэх буудлын удирдлагууд болон бодлогын мэргэжилтнүүдийн хувьд мэргэжлийн карьераа өсгөх, ур чадвараа дээшлүүлэх, нисэх буудлыг үр ашигтай удирдан зохион байгуулахад чухал алхам болох юм. Нисэх буудлуудын удирдлагыг мэргэшүүлэх магадлан итгэмжлэлийн хөтөлбөр (AMPAP) нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /ACI/-ийн 2007 оноос хойш хамтран хэрэгжүүлж буй урт хугацааны хөтөлбөр бөгөөд нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр нисэх буудлын менежментийг хөгжүүлэх, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн өндөр стандарт, менежментийн шилдэг туршлагыг сурталчилдаг. Тус хөтөлбөр нь 4 багц бүхий зайлшгүй хамрагдах (Global Air transport systems, Airport commercial and financial management, Airport operations, safety and security, Airport planning, development and environmental management) сургалтууд, сонгон суралцах 2 багц сургалтаас бүрддэг бөгөөд эдгээр сургалтуудад амжилттай хамрагдаж гэрчилгээжсэнээр Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /ACI/-ийн нисэх буудлын менежментийн диплом /International Airport Professional/ авах эрхтэй болно.

ГАРЦААР ГАРЧ ЯВСАН ИРГЭНИЙГ МӨРГӨЖ ГЭМТЭЭЖЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөчихлөө” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг. Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

ШИНЭЭР ОЛГОХ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ӨР ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ 45 ХУВЬ БОЛГОЛОО

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Монголбанкны мөнгөний бодлогын хорооны 1-р сарын 16-ны ээлжит бус хуралдаан болж, макро түвшний бодлогын хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд, Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувиар шинэчлэн тогтоох, Банкуудын төгрөгийн болон валютын заавал байлгах нөөцийг тус бүр нэг нэгж хувиар нэмэгдүүлэн, харгалзан 14 хувь болон 19 хувьд хүргэх, Энэхүү бодлогын шийдвэрүүдийг гаргахад дараах хүчин зүйлсийг харгалзан үзлээ. Эдийн засгийн өсөлт эхний 11 сарын байдлаар 6.4 хувь байна. Хэдийгээр мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа ч гэсэн зээлийн өсөлт өндөр түвшин хадгалагдсаар байгаа. 2025 оны 11-р сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 21 хувиар өссөн. Зээлийн хэрэглээний өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай зээлийн өсөлтийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтын өсөлтийн нэмэгдүүлэх боломжтой. Эдийн засгийн гадаад орчны нөхцөл байдал тодорхой бус байгаа үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Монголбанкны мөнгөний бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засгийн салбарын тогтвортой байдлыг хангахтай нийцэж байгаа. Монголбанк эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад гол бодлогуудаа чиглүүлнэ” гэв.

1 ... 15 16 17 18 19 20 21 22 23 ... 389