НЭГҮҮН МЭДЭЭ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Э.ЭНХЗОРИГ ТОМИЛОГДЛОО

"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авч, тамгаа гардан авлаа. Э.Энхзориг нь олон улсын эрх зүйч, арилжааны нисгэгч мэргэжилтэй, 2007-2014 онд “Геосан” ХХК-д Cessna Grand Caravan 208B G1000 нисгэгч, 2020-2024 онд “Скай жет” ХХК-д гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Иргэний нисэхийн ерөнхий газарт Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх тасгийн дарга, Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга, орон нутаг хариуцсан менежерээр тус тус ажиллаж байгаад 2025 оноос “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байсан туршлагатай. Иргэний нисэхийн салбарт 19 жил тасралтгүй ажиллаж, мерит зарчмаар дэвшин ажиллаж яваа боловсон хүчин юм. Тэрээр тамгаа хүлээн авахдаа хамт олондоо хандан “Агаарын навигаци, Нисэх буудал, Нисэхийн аюулгүй хамгаалалтын үйлчилгээг шинэ шатанд гаргахад шаардлагатай техник, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн зэрэгцээ салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхжуулахад чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, иргэний болон улсын нисэхийн байгууллага, операторуудын нягт хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх цаг үеийн бодит шаардлага бий болж байгааг харгалзан, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хэрэглэгчдээс буюу агаарын тээврийн операторууд, нисгэгч нарын хэрэгцээ, шаардлага, олон улсын туршлага, агаарын хөлгийн тоноглол, хэрэглэлд тулгуурлан нисэх буудал болон навигацийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг төлөвлөх сайн жишгийг хэрэгжүүлнэ” гэдгээ онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн 2026 онд техник, технологийн шинэчлэл, томоохон бүтээн байгуулалт эхлэхээс гадна Хүн төвтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүний хүчин зүйл, аюулгүй байдлын эрсдэлийн менежментийг үе шаттайгаар хэрэгжүүлэх жил байх болно. Иймийн тулд хүн бүхний хариуцсан ажилдаа хандах мэргэжлийн хандлага, ёс зүй, хичээл зүтгэл, нисэхийн төлөө гэсэн чин сэтгэл нэн чухал гэдгийг онцоллоо.

О.ЦОГТГЭРЭЛ , ЭРХЭМ ЖЕНКОТОЙ ХӨТЛӨЛЦӨН АН-ЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ЯЛАГДАЛ РУУ ЧИРЭХ ҮҮ?

Сарын өмнө МоАХ-ны байрны өмнө АН-ын дарга О.Цогтгэрэл намын шинэ батлах болох “Гэрэгэ”-ээ Женко Х.Баттулга, Ж.Батзандан, Ө.Шижир нарт гардуулсан биш хэл аманд өртөж, нийгмийн дургүйцлийг төрүүлж, сошио лд нилээдгүй нүдүүлсэн . Шуугианыг намжаах гэж О.Цогтгэрэл “Гэрэгэ”-ээ С.Баярцогт, С.Бат-Үүл, Д.Сосорбарам нарт гардуулж, хавийн амьтанд тараасан ч тусыг эс олжээ. 2024 оны нийслэлийн сонгуульд МАН-ын хамгийн нэр хүнд муутай Х.Нямбаатарт Женко болон тэдний багийнхан яаж гутамшигтай ялагд лаа. Мөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан “Намайг очиж очиж Х.Баттулгатай холбон гүтгэж байгаад харамсаж байна!” хэмээн албан ёсоор мэдэгдэл хийж б айсан . Х.Баттулгыг дэмждэг арми гэж одоо юу ч байхгүй. Сошиолд Женког өмөөрдөг хөлсний троллуудын ард хэдхэн хүн 24 цагаар ажиллаж сууд аг . Өнөөдөр АН-ын дарга таныг Женкотой хөтлөлцөөд сонгуульд орохыг МАН маш ихээр хүсч байна. МАН-ын хувьд Женко бол өөрсдийг нь ялалтанд хүргэх “Авралын од”. Женко Х.Баттулга аль талд байна, нөгөө талд хэдэн зуун мянган сонгогчдын арми хүлээж байна. О.Цогтгэрэл та, Женкотойгоо хөтлөлцөөд АН-ыг дөрөв дэх удаагаа ялагдуулахыг хүсч байгаа юм биш биз! Дөрвөн удаа ялагдсан улстөрийн хүчин дахиад өндийх нь юу л бол! Дараа нь Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, Ж.Батзандан, О.Алтангэрэл, Л.Гантөмөр мэтийнхээ асуудал сөхөгдөнө.

ОЙРХ ДОРНОДЫН БҮС НУТАГТ ОРШИН СУУЖ БУЙ БОЛОН ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

АНУ болон Израил Улс хамтран Иран Улсад цохилт өгснөөс хойш мөргөлдөөн бүс нутгийг хамарсан шинж чанартай болов. Сөргөлдөгч талууд Иран, Израилын нутагт харилцан цохилт өгөхөөс гадна Катар, АНЭУ, Бахрейн, Кувейт, Саудын Араб, Ирак, Сирийн нутаг цохилтод өртөөд байна. Энэ хугацаанд ГХЯ болон Монгол Улсаас дээрх бүс нутагт суугаа ДТГ-уудад хандсан иргэдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа, мэдээлэл зөвлөгөө өгч, ДТГ-ын бүртгэлд хамрагдаагүй, аялал жуулчлалын зорилгоор түр хугацаагаар зорчиж байсан иргэдийн мэдээллийг нэмж бүртгэв. 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 350 орчим иргэн байна. Үүнд: Израил-40, АНЭУ-139 Египет-45 Кувейт-19 Саудын Араб-27, Йордан-2, Оман-2, Бахрейн-21 Катар-54 Ойрх Дорнодын бүс нутагт зорчиж буй болон оршин сууж буй Монгол Улсын иргэн Та: -Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан; -Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудан; -Египет Улсад суугаа ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан; -Кувейт Улсад суугаа ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан; -Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.

ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧ, НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр: -Өнөөдөр /2026.03.02/ ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, -04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд малчид, иргэд, тээвэрчид та бүхэн: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах -Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, -Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа -тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, -Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.

МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН II ХУРАЛДААН ЭХЭЛЖ, НИЙТ 7 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал үг хэлснээр хуралдаан эхлэв. Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгов . Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр боллоо. Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэ нэ . Үүний дараагаар у дирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хорооны салбар хуралдаануудыг зохион байгуулна.

ICAO-ИЙН НИСГЭГЧ, ЖУРАМ ЗОХИОГЧ ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ НИСЛЭГЭЭР ҮНЭЛЭХ/БАТАЛГААЖУУЛАЛТЫН (FLIGHT VALIDATION) АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төвд 2026 оны 02 дугаар сарын 09-нөөс 20-ны өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Initial Flight Validation for Pilots and Operators” (STP/ANS/029/IFVPO/284EN) сургалтыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын хөтөлбөр нь ICAO-ийн Док 8168, Док 9906 баримт бичгүүдийн дагуу хэрэглэлийн нислэгийн журам (Instrument Flight Procedures)-ыг нислэгээр үнэлэх, баталгаажуулах нисгэгч болон нислэгийн журам зохиогч инженерүүдэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилготой. ICAO-ийн Док 8168 (I, II боть), Док 9906 (2-р боть), мөн ЖУ-202 “Хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр баталгаажуулах журам”-ын 3.2-т заасны дагуу тус шаардлагад нийцсэн Монголын анхны дотооддоо мэргэшсэн хэрэглэлийн нислэгийн журмыг баталгаажуулагч нисгэгч, мэргэжилтнүүдийг бэлтгэж гэрчилгээжүүлснээрээ уг сургалт нь онцлог юм. Сургалтад: “МИАТ” ТӨХК-иас CPL, ATPL үнэмлэхтэй 3 нисгэгч; “Аэро Монголиа” ХХК-иас ATPL үнэмлэхтэй 2 нисгэгч; “ИНҮТ” ТӨХХК-ийн хэрэглэлийн нислэгийн журмын 5 инженер тус тус хамрагдан гэрчилгээгээ авлаа. Энэхүү сургалт аар дараах ур чадварыг эзэмшсэн : Хэрэглэлийн нислэгийн журмын (IFP) зохиомжид хараат бус хяналт хийх; Нислэгийн өмнөх баталгаажуулалт хийх; Нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж буй эсэхэд бодит нислэгийн үнэлгээ хийх. Сургалтын ач холбогдол : Шинэ болон өөрчлөгдсөн хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгийн үнэлгээгээр баталгаажуулснаар агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдал хангагдана; ICAO Док 8168, Док 9906-ын дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэлийн нислэгийн журмыг баталгаажуулагч нисгэгч болон нислэгийн журам зохиогч инженерүүдтэй болно; Flight validation-ийг дотооддоо зохион байгуулж, мэргэжилтнүүдтэй болсноор гадаадын өндөр өртөгтэй үйлчилгээний хараат байдлаас гарна; Үндэсний агаарын тээврийн компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

ОЮУ ТОЛГОЙ ХХК -Д ХҮНГҮЙ АГААРЫН ХӨЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

Оюу Толгой ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу ИНД-102 “Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт” дүрмийн хүрээнд холбогдох хяналт, шалгалтыг зохион байгууллаа. Гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны хүрээнд АХУ-39/25 дугаартай удирдамж, хяналтын хуудасны дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь уурхайн талбарт байрлах тус компанийн Удирдлагатай тоног төхөөрөмжийн нэгжийн баримт бичиг, үйл ажиллагаанд газар дээрх үзлэг шалгалт гүйцэтгэсэн. Мөн DJI FlyCart 30 маягийн алсын зайн хүндийг өргөгч, харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах Autel EvoMax 2 Security (RPAS 027) маягийн хүнгүй агаарын хөлгийн өдөр, шөнийн үзүүлэх нислэгүүдэд хяналт тавьж, нислэгийн аюулгүй ажиллагаа, үйл ажиллагааны бэлэн байдлыг үнэлэв. Хяналт шалгалтын үр дүнд НТ-43/25 дугаартай Байцаагчийн нэгдсэн тайланг гаргаж, холбогдох шаардлагыг хангасан гэж үзэн ИНЕГ-ын даргын ХАХ-02 дугаартай Зөвшөөрлийн гэрчилгээг олголоо. Цаашид Иргэний нисэхийн ерөнхий газар нь хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж, аюулгүй ажиллагааг хангуулан ажиллах болно.

“САЙН” КАРТЫН ХЭРЭГЛЭЭГ ИРЭХ САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЗОГСООНО

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг бүрэн зогсоож, түлш худалдан авахад зөвхөн ХОТУЛА аппликэйшн болон иргэний үнэмлэх ашиглахаар боллоо. Энэхүү системийг нэвтрүүлснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгохоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм. Тодруулбал, ХОТУЛА аппликэйшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтойгоос гадна айл өрхүүд галлагааны улиралд хэдэн тонн түлш хэрэглэж байгаагаа хянах боломжтой юм. Хэрэглэгчид ХОТУЛА аппликэйшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ баталгаажуулан зааврыг авахыг хүсвэл Тавантолгой түлш ХХК-ийн 70119400 болон ХОТУЛА аппликейшний 7272-9200 дугаарын утсанд хандаарай.

СЭЛЭНГЭ АЙМГААР ДАЛАЙН БАТБАЯР ЭРХЭМ МӨНГӨ ТАРААЖ ЯВАА АЖ

УИХ-ын гишүүн Далайн Батбаяр Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргад нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ.Уул уурхайн баялгаас төрсөн тэрбумтан төрийн ордонд түшээдийн суудалд дархлагдан сууж буй эрхэм гишүүний гэр бүлийнх нь хамаарал бүхий “Монгол Чех Металл” гэх жоншны уурхай нь хятад ажилчдыг хууль бусаар оруулж ирж орогнуулдаг мэдээлэл нийтэд хэдийнээ ил болсон.Хамгийн ноцтой нь Стратегийн орд газрыг гэр бүлээрээ эзэмшиж, олборлож, гадагш зөөж буй явдал юм.Тэгвэл Ардчилсан нам шинэчилсэн дүрмийн дагуу гуравдугаар сарын 10-наас хойш сумдын үүрийн хурал, сумын намын хороо, аймгийн намын хороо, улмаар Үндэсний бодлогын хорооны шат дамжлагаар удирдах албан тушаалтнуудаа сонгох журам үйлчилж байгаа. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн намын даргын сонгууль дотоод өрсөлдөөнийг идэвхжүүлээд байгаа гэх.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэр дэвшихээр зэхэж буй улс төрчид дэмжлэг авахын тулд идэвхтэй уулзалт, зохион байгуулалт хийж эхэлсэн гэх яриа намын гишүүдийн дунд гарчээ. Хууль зөрчсөн, мөнгө тараасан гэх мэдээлэл чих дэлсээд авлаа. Иймд холбогдох байгууллагууд болон намын удирдлага ил тод байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэсэн хүлээлт бий. Аймгийн намын даргын албан тушаал нь зөвхөн орон нутгийн хэмжээний асуудал биш. Улсын хэмжээний сонгууль, бодлогын нөлөөлөлтэй, намын дотоод нөлөөллийн чухал цэг гэж улс төр судлаачид үздэг. Тиймээс энэ суудалд хэн очих нь цаашдын улс төрийн өрнөлд нөлөөлөх магадлалтай. Эндээс нэг асуулт урган гарч байна. Аймгийн намын даргын албан тушаалын төлөөх өрсөлдөөн нь намын бодлого, үзэл баримтлалын өрсөлдөөн үү? Эсвэл ирээдүйн улс төрийн байр суурь, нөлөөллийн төлөөх стратегийн алхам уу? Нам дотоод сонгуулиа хэрхэн ил тод, шударга зохион байгуулах нь зөвхөн нэг нэр дэвшигчийн асуудал биш. Энэ нь намын нэр хүнд, олон нийтийн итгэлтэй шууд холбоотой билээ.

“ИНҮТ” ТӨХХК-ИЙН 2 АЖИЛТАН “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Иргэний нисэхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн тэргүүний зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан хоёр эрхэмд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх сар шинийн босгон дээр одонг нь гардуулан өгч, баяр хүргэлээ. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Аэродромын үйл ажиллагаа хариуцсан менежер Дашзэвэгийн Цогням Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртлээ. Тэрбээр 1997-2000 онд ИАТУГ-ын харьяа “Буянт-Ухаа” ОУНБ-ын Аэродромын албанд аэродромын инженер, Ахлах инженер, 2000-2005 онд ИНЕГ-т нисэх буудлын салбарт анх байгуулагдсан мэргэжлийн хэлтэс буюу Нисэх буудлуудын үйлчилгээний хэлтэст дарга, дэд дарга, 2006-2010 онд ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах төвийн Ерөнхий менежер, дарга, 2010-2016 онд ЗТБХБЯ-ны Хөшигийн хөндийн Олон улсын Олон улсын нисэх буудлыг барих төслийн Төслийн менежер, Захирлын үүрэг гүйцэтгэгч, Аэродром, навигаци, гэрэл суулт хариуцсан менежер, 2018-2020 онд ИНЕГ-ын НБУГ-ын Үйлдвэрлэл хариуцсан ерөнхий менежер, 2020 оноос ИНҮТ-ийн НБҮГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежерээр, 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс одоо эрхэлж буй албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Иргэний нисэхийн салбарт 28 дахь жилдээ ажиллаж буй Д.Цогням Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх үйлсэд он удаан жил, тогтвор суурьшилтай, мэргэжлийн өндөр түвшинд хамт олноо тэргүүлэн удирдан зохион байгуулж ажилладаг манай тэргүүний ажилтан юм. Мөн өнөөдөр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч Цэрмаагийн Доржбатад “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Алтан гадас” одон гардуулж өглөө. Улсад 14 жил, иргэний нисэхийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж буй Ц.Доржбат иргэний нисэхийн салбарт ажиллах хугацаандаа ихэвчлэн агаарын хөлгийн зорчигчдыг угтан авч үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд нислэгийн аюулгүй байдал, аэродром талбай, перрон талбайн дүрэм журмыг чанд мөрдөн ажиллахын зэрэгцээ ажлын шаардлагаар тусгай тоноглолтой автомашин, механизм дээр ажил үйлчилгээг стандартын дагуу үзүүлж, техникийн бэлэн байдлыг байнга хангаж ирсэн тэргүүний жолооч нарын нэг юм.

1 ... 13 14 15 16 17 18 19 20 21 ... 389