НЭГҮҮН МЭДЭЭ
ОЛОН УЛСЫН БИЗНЕС ТӨВИЙГ АРД КИНО ТЕАТРЫН СУУРИН ДЭЭР БАРИХ АЖ

Ард кино театрын барилгыг буулгасан нь иргэдийн дургүйцлийг нэлээд хүргээд байгаа. Уг кино театрын оронд баригдах бизнес, санхүүгийн төв барилгын төслийн захирал А.Урангоо “Өдрийн сонин”-ны өнөөдөр /2022.07.25/-ийн дугаарт ярилцлага өгөхдөө “Ард кино театрын барилгыг буулгаж, оронд нь олон улсын жишигт нийцсэн кино театртай, бизнесийн төв International Business Center”хэрэгжинэ хэмээжээ. Гэвч иргэдийн дунд өөр зориулалтаар ашиглаад эхлэх вий гэсэн хардлага байсаар л.

ЗХЖШ:123 ДУГААР АНГИЙН 24 АЛБА ХААГЧ СҮРЬЕЭ ТУССАН

Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид сүрьеэ өвчнөөр өвдсөн талаар мэдээлэлд тайлбар өглөө. Энэ талаар ЗХЖШ-аас “Монгол Улс сүрьеэ өвчний тархалт өндөр бүс нутгийн нэг. Монголд жилд 3000-4000 хүн уг өвчнөөр өвддөг гэх тооцоо бий. Зэвсэгт хүчний 123-р ангид илэрсэн сүрьеэгийн өвчлөлийн эхний тохиолдол болох алба хаагч цэргийн албанд ирэхээсээ өмнө сүрьеэ өвчнөөр өвдсөн үеэлтэйгээ амьдардаг байсан. Цэргийн албанд татагдахдаа тухайн алба хаагчийн өвчлөл нууц үедээ байсан. Тус ангид сүрьеэ өвчний идэвхгүй хэлбэрийн 24 тохиолдол бүртгэсэн. Сүрьеэгийн халдварын голомтод байсан хүмүүсийг заавал эмчилгээнд хамруулах, эмчилгээ хийх ёстой. Сүрьеэгээр идэр насны залуус өвдөх магадлал өндөр байдаг. Цэргийн алба хаагчид нэг хуаранд амьдардаг. Тухайн цэрэгтэй ойр байсан алба хаагч нарын дийлэнх нь өвдсөн байна. Уг өвчний нууц үе зургаан сар хүртэл үргэлжлэх нь бий. Цэргийн алба хаагч нарыг цээжний рентген зургийг авдаг. Үүгээр илрээгүй. Монгол хүний 90 хувь нь сүрьеэгийн нян тээдэг. Гадаад, дотоод маш олон шалтгаанаар өвчлөл хүндэрдэг. Нууц үед оношлогдсон алба хаагчид халдвар тараахгүй. Цэрний шинжилгээ нь сөрөг гарсан. Хамгийн анхны тохиолдол болсон цэрэг ковид-19 халдвараар өвдөж биеийн байдал нь хүндэрсэн тул сүрьеэгээр өвдсөн байх магадлалтай хэмээн нарийн шинжилгээнд хамруулсан. Ингээд өвдсөн нь тогтоогдсон” гэв.

АМИА АЛДСАН ЦЭРГИЙН АСУУДАЛД ТУС АНГИЙН УДИРДЛАГУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

Өмнөговь аймагт хугацаат цэргийн алба хаагч өндөр барилгаас унаж амиа алдсан . Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяр: "Зэвсэгт хүчний 167-р ангид хугацаат цэргийн алба хаагч албаа хааж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн аав, ээж төрөл төрөгсдөд дахин гүн эмгэнэл илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд тус ангид Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газраас шалгалт хийж, хэргийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотой хууль тогтоомжийн дагуу удирдлагуудын дараах тушаал гарсан. 1. 2022 оны долоодугаар сарын 22-ны тушаалаар Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагчийг өнөөдрөөр буюу долоодугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож, албан тушаалаас нь чөлөөлсөн. 2. Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтныг төрийн албанаас халж, сахилгын шийтгэл оногдуулсан. 3. Зэвсэгт хүчний 167-р ангийн нэгжийн захирагч болон ахлах ахлагч нарыг халж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар ажиллаж байгаа ба цагдаагийн дүгнэлт гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Сүүлийн үед энэ талаарх худал мэдээлэл цахим орчинд тархаж байна" хэмээв .

1 ... 248 249 250 251 252 253 254 255 256 ... 374