НЭГҮҮН МЭДЭЭ
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ТОМИЛГОО АЛБАЖИЖ , Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР АН-ААР ХҮЧ НЭМЭВ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдох талаарх мэдээлэл олны анхааралд орсон. Үнэн болохыг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа баталж, олон нийтэд мэдэгдсэн. Ингээд МУ-ын ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны зөвлөхөөр ажиллахыг урьжээ.Харин ерөнхийлөгч асан шийдвэрээ хэлээгүй судлаж үзэхээ илэрхийлээд байгаа.“Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо” -нь Ерөнхий сайдын ахалж байгаа таван үндэсний хорооны нэг бөгөөд иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулан ажиллах юм байна. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр экс ерөнхийлөгчийн томилгоо албажиж Х.Баттулга ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна .Ерөнхий сайдын энэ нүүдлийг парламентад сууж буй Ан-ын гишүүдээр засгийн газартаа хүч нэмж буй үйлдэл хэмээн харж буй гаргалгаа хамгийн оновчтой байж болзошгүй.

Н.УРТНАСАН САЙД 592 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖ “УРТ ГАРТ САЙД”-ААР НЭРЛЭГДЭВ ҮҮ

Үндэсний аудитын газраас БОАЖЯ-ны 2020 оны санхүүгийн тайланд аудит хийхэд зөвхөн сайд Н.Уртнасан 592 гаруй сая, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын хэмжээнд нийт 15 тэрбум 509 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрчээ. БОАЖЯ-ны эрхлэх асуудлын хүрээний байгууллага болох Агаарын бохирдлыг бууруулах ажлын алба 17.2 сая төгрөгөөр автомашин худалдан авсан боловч жолооч нь зам тээврийн осол гаргаж, “ашиглах боломжгүй” болгосон ч буцаан төлүүлээгүй. Говь-Алтай аймгийн Монгол элсний байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Дорнод аймгийн УСУОШТ-ийн санхүүгийн тайланг баталгаажуулаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээний барьцааны үлдэгдэл 214 сая төгрөгийг санхүүгийн тайландаа өглөгөөр бүртгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. ҮАГ-ын аудитын тайланд БОАЖ-ын сайд нийт 592.5 сая төгрөгийн алдаа зөрчил гаргасанд 295.6 сая төгрөгийн гурван албан шаардлага, 296.9 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх гурван зөвлөмж хүргүүлээд байна. Үүнтэй зэрэгцэн Монгол улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулна, тэр дундаа БОАЖ-ын сайд Н.Уртнасанг Засгийн газрын хуралдаанаар солино гэх мэдээлэл ч бий юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг шүдний өвчин болсон сайд нараасаа салах уу?

Тун удахгүй огцрох асуудал нь яригдах сайд нарын нэрс тодорлоо. Тухайлбал: Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ЭМ-ийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нарыг огцруулж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг авч үлдэхээр шийдсэн бололтой. Учир нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн муу ажилласан сайд нараар дээрх нэр бүхий эрхмүүд тодорч намынхаа нөхөд болон иргэдээс хамгийн “МУУ ажилласан” гэх шүүмжлэлийг сонсоод байгаа юм. Тиймээс МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд ийнхүү сайд нараасаа салж дараагийн сайд нарын маргааныг эхлүүлэх бололтой.

ГХ-НЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН КОМПАНИ 592 САЯАР БУЮУ 10 ДАХИН ӨНДӨР ХИЙСЭН ВАУЧЕРЫН АСУУДАЛ ЗАМХАРАВ !

Засгийн газраас өмнө зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй 228 мянган ахмадын 695 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Харин энэ хүрээнд зээлгүй байсан ахмадуудыг орхигдуулахгүйн тулд нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг тараасан байдаг. Нэг ёсондоо 238 мянган ахмадуудад нэг бүрчлэн ваучер тараасан. Гэвч тухайн ваучерийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компанийг сонгон 10 дахин өндөр үнээр тухайн ажлыг хийлгэсэн. Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь 592 сая төгрөгийг “Эрдэнэс Монгол” ХХК-наас авч ваучер хэвлэх ажлыг тухайн үед хийсэн юм. Гэхдээ хамгийн ноцтой нь өнөөгийн ханш нь 30-60 сая төгрөг л болох ажлыг ийнхүү сайдын компани 10 дахин илүү үнээр буюу 592 сая төгрөгөөр хийсэн ноцтой үйлдэл илчлэгдсэн ч бас л хав дарагдаад байна. . Ямар учраас 60 сая бус 10 дахин өндөр үнэтэйг сонгосныг гайхсан зарим хэвлэлийн компаниуд АТГ-т хандсан ч, тоож тухайн хэргийг хэрэгсээгүй. Дэд сайд байхдаач асуудал дагуулж явсан Б.Батцэцэг ийнхүү монголын нүүрийг тахлах гадаад харилцааны сайд болоод ч засраагүй төдийгүй ваучер хэвлэх хагас тэрбум гаруй төгрөгийг зуслаад сууж байхад шалгадаг газрууд нь чимээгүй байгаа нь даан ч харамсалтай.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН ЯПОН-МОНГОЛЫН СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГИЙН ЗАХИРАЛ ХИЙНЭ ГЭВ ҮҮ !

Улсын их хурлын гишүүн Ж.Чинбүрэний асуудлууд ар араасаа хөвөрсөөр л. ХСҮТ-д Медпортал хувийн эмнэлэг байгуулж, өндөр ашиг олдог гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл үүгээрч зогсохгүй хууль тогтоох дээд байгууллага буюу их хурлын гишүүн маань Япон-Монголын Сургалтын Эмнэлэгийн захирал болох сурагтай. ХСҮТ-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад албан тушаалаа өгч, УИХ-д өрсөлдөн ялалт байгуулсан гишүүн Ж.Чинбүрэнийг “Уран гартай эмч” гэгдээр нь ард түмэнд хүндэлдэг. Гэвч хөшигний ард ХСҮТ-ийг их хэмжээний өрд унагасан, өмнөх эхнэрээ Эрүүл яаманд оруулахаар сайд нарыг “шантаажилдаг”, ахуйн шунал ихтэй зэрэг муу нэр хөшигний ард түүнийг салдаггүй дагадаг байсан. Тэр нь ч үнэний ортой гэдэг нь сүүлийн үед ихээхэн ажиглагдаж эхэллээ. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь 2019 оны 12.30 буюу оны сүүлчийн ажлын өдөр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн найз Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаар томилсон байдаг. Үүгээрч зогсохгүй Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү хоёр нийлж эмнэлэг дотор эмнэлэг байгуулж түүгээр ихээхэн хэмжээний ашиг олдог гэх яриач гараад байгаа юм. Үүгээрч зогсохгүй Медпортал эмнэлэгт хавдар судлалтай адил компютер томографи байдаг бөгөөд түүнийгээ шинэ технологи нэвтэрсэн гэж хэлж байгаарай хэмээн ажилчиддаа захидаг байна. Ингэснээр тухайн Медпортал гэдэг эмнэлэг нь өдрийн орлогоороо улсдаа толгой цохиж байгаа гэнэ. Ийнхүү уран гартай эмч маань улс төрийн тогоонд оров уу? үгүй юу? тар нь танигдаж эхлээд байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс болж өнөөдрийн байдлаар ХСҮТ дампууралд ороод байна. Ингээд түүний паян бас дууссангүй. Хууль батлах дээд байгууллага буюу их хурлын гишүүн маань Япон-Монголын Сургалтын Эмнэлэгийн захирал болсон сурагтай. МЭдээж хэрэг үндсэн хуулинд зөвшөөрсөн заалт болон хориглосон заалт байдаггүйг ийнхүү овжингоор ашиглаж гишүүнээч хийнэ эмнэлгээс удирдана хэмээн шийдсэн бололтой. Их гишүүний давхар дээл олонтойл яригдсан. Гэвч ийнхүү үндсэн хуулийг гуувиулан аль аль сэтрээ хоёуланг нь зүүхийг тэрээр хүссэн бололтой. Улсын эмнэлэгт хувийн эмнэлгээ нээж, Засгийн газрын ордноос үүрэг чиглэл өгч, мөнгө угаагаад зогсохгүй эрхэм төрийн түшээд одоо эмнэлгийн захирал гэдэг сэтэр зүүж бас л ихээхэн хэмжээний цалин хөлс авж эхлэх сурагтай. Ард түмэн итгэл хүлээлгэн 76 гишүүний нэг болгосон ч тэрээр ордон дотроос ХСҮТ-ийг заяаг үзүүлээгүй төдийгүй одоо бүүр Япончуудын 100 хувь буцалтгүй тусламжаар баригдсан эмнэлэгийг давхар цөлмөг төлөвлөгөө боловсруулсан бололтой. төрийн түшээ улсын эмнэлэгт эмнэлэг байгуулна. Тэрээр Одоо бүүр улс их хурлын гишүүн, Япон-Монголын Сургалтын Эмнэлэгийн захирал гэдэг давхар гуншинг зүүх бололтой.

Э.Цэндбаатар : Энэ хоёр “П” намайг зодчихлоо

Монголын боксын холбооны бага хурал хоёр хоногийн өмнө болж хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тус хурлын дараа зарим нөхөд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "New work" ресторанд цугласан бөгөөд энэ үеэр маргаан дэгдэж, боксчин Э.Цэндбаатар холбооныхоо тамирчдад зодуулжээ. Энэ тухайгаа өөрөө цагдаагийн байгууллагад "Би бусдад зодуулчихлаа" хэмээн дуудлага өгсөн байна. Түүнийг боскчин И, М нар зодсон гэх мэдээлэл байна. Гэвч энэ талаараа боксчин Э.Цэндбаатар үгүйсгэсэн ч эх сурвалжуудын мэдээллээр тэрээр өөрөө дуудлага өгсөн байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ХРИСТИЙН СҮМИЙГ олноор нь барихад ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ байгаа гэв

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан гишүүний хийж буй үйлдэлтэй холбоотой иргэдийн гомдол мэдээлэл гарах болжээ. Тодруулбал : УИХ-ын гишүүн Б.Баярсайхан сонгогдсоноосоо хойш Завхан аймагт дорвитой ажил хийгээгүй мөртлөө хэд хэдэн христийн сүмүүдийг шинээр барихад нь дэмжлэг үзүүлсэн хэмээн нутгийн ард иргэд нь гомдолтой байгаа гэнэ. Учир нь Хутагт, хувилгааны нутаг гэдгээрээ алдаршсан Завхан аймгийн ариун тагшин гэгдэх газруудад томоохон Христийн сүмүүд богино хугацаанд сүндэрлэсэн боссон байна. Мөнгө, бараа тусламжийн хувьд бол Христийн шашин хэр их өгч байна, цаагуураа тэр хэмжээгээрээ авч байдаг. Авахгүйгээр гэнэт мөнгө ургаад гараад ирнэ гэж ерөөсөө байхгүй юм. Энэ утгаараа христийн шашин бусдаас авдаггүй биш харин ч маш их хэмжээгээр авдаг гэсэн үг. Жишээлбэл : Европт гэр бүл болоход заавал гэрлэлтээ Христийн сүмд баталгаажуулдаг. Христийн сүмд гэрлэсэн учраас гэрлэснээсээ хойш насан туршдаа цалингийнхаа 10-15%-н татвар төлдөг. Тэгээд нэг биш хэдэн сая хүн татвар ийм маягаар төлдгийг бодоод үзэхэд ямар их санхүүжилттэй болох нь харагдаж байна. Завхан нутгийн иргэдийн ярьж байгаагаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Христийн соёл номлолыг завхан аймагт түгээн дэлгэрүүлэх үүрэг авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Үүнийг гэрчлэх хэд хэдэн баримт, үйлчлүүд байгаа хэмээн нутгийн ард, иргэдээс хэлсэн байна. Одоогоор эхнээсээ ашиглалтанд орсон Христийн сүмүүд нь завхан аймгийн ард иргэд рүү ухуулга, нөлөөллийн ажлаа хийгээд эхэлсэн гэнэ. УИХ-ын эрхэм гишүүн өөрийн амалсан үндсэн ажлаа хийлгүй шашин номын түгээн дэлгэрүүлэх ажил руу гол анхаарлаа хандуулан хөхүүлэн дэмжиж байгаад нутгийн ард иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа сурагтай.

Л.Гүндалай: Койныг дотооддоо хийлгэдэг Монгол шиг тэнэг улс байхгүй

Сүүлийн жилүүдэд технологийн хурдацтай хөгжил дэвшил, цахим хувьсгал санхүүгийн салбарт гэлтгүй хүний нийгмийн амьдралд маш хүчтэй нөлөөлж байна. Технологийн шийдлүүд нь өөрөө хүний амьдралыг илүү амар хялбар маягаар хөнгөвчилж, орон зай цаг хугацааг хэмнэх зэрэг эерэг зүйлсийг авч ирж байгаа бол санхүүгийн зах зээлд санхүүгийн хүртээмжийг хурдацтай нэмэгдүүлж байгаа сайн талтай. Гэвч үүнийг дагаад сөрөг асуудлууд гарч байна. Үүний нэг хэлбэр нь виртуал хөрөнгө бөгөөд үүнийг Монгол Улсад хараахан ямар нэгэн байдлаар зохицуулж чадаагүй байна. Нэг үе бодвол хүмүүс виртуал хөрөнгө тэр дундаа биткойны талаар нэлээд ойлголттой болжээ. Биткойн дэлхийд гарч эхлээд арав гаруй жил болсон. Энэ хооронд өсөлт, уналт бүх л юм болж байсан. Технологи хөгжиж буй учир төдийгөөс, өдийг хүртэл маш олон койн ар араас нь гарч ирж алдаж, оносон олон хүн байгаа. Биткойн өсөлтөд нөлөөлөх маш олон зүйлс байдаг. Аливаа санхүүгийн зах зээлд эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйл нөлөөлдөг. Эрэлт их байвал өсдөг, эрэлт багасвал буурдаг ийм л зарчимтай. Биткойны хувьд эрэлт бий болгосон учир өсөөд байна. Эрэлтийг хэн бий болгосон гэвэл томоохон хөрөнгө оруулагч компаниуд бий болгож байна. Хүмүүс эрсдэлгүй гэж үзэн том хөрөнгө оруулагчийг дагаж орсноор эрэлт өсөх нөлөөлсөн. Гэхдээ энэ мөн маш өндөр эрсдэлийг дагуулах эрсдэлтэйг учир мэдэх хүмүүс хэлж буй. Виртуал хөрөнгө үүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа нь урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савлагаа ихтэй, баталгаагүй тул анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг тэд сануулсаар буй. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргээд байна. Тэрээр “Дотооддоо койн гаргасан улс дэлхийд байхгүй. Биткойн болон бусад крипто валют дэлхийн зах зээл дээр гардаг учраас аливаа улс оронд хууль зүйн хяналт зохицуулалт байхгүй. Монгол шиг дотооддоо койн гаргаад тэрийгээ бүгдээрээ худалдаж аваад, нэг нэгнээ шулдаг, нэг нь хожиж нөгөөх нь шулдаг ийм “сүлжээ” шиг юмыг дэмждэг улс хаана ч үгүй. Энийг бид дэлхийд байхгүй тэнэг үйлдэл гэж харах хэрэгтэй. Өнөөдөр койныг бага мөнгөөр худалдаж авсан, “ядуу” хэсэг нь хохирно. Койн өсөх ёстой. Өсөх бууралтын зөрүүн дээр “тоглолт” хийж, койн гаргасан хүн хожиж, нэг нэгнээ шулж байна. Одоо 9-р сарын 13-нд дахиад зарагдах юм гэсэн. Нэг хүн 15 сая төгрөгөөс илүү худалдаж авах боломжгүй гэж байгаа юм. Эндээс харахад л, сэжиг төрүүлж байгаа байхгүй юу. Зохиомлоор ханш үүсгэх гэж байна уу гэдгийг бодолцох хэрэгтэй. Хэд хоногийн өмнө койн худалдаж авсан хүмүүсийн мөнгө хэвээрээ, тэндэнд нэг төгрөгний ашиг өгөөгүй, нэг төгрөгний хүү нэмэгдээгүй. Есдүгээр сарын 13-нд нэг юм болж байж л, өсөх гээд байна шүү дээ. Үнэхээр мундаг койн юм бол үүнийгээ дэлхийн зах зээл дээр гарга л даа. Монголчууд бидний ядуу сэтгэлгээн дээр л тоглолт хийж ашиг олж байгааг бид ойлгох хэрэгтэй” гэжээ.

Ж.Сандагсүрэн бантсандаа жиргээгээ устгажээ

Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн сайд аятай "Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч Кэмбриж, Орос сургууль байхгүй" хэмээн твиттерт жиргэж олны шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл шүүмжлэлд өртсөн Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр жиргэсэн жиргээгээ өнөөдөр устгажээ. Харин түүний жиргээнд БШУ-ны асан, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр "Боловсролын салбарын бодлогыг энд твиттерт хэн нэгэн дарга биш Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулна" хэмээн хариулсан юм.

"АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ" ГЭЖ ТАНГАРАГ ӨРГӨСӨН Ч АРД ТҮМНЭЭС АВТО ЗОГСООЛЫГ НЬ ДЭЭРЭМДЭВ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшлийн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Оргил Энканто” салбарын авто зогсоолын хэсэгт явган хүний зам буюу нийтийн эзэмшлийн зам, талбай орсонд иргэд эсэргүүцэж, зарим иргэний зүгээс тус явган хүний замын буцааж авах хөдөлгөөн өрнүүлж байсан. Тэгвэл тус авто зогсоолтой холбоотой шүүх хурал өнгөрөгч наймдугаар сард болжж. Шүүхээс “хууль бусаар ашиглаж буй газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэж байсан. Тэгвэл захиргааны хэргийн давж заалдах шүүх нь "Газрыг шууд чөлөөлөхгүй. Чөлөөлөх эсэхээ хот шийдэж байж таньд хариу өгнө. Чөлөөлөх мэдэгдэл өгөхгүй бол та шүүхэд хандаарай" гэсэн хариуг нэхэмжлэл гаргасан хуульчид өгчээ. Нийтийн замыг хууль бусаар ашиглаад байгаа компани нь "Ард түмний төлөө зүтгэнэ" гэж тангараг өргөөд, амлалт өгөөд сонгогдсон УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар эзэмшлийн компани байгаа аж.