СҮҮЛИЙН 2 ЖИЛД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНЫ ТАЛААР АВСАН АРГА ХЭМЖЭЭНЭЭС...

 Хоолны норм, стандартыг шинэчилж мөрдүүлсэнЗасгийн газрын 2021 оны 133 дугаар тогтоолоор “Хугацаат цэргийн алба хаагчийн хоолны норм, хэрэглэх заавар”-ыг шинэчилж, зөв эрүүл, бэлтгэл сургуулилттай уялдсан илчлэг, шим тэжээл, киллкалорын агууламжийг тооцож, шинээр 6 нэр төрөл /цагаан гаа, яншуй, сүү, аньс, чацаргана, савласан цэвэр, амны цаас/-ийн бүтээгдэхүүнийг хангалтад оруулсан. Мөн ханасан тос”-ыг цэргийн хоол хүнсэнд ашиглахыг хориглосон. 

Цэрэг татлагыг нэг ээлжээр зохион байгуулж эхэлсэн. Хугацаат цэргийн албаны татлагыг 2021 оны II ээлжээс эхлэн жилд нэг удаа зохион байгуулж, халагдах болон шинэ цэргийн хоорондын ялгаа, харилцааны зөрчил гэх ойлголтыг бүрэн таслан зогсоосон. 

Дээд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн. Цэргийн алба хаах хугацаандаа их, дээд сургуульд зайнаас суралцах нөхцөлийг бүрдүүлж, 45 алба хаагчийг давхардсан тоогоор 10 гаруй сургуульд элсэх, сургах, цэргийн албанаас дээд боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн. Үргэлжлүүлэн суралцах боломжийг олгосон. Их дээд сургуульд суралцаж байгаад цэргийн албанд татагдсан 820 алба хаагчийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бэлтгэлээр халж, сургалтын хөтөлбөрийн тасалдал, хоцрогдолгүй үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлсэн. Алба хаах орчныг бүрэн камержуулсан. Хүний эрх зөрчигдөх, харилцааны зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх нэгтгэл, ангийг 100 хувь камержуулсан. Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжөөр унтлагын болон ариун цэврийн өрөөний камеруудыг буцаан авсан.     

Хандлагаа өөрчилжхариуцлагаа нэмэгдүүлье” нөлөөллийн аяныг хэрэгжүүлсэн. Ажил албандаа хандах хандлага, ажлын хариуцлага, ёс зүй, сахилга батын байдалд дүгнэлт хийж, нөлөөллийн аяныг салбарын хэмжээнд өрнүүлэн соён гэгээрүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Офицеруудын түвшин тогтоох үзлэгийг явуулсан. ХЦАХ-дыг цэргийн эрдэмд сургах үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж буй салаа, салбарын офицеруудыг хүмүүжил, ёс суртахууны төлөвшил, сэтгэл зүйн байдал, сахилга бат, зан харилцааны байдал, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг тодорхойлох үзлэгийг 3 үе шаттай хүн нэг бүрээр дүгнэлт гаргасан. 

“Залуу офицеруудыг дэмжих жил”-ийг зарласан.  Салаа, салбарын офицеруудын хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллах арга зүйг хөгжүүлэх, харилцан мэдлэг, туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний хандлага, урам зоригийг нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд өргөн хүрээтэй зохион байгуулсан. Хугацаат цэргийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлсэн. ХЦАХ-чид алба хаах нөхцөл /өдрийн 3 удаагийн 4 халуун хоол, цэргийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, амралтын болон сургалтын байр болон бусад/-өөр хангагддаг ба тэдний ахуйн хэрэглээнд зориулж олгодог цалинг шинэчлэн тогтоож 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 100 000 мянган төгрөг болгосон. /чихэр, ундаа, тамхи гэх мэт ахуйн жижиг хэрэглээг хангахад зориулагдсан мөнгө гэж ойлгож болно/   

Мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлсэн. Алба хаах хугацаандаа буудагч, жолооч, радио холбоочин, химийн баг мэргэжилтэн зэрэг 20 орчим цэргийн бага мэргэжил, 30 орчим хувьд нь барилгын засварчин, засал чимэглэлчин, сантехникч, мужаан зэрэг мэргэжил эзэмшүүлж, экологийн боловсрол олгосон байна. 

Алба хаах хугацаандаа орлого олох боломжийг нэмэгдүүлсэн. Алба хаах хугацаандаа хөдөлмөр эрхлэх, эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд сайн дурын үндсэн дээр оролцох, цалин орлоготой болох боломжийг нэмэгдүүлж, нийт 557 алба хаагч 5 тэрбум төгрөгийг цалин урамшуулалд авсан.  Ажлын байраар хангасан. Хугацаат цэргийн алба хаагчдаас өөрсдийн хүсэл сонирхолынх нь дагуу 2022 онд 68, энэ онд 296 нийт 364 түрүүч, байлдагчийг офицер, ахлагчийн албан тушаалд улирааж, ажлын байраар ханган албан тушаалын зэрэглэлийн дагуу дэслэгч, дэд ахлагч цол олгосон.  Авьяас, ур чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. 1000 гаруй түрүүч, байлдагч спортын авьяас чадвараа хөгжүүлэн 13 төрлийн уралдаан тэмцээнд оролцож 65 алт, 83 мөнгө, 80 хүрэл нийт 228 медаль хүртэж, 4 ЦАХ спортын цол, зэрэг 400 орчим ЦАХ “Тамирчин дайчин” медаль, үнэмлэхээр шагнагдсан.   Алба хаах нөхцөлийг сайжруулсан. Хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд цэргийн “Жишиг хотхон” төслийг үе шаттай хэрэгжүүлж ая тухтай нөхцлийг бүрдүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн. 

Алба хаах хугацаандаа жолооны курст суралцах боломжтой болсон. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг түшиглэн бага мэргэжилтэн бэлтгэх үндсэн болон ангилал ахиулах, "А" ангиллын сургалтад нийт 580 гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамруулснаас 403 алба хаагчдад эрх бүхий байгууллагаас томилогдсон комиссын шийдвэрээр жолоодох эрхийн үнэмлэх олгосон.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.