МУ-Д 878.5 САЯ ТӨГРӨГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨРТЭЙ “ГУО ХУЙ ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР”, “ГАЛБА-УС”, “ИХБОРЗОН ГОВЬ” ХХК-ИЙН ЯН ФЭНТАОГ ШҮҮХЭЭС 6-Н САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО

Хятад улсын иргэн, манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр”, түүний охин компани болох “Галба-Ус”, мөн “Ихборзон говь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ян Фэнтао манай улсын нийгмийн даатгалын шимтгэлд нийт 878.5 сая гаруй төгрөг төлөх ёстой байсан ч түүнийг нь худал мэдүүлж зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм.

Тэрээр “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2021 онд 1326 болон 2022 онд 2510, 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 1874 даатгуулагчийн 2.4 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 619.4 саяыг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой байсан бол “Ихборзон говь”ХХК нь 2022 онд 300, 2023 оны эхний хагас жилд 672 даатгуулагчийн 143.7 сая, “Галба-Ус” ХХК 115.2 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой байсан гэнэ.

Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 878.5 сая гаруй төгрөгөө нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулж шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд 6000 нэгж буюу зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.