SCHOOL POLICE-ИЙН БИЕД ХАЛДСАН ИРГЭНИЙГ 100 НЭГЖЭЭР ТОРГОЖЭЭ

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягнаас “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн урд талд School police хийж байхад улсын дугаартай машины жолооч зам дээр машинаа байрлуулаад хүүхдүүдийг замаар гарах нөхцөлийг хүндрүүлж, шаардлага тавихад хэл амаар доромжилж, биед халдсан, хаана хандаж шийдүүлэх юм бол” гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас  шалгалтын ажиллагаа явуулж иргэн “Э”-ийн бусдын биед халдсан үйлдэлд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.