ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.БААТАРБИЛЭГ, ИХТ-ЫН ДАРГА н.ОДСАЙХАН НАР ГЭР БҮЛИЙН ХАМТ ТӨСВИЙН МӨНГӨӨР ГАДААДАД ЗУГААЛЖЭЭ

Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга Б.Баатарбилэг эхнэр Б.Шинэбилэгийн хамт төсвийн мөнгөөр гадаадад зугаалж амарсан аж. Ингэхдээ ИТХ-ын даргаа эхнэрийнх нь хамт авч явсан байна. Шулам гэх хочтой Б.Баатарбилэг нь шинэ оны баярыг ийнхүү гадаадад амарч, зугаалж тэмдэглэсэн ажээ. Угтаа бол төр хэмнэлтийн горимд шилжиж, ард түмэн гэдсээ тасартал бүсээ чангалаад тэвчээрийн хязгаарыг заан тэсэж байхад хэмнэлтийн хуулийг хамгийн сайн дагаж, биелүүлэх ёстой төрийн анхан шатны нэгжээсээ эхлээд төсвийн мөнгөөр гараа угааж, тансаглан туйлах байдал үргэлжилсээр байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Төр нь хүүхдийн мөнгө, халамжаа тавьж чадахгүй хэмжээнд хүрч улсын данс улайсан энэ үед Зэрэг сумын Засаг дарга, ИТХ-ын дарга тансаглаж зугаалах төсөвтэй, түрийвч нь түнтгэр байгаагийн үндсийг холбогдох хуулийн байгууллага нь шалгах биз ээ.

Мөн тэрбээр бага ангиа дүүргээд мал дээр гарсан нэгэн. Бүрэн дунд боловсролын ч гэрчилгээгүй хүн төрийн албыг хашиж, төсвийн мөнгөөр туйлж, албан тушаалаа урвуулан ашиглаж халаа сэлгээ хийн эзэнгүй газрын бумба галзуурна гэгчээр эзэнгүй төрийн эмгэнэл гэлтэй. Энгийн нэг ардын багшийг хуурамч дипломтой хэмээн авч байсан цалингаа төрд буцаан төлүүлэхээр болж байсан үе саяхан.Гэтэл төрийн төмөр нүүр нэг биш нэлээдгүй олон дүртэй юмсанж.Өнгөрөгч оны 5-р сарын сүүлээр тус сумын цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жигдбаярыг үндэслэлгүй үүрэгт ажлаас нь чөлөөлж өөрийн эхнэрийг тус албанд томилсон.Тухайн асуудал нь шүүхээр үндэслэлгүй халсан нь тогтоогдож, үүрэгт ажлаа буцаан авсан ч мөн л дахин чөлөөлсөн гэх.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.