НИСЭХ БУУДЛУУДЫН УДИРДЛАГЫГ МЭРГЭШҮҮЛЭХ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР (AMPAP) )-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ GLOBAL AIR MOBILITY SYSTEM” СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ын хамтран хэрэгжүүлж буй Нисэх буудлуудын удирдлагыг мэргэшүүлэх магадлан итгэмжлэлийн хөтөлбөр (AMPAP)-ийн хүрээнд зохион байгуулж буй “Global Air Mobility System” сургалт 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус сургалтанд ИНЕГ, ИНҮТ ТӨХК, орон нутгийн нисэх буудлууд болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгоос тус тус суралцагчид хамрагдаж байна.
“AMPAP” хөтөлбөрийн эхний шатны сургалт болох “Global Air Mobility system” сургалтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр санаачлан “AMPAP”-ын хөтөлбөрийн захирал ноён Гүржит Жиллтэй 2025 онд гэрээ хэлцэл хийсний дүнд ийнхүү  Улаанбаатар хотноо зохион байгуулж буй бөгөөд нисэх буудлын удирдлага, менежментийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын орон нутгийн нисэх буудлууд төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нисэх буудлын хөгжил, менежментийг үе шаттай, зохицуулалттайгаар сайжруулах, үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог олон улсын шилдэг туршлагатай уялдуулан судалж хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох, жижиг нисэх буудлуудын үйл ажиллагаанд зардал багатайгаар менежмент хэрэгжүүлэх нь нэн чухал асуудал болоод байна.
Тус сургалтад хамрагдсанаар олон улсын шилдэг менежерүүдийн туршлагыг судлах, ялангуяа нисэх буудлын удирдлагууд болон бодлогын мэргэжилтнүүдийн хувьд мэргэжлийн карьераа өсгөх, ур чадвараа дээшлүүлэх, нисэх буудлыг үр ашигтай удирдан зохион байгуулахад чухал алхам болох юм.
    Нисэх буудлуудын удирдлагыг мэргэшүүлэх магадлан итгэмжлэлийн хөтөлбөр (AMPAP) нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /ACI/-ийн 2007 оноос хойш хамтран хэрэгжүүлж буй урт хугацааны хөтөлбөр бөгөөд нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр нисэх буудлын менежментийг хөгжүүлэх, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн өндөр стандарт, менежментийн шилдэг туршлагыг сурталчилдаг. Тус хөтөлбөр нь 4 багц бүхий зайлшгүй хамрагдах (Global Air transport systems, Airport commercial and financial management, Airport operations, safety and security, Airport planning, development and environmental management) сургалтууд, сонгон суралцах 2 багц сургалтаас бүрддэг бөгөөд эдгээр сургалтуудад амжилттай хамрагдаж гэрчилгээжсэнээр Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /ACI/-ийн нисэх буудлын менежментийн диплом /International Airport Professional/ авах эрхтэй болно. 





Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.