НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН II ХУРАЛДААН ЭХЭЛЖ, НИЙТ 7 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал үг хэлснээр хуралдаан эхлэв. Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгов . Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр боллоо. Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэ нэ . Үүний дараагаар у дирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хорооны салбар хуралдаануудыг зохион байгуулна.

ICAO-ИЙН НИСГЭГЧ, ЖУРАМ ЗОХИОГЧ ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ НИСЛЭГЭЭР ҮНЭЛЭХ/БАТАЛГААЖУУЛАЛТЫН (FLIGHT VALIDATION) АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төвд 2026 оны 02 дугаар сарын 09-нөөс 20-ны өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Initial Flight Validation for Pilots and Operators” (STP/ANS/029/IFVPO/284EN) сургалтыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын хөтөлбөр нь ICAO-ийн Док 8168, Док 9906 баримт бичгүүдийн дагуу хэрэглэлийн нислэгийн журам (Instrument Flight Procedures)-ыг нислэгээр үнэлэх, баталгаажуулах нисгэгч болон нислэгийн журам зохиогч инженерүүдэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилготой. ICAO-ийн Док 8168 (I, II боть), Док 9906 (2-р боть), мөн ЖУ-202 “Хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр баталгаажуулах журам”-ын 3.2-т заасны дагуу тус шаардлагад нийцсэн Монголын анхны дотооддоо мэргэшсэн хэрэглэлийн нислэгийн журмыг баталгаажуулагч нисгэгч, мэргэжилтнүүдийг бэлтгэж гэрчилгээжүүлснээрээ уг сургалт нь онцлог юм. Сургалтад: “МИАТ” ТӨХК-иас CPL, ATPL үнэмлэхтэй 3 нисгэгч; “Аэро Монголиа” ХХК-иас ATPL үнэмлэхтэй 2 нисгэгч; “ИНҮТ” ТӨХХК-ийн хэрэглэлийн нислэгийн журмын 5 инженер тус тус хамрагдан гэрчилгээгээ авлаа. Энэхүү сургалт аар дараах ур чадварыг эзэмшсэн : Хэрэглэлийн нислэгийн журмын (IFP) зохиомжид хараат бус хяналт хийх; Нислэгийн өмнөх баталгаажуулалт хийх; Нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж буй эсэхэд бодит нислэгийн үнэлгээ хийх. Сургалтын ач холбогдол : Шинэ болон өөрчлөгдсөн хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгийн үнэлгээгээр баталгаажуулснаар агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдал хангагдана; ICAO Док 8168, Док 9906-ын дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэлийн нислэгийн журмыг баталгаажуулагч нисгэгч болон нислэгийн журам зохиогч инженерүүдтэй болно; Flight validation-ийг дотооддоо зохион байгуулж, мэргэжилтнүүдтэй болсноор гадаадын өндөр өртөгтэй үйлчилгээний хараат байдлаас гарна; Үндэсний агаарын тээврийн компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

ОЮУ ТОЛГОЙ ХХК -Д ХҮНГҮЙ АГААРЫН ХӨЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

Оюу Толгой ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу ИНД-102 “Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт” дүрмийн хүрээнд холбогдох хяналт, шалгалтыг зохион байгууллаа. Гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны хүрээнд АХУ-39/25 дугаартай удирдамж, хяналтын хуудасны дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь уурхайн талбарт байрлах тус компанийн Удирдлагатай тоног төхөөрөмжийн нэгжийн баримт бичиг, үйл ажиллагаанд газар дээрх үзлэг шалгалт гүйцэтгэсэн. Мөн DJI FlyCart 30 маягийн алсын зайн хүндийг өргөгч, харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах Autel EvoMax 2 Security (RPAS 027) маягийн хүнгүй агаарын хөлгийн өдөр, шөнийн үзүүлэх нислэгүүдэд хяналт тавьж, нислэгийн аюулгүй ажиллагаа, үйл ажиллагааны бэлэн байдлыг үнэлэв. Хяналт шалгалтын үр дүнд НТ-43/25 дугаартай Байцаагчийн нэгдсэн тайланг гаргаж, холбогдох шаардлагыг хангасан гэж үзэн ИНЕГ-ын даргын ХАХ-02 дугаартай Зөвшөөрлийн гэрчилгээг олголоо. Цаашид Иргэний нисэхийн ерөнхий газар нь хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж, аюулгүй ажиллагааг хангуулан ажиллах болно.

“САЙН” КАРТЫН ХЭРЭГЛЭЭГ ИРЭХ САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЗОГСООНО

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг бүрэн зогсоож, түлш худалдан авахад зөвхөн ХОТУЛА аппликэйшн болон иргэний үнэмлэх ашиглахаар боллоо. Энэхүү системийг нэвтрүүлснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгохоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм. Тодруулбал, ХОТУЛА аппликэйшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтойгоос гадна айл өрхүүд галлагааны улиралд хэдэн тонн түлш хэрэглэж байгаагаа хянах боломжтой юм. Хэрэглэгчид ХОТУЛА аппликэйшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ баталгаажуулан зааврыг авахыг хүсвэл Тавантолгой түлш ХХК-ийн 70119400 болон ХОТУЛА аппликейшний 7272-9200 дугаарын утсанд хандаарай.

СЭЛЭНГЭ АЙМГААР ДАЛАЙН БАТБАЯР ЭРХЭМ МӨНГӨ ТАРААЖ ЯВАА АЖ

УИХ-ын гишүүн Далайн Батбаяр Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргад нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ.Уул уурхайн баялгаас төрсөн тэрбумтан төрийн ордонд түшээдийн суудалд дархлагдан сууж буй эрхэм гишүүний гэр бүлийнх нь хамаарал бүхий “Монгол Чех Металл” гэх жоншны уурхай нь хятад ажилчдыг хууль бусаар оруулж ирж орогнуулдаг мэдээлэл нийтэд хэдийнээ ил болсон.Хамгийн ноцтой нь Стратегийн орд газрыг гэр бүлээрээ эзэмшиж, олборлож, гадагш зөөж буй явдал юм.Тэгвэл Ардчилсан нам шинэчилсэн дүрмийн дагуу гуравдугаар сарын 10-наас хойш сумдын үүрийн хурал, сумын намын хороо, аймгийн намын хороо, улмаар Үндэсний бодлогын хорооны шат дамжлагаар удирдах албан тушаалтнуудаа сонгох журам үйлчилж байгаа. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн намын даргын сонгууль дотоод өрсөлдөөнийг идэвхжүүлээд байгаа гэх.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэр дэвшихээр зэхэж буй улс төрчид дэмжлэг авахын тулд идэвхтэй уулзалт, зохион байгуулалт хийж эхэлсэн гэх яриа намын гишүүдийн дунд гарчээ. Хууль зөрчсөн, мөнгө тараасан гэх мэдээлэл чих дэлсээд авлаа. Иймд холбогдох байгууллагууд болон намын удирдлага ил тод байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэсэн хүлээлт бий. Аймгийн намын даргын албан тушаал нь зөвхөн орон нутгийн хэмжээний асуудал биш. Улсын хэмжээний сонгууль, бодлогын нөлөөлөлтэй, намын дотоод нөлөөллийн чухал цэг гэж улс төр судлаачид үздэг. Тиймээс энэ суудалд хэн очих нь цаашдын улс төрийн өрнөлд нөлөөлөх магадлалтай. Эндээс нэг асуулт урган гарч байна. Аймгийн намын даргын албан тушаалын төлөөх өрсөлдөөн нь намын бодлого, үзэл баримтлалын өрсөлдөөн үү? Эсвэл ирээдүйн улс төрийн байр суурь, нөлөөллийн төлөөх стратегийн алхам уу? Нам дотоод сонгуулиа хэрхэн ил тод, шударга зохион байгуулах нь зөвхөн нэг нэр дэвшигчийн асуудал биш. Энэ нь намын нэр хүнд, олон нийтийн итгэлтэй шууд холбоотой билээ.

“ИНҮТ” ТӨХХК-ИЙН 2 АЖИЛТАН “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Иргэний нисэхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн тэргүүний зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан хоёр эрхэмд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх сар шинийн босгон дээр одонг нь гардуулан өгч, баяр хүргэлээ. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Аэродромын үйл ажиллагаа хариуцсан менежер Дашзэвэгийн Цогням Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртлээ. Тэрбээр 1997-2000 онд ИАТУГ-ын харьяа “Буянт-Ухаа” ОУНБ-ын Аэродромын албанд аэродромын инженер, Ахлах инженер, 2000-2005 онд ИНЕГ-т нисэх буудлын салбарт анх байгуулагдсан мэргэжлийн хэлтэс буюу Нисэх буудлуудын үйлчилгээний хэлтэст дарга, дэд дарга, 2006-2010 онд ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах төвийн Ерөнхий менежер, дарга, 2010-2016 онд ЗТБХБЯ-ны Хөшигийн хөндийн Олон улсын Олон улсын нисэх буудлыг барих төслийн Төслийн менежер, Захирлын үүрэг гүйцэтгэгч, Аэродром, навигаци, гэрэл суулт хариуцсан менежер, 2018-2020 онд ИНЕГ-ын НБУГ-ын Үйлдвэрлэл хариуцсан ерөнхий менежер, 2020 оноос ИНҮТ-ийн НБҮГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежерээр, 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс одоо эрхэлж буй албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Иргэний нисэхийн салбарт 28 дахь жилдээ ажиллаж буй Д.Цогням Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх үйлсэд он удаан жил, тогтвор суурьшилтай, мэргэжлийн өндөр түвшинд хамт олноо тэргүүлэн удирдан зохион байгуулж ажилладаг манай тэргүүний ажилтан юм. Мөн өнөөдөр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолооч Цэрмаагийн Доржбатад “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Алтан гадас” одон гардуулж өглөө. Улсад 14 жил, иргэний нисэхийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж буй Ц.Доржбат иргэний нисэхийн салбарт ажиллах хугацаандаа ихэвчлэн агаарын хөлгийн зорчигчдыг угтан авч үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд нислэгийн аюулгүй байдал, аэродром талбай, перрон талбайн дүрэм журмыг чанд мөрдөн ажиллахын зэрэгцээ ажлын шаардлагаар тусгай тоноглолтой автомашин, механизм дээр ажил үйлчилгээг стандартын дагуу үзүүлж, техникийн бэлэн байдлыг байнга хангаж ирсэн тэргүүний жолооч нарын нэг юм.

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ХОНОГИЙН МЭДЭЭ

2026 оны 02 дугаар сарын 11-нд хүхэрлэг хий (SO2) нь 21-109 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Баянхошуу орчим 109 мкг/м3 буюу АЧС-аас 2.1 дахин их, Азотын давхар исэл (NO2) нь 20-86 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Баруун 4 зам орчим 86 мкг/м3 буюу АЧС-аас 1.7 дахин их, РМ10 тоосонцор нь 36-207 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Хайлааст орчим 107 мкг/м3 буюу АЧС-аас 2 дахин их, РМ2.5 тоосонцор нь 17-165 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Баянхошуу орчим 165 мкг/м3 буюу АЧС-аас 4.4 дахин их, Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) нь 600-6320 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Зурагт орчим 1288 мкг/м3 буюу АЧС-аас 1.3 дахин их байна.

ЭРХЭМ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ,ХОТЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ Г.БАТСАЙХАН ТА ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙСЭН ҮҮ, ХОТХОН ТӨЛӨВЛӨЛТ ҮҮ ХИЙСЭН ҮҮ?

ХУД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Батсайхан хотын түгжрэлийг бууруулна, “20 минутын хот” байгуулна гэж ярьсаар байтал яг түгжрэлийн төв цэгт 240 айлын 16 давхар хотхон барьж, Нарны гүүрний уулзварт дахиад 240 машины “ачаалал” нэмжээ. Хотхон нь авто зогсоолгүй, ногоон байгууламжгүй, сургууль цэцэрлэггүй. Харин бичиг баримт нь бүрэн — 80 настай аавынх нь нэр дээр. Гэтэл аав нь тэнгэрийн орноо заларсан байтал эрх мэдэл, ашиг хонжоо олохын тулд хүн чанараа уландаа гишгэж мөнгөний төлөө улангасан талийгаач эцгийнхээ ясыг өндөлзүүлэн өөрийн ажилдаа хутгасаар . Өнгөрсөн эцгээ ч бодохгүй байгаа хүн өөр бусдыг бодож, төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийнэ гэдэг жинхэнэ үлгэр.Ингэснээр хот төлөвлөлтийн асуудал иргэдэд, харин барилгын ашиг гэр бүлийн хүрээнд “төлөвлөгдөж” үлдэв бололтой. Аман дээрээ түгжрэл ярьж, үйлдлээрээ түгжрэл барьж буй энэ жишээ “20 минутын хот” гэдэг нь иргэдэд биш, барилга баригчдад л зориулагдсан уриа болохыг харуулж байна.

“АЭРО МОНГОЛИА” ХХК АЛБАН ЁСООР ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХОЛБОО (IATA)-НЫ ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ

“Аэро Монголиа” ХХК 2024 оны 09 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд IATA-ны IOSA (Нислэгийн үйл ажиллагааны аюулгүй байдлын аудит) аудитад хамрагдаж, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тухайн аудит шалгалтын үр дүнгээ баталгаажуулж, албан ёсны гишүүн болсон байна. IATA нь дэлхийн 120 орны 360 гаруй агаарын тээвэрлэгчдийг нэгтгэдэг бөгөөд салбарын аюулгүй ажиллагаа, санхүү, үйл ажиллагааны стандартыг хөгжүүлж, зохицуулдаг байгууллага юм. IATA-д элсэхэд агаарын тээвэрлэгчид дараах шалгуур үзүүлэлтүүд шаардлагатай байдаг. Үүнд: • Үндэсний болон олон улсын зохицуулалтын шаардлагыг бүрэн хангасан байх • Агаарын тээврийн аюулгүй ажиллагааны өндөр стандарттай байх • Санхүүгийн хувьд тогтвортой байх • Үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлагаар үнэлэгдэх Тус олон улсын байгууллагын гишүүн болсон нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын өрсөлдөх чадвар, нэр хүндийг олон улсын түвшинд ахиулж буй чухал үйл явдал бөгөөд цаашид нислэгийн аюулгүй байдал, үйл ажиллагааны тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах юм. Иргэний нисэхийн ерөнхий газраас Либералчлалын бодлогын хүрээнд Монголын агаарын тээвэрлэгчдийг олон улсын стандарт, шилдэг туршлагыг хэрэгжүүлэн хөгжихөд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж, салбарын тогтвортой өсөлтийг ханган ажиллаж байна.

“ХҮННҮ БУУЗ”-ТАЙ ХОЛБООТОЙ МАРГААН, НЭР СОЛИЛТЫН АСУУДАЛ ДАХИН ХӨНДӨГДӨВ

Олон нийтийн сүлжээ, иргэдийн дунд “Хүннү бууз” нэртэй хоолны газрын үйл ажиллагаатай холбоотой маргаан дахин сөхөгдөж байна. Тус газар нь өмнө нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, бохир орчинд үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл олон нийтэд түгж, мэргэжлийн байгууллага болон хэвлэл мэдээллийн анхааралд өртөж байжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тухайн үед нөхцөл байдлыг баримтжуулан сурвалжлах явцад зураглаач, сэтгүүлчдийн биед халдсан, хурц иртэй багаж барин заналхийлсэн гэх ноцтой асуудал гарч байсан талаар олон нийтэд мэдээлэгдэж байсан юм. Уг үйл явдал нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн мэдээлэл авах эрхтэй холбоотойгоор шүүмжлэл дагуулж байв. Маргааны дараа “Хүннү бууз” нэртэй уг хоолны газар үйл ажиллагааны нэрээ сольж, одоогоор “Гэрийн бууз” нэрээр ажиллаж байгаа гэх мэдээлэл тархаад байна. Мөн энэ нь анх удаагийн нэр өөрчлөлт биш, өмнө нь ч үйл ажиллагааны нэрээ сольж байсан гэх мэдээлэл иргэдийн дунд яригдаж байна. Иргэдийн зүгээс “эрүүл ахуй, үйлчилгээний чанартай холбоотой асуудлаа бодитоор засахын оронд нэрээ сольж, өнгө үзэмжээр асуудлыг халхлах явдал газар авч байна” хэмээн шүүмжилж буй. Ялангуяа хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тавигдах ёс зүй, хариуцлагын шаардлага илүү өндөр байх ёстойг тэд онцолж байна. Энэхүү асуудал нь зөвхөн нэг аж ахуйн нэгжийн тухайд бус, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт хяналт шалгалтыг ил тод, тууштай хэрэгжүүлэх, мөн зөрчил гаргасан байгууллагууд нэр солих замаар хариуцлагаас зайлсхийх боломжийг хязгаарлах шаардлагатайг харуулж байна.

1 ... 9 10 11 12 13 14 15 16 17 ... 384