ХСҮТ БОЛОН СӨҮЛ ЭМНЭЛЭГ ЭРҮҮЛ ИРГЭНИЙ ХОДООДЫГ ХАВДАРТАЙ ХЭМЭЭН ТАЙРСАН УУ ?

Өнгөрөгч 2025 онд 20 гаруйхан настай  залуугийн ходоодыг "хорт хавдартай" хэмээн  100 хувь тайрч авсан хэрэг явдал гарсан байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох төрийн байгууллагад гомдол ирснээр энэхүү явдал нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байх тул "Зөрчил шалгах шийдвэрлэх тухай" хуулийн 6.4 дүгээр зүйлийг 2 дахь хэсэгт заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлж хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлжээ. 

2025 онд “Сөүл” эмнэлэгт ходоодны дуран хийлгэн тодорхой хугацаанд хэвтэн эмчлүүлжээТухайн иргэнийг “Хорт хавдарт сэжиглэж байна” хэмээх хариу гарсан байнаХамгийн ноцтой нь давтан шинжилгээ авалгүйгээр хорт хавдар яаралтай Хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд орох хэрэгтэй хэмээн шилжүүлжээ. 

 Хавдар судлалын үндэсний төв ч шинжилгээг давтан авч баталгаажуулалгүй тухайн иргэний ходоодыг 100 хувь тайрч авсан байж болзошгүй аж.

Гэтэл хагалгаагаар авсан эдийн шинжилгээний хариу нь “хавдаргүй” гэж гарчээ. Иймд тухайн хоёр эмнэлгийн байгууллагын буруутай байж болзошгүй үйл ажиллагааны улмаас нэгэн иргэн сэтгэл санаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг гарч шалгагдаж байгаа гэх.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.