НЭГҮҮН МЭДЭЭ
УИХ-ын гишүүн С.Одонтуяад холбогдох үйлдлийг тусгаарлан шалгаж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатарын гар утас руу зурвас бичиж, нэг танилынхаа импортоор оруулж ирсэн барааны гаалийн татвараас чөлөөлүүлсэн гэх үйлдлийг АТГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт торгох ял шийтгүүлсэн О.Цогтбаатар тэргүүтэй тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа нарт холбогдох хэргийг анх шалгаж эхлэх үед Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго зэрэг хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго энэ хэрэгт ямар ч холбогдолгүй, хууль сахиулах байгууллагынханд ч шалгуулаагүйг мөрдөн шалгах болон прокурорын эх сурвалжууд баталсан юм. Тиймээс ташаа мэдээлэл цацсандаа түүнээс хүлцэл өчье. Тус газрын орлогч даргаар ажиллаж байсан О.Цогтбаатарын утас руу УИХ-ын гишүүн С.Одонтуяа зурвас бичиж Эрдэнэчимэг гэх найзынхаа импортолсон хуучин хувцаснаас авах гаалийн татварыг хөнгөлүүлсэн төдийгүй тухайн бараанаас нь иргэдэд үнэ төлбөргүй тараасан гэх үйлдлийг тусгаарлан шалгаж буй юм.

Их хэмжээний авлигал авсан ГЗБГЗЗ-ын газрын ДАРГА Ц.ГАНХҮҮГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь тэрээр авлигал албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутган өнгөрсөн наймдугаар сард АТГ аас саатуулан шалгасан. Түүний гэрт нэгжлэг хийх үед их хэмжээний мөнгө болон долларыг хураан авсан байдаг. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас тодруулахад Ц.Ганхүү нь биеийн байдлын улмаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан гэв. Тэрбээр 2016 онд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргаар томилогдсон байдаг.

ТӨРИЙН ТОМЧУУД ТЭРЭЛЖИД НУУЦААР ЗӨВЛӨЛДӨХДӨӨ ТӨСӨВӨӨ ТОХИРОЛЦОЖ , ДАВХАР ДЭЭЛ САНААРХСАН УУ

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба, ням гаригт МАН-ынхан Тэрэлжид маш нууц уулзалт хийсэн гэх мэдээллийг өнөөдөр хэвлэлүүд илчилж мэдээлж эхэллээ.Маш нууц гэж тодотгож болохуйц нь тус уулзалтад ирсэн хүмүүсийн гар утсыг унтраалгаж, өндөр хамгаалалт дор байлгасанаас үүдэлтэй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нар болон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзжээ.Уулзах шалтгаанаа 2022 оны төсвийн хуваарилалт, тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцэх гэж тайлбарласан ч бодит байдал дээр дотоод тохироогоо хийсэн гэх мэдээлэл байна.Тэгвэл тэд тэрэлжид эдгээр асуудлуудаар дотооддоо тохирсон байна.Үүнд : Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхгүй байх Ирэх арваннэгдүгээр сард товлогдсон Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг ямар ч эсэргүүцэлгүйгээр намын даргаар “Жинхлэх” Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гишүүд болон сайд нарыг тоог нэмэх зэрэг асуудлаар ярилцаж тэд тохироонд хүрчээ. Харин тус нууц уулзалтаас яг гурав хоногийн өмнө засгийн тэргүүн сайд нартаа : “Хэнийг ч огцруулахгүй. Тайван ажлаа хийж болно. Улс төрийн тохироо хангагдсан” гэж хэлжээ.Энэ нь 9 дээр доргүй нийслэл орон нутаггүй тохироогоо хийж тодорхой шийдэлд санал нэгдсэн гэдэг нь батлагдаж байна. Шийдэл бодитоор хэрэгжвэл ирэх арваннэгдүгээр сард болох Их хурлаар Л.Оюун-Эрдэнэ намын даргаараа жинхлэгдэж намрын чуулганаар Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яамыг байгуулж цаашлаад цар тахлын үеийн эдийн засгийн хөтөлбөр , 2022 оны улсын төсвийн тодотгол, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, сайд нарын тоог нэмэгдүүлж УИХ-аас сонгох 74 жижиг мандаттай сонгууль хийж 24-ийг намын жагсаалтаар оруулж ирэх гэх зэргийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.Энэ нь харин ажил хэрэг болвол УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдаар ажиллаж “давхар дээл” нөмрөх боломж нөхцөл бүрдэх юм.

АРХИВЫН баримтад үндэслэж "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" 3 боть номыг бүтээв

Монгол Улсын Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан бүтээсэн "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл 1911-2021" номын нээлтийн арга хэмжээ болжээ. Арга хэмжээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа П.Оростогтоо, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, Цагдаагийн хурандаа П.Батбаатар, Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, Цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан ЦЕГ-ын Төв архивын дарга, Цагдаагийн хурандаа Д.Батмөнх, ТЦА-ны дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат, Монгол улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар, ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд энэ үеэр эрдэмтэн судлаачдад шинэ номын дээжийг гардуулан өглөө. Цагдаа судлалыг хөгжүүлэхэд түүхэн ач холбогдол бүхий 3 боть болон нэвтэрхий толь хэвлэгдэн гарлаа Арга хэмжээг нээж ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогтоо хэлсэн үгэндээ " Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ЦЕГ-ын газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулагдан олон ажлуудыг төлөвлөн ажилласны нэг нь түүхэн эмхэтгэл ном бүтээх ажил байлаа. Монгол төрийн түүхийн салшгүй нэг хэсэг болох Цагдаагийн байгууллагын түүх юм. Тийм учраас бид өнгөрсөн зууны түүхээ судлан "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь" номыг тус тус хэвлүүллээ. Номын бүтэхэд эрдэмтэн, судлаачид, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан арвин их туршлагатай удирдах ажилтны төлөөлөл, ахмад буурлууд, судалгааны баг байгуулан ажилласан. Эрдэмтэн судлаачид үндэсний төв архив, улс төрийн нам, УИХ, Засгийн газар, гадаад харилцааны, ТЕГ, ЦЕГ-ын архивын баримтад судалгаа хийсэн. Энэхүү баримтууд нь цагдаагийн байгууллагын бүхий л цаг хугацааг хамарч байгаа юм. Уг бүтээл нь цагдаагийн байгууллагын түүхийг бүтээх үндсэн суурь болох бөгөөд гарын авлага болж, цагдаа судлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Номыг бүтээхэд оролцсон нийт эрдэмтэн, судлаачид, ахмад ажилтнууд, хамтран ажилласан байгууллагын ажилтнууд та бүхэнд ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс шинэ сэтгэлийн талархал илэрхийлж байна. Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай" гэв. ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар "Монгол төрийн түүхийн салшгүй нэг хэсэг нь цагдаагийн байгууллагын түүх байдаг. Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн босгон дээр олон арван эрдэмтэн судлаач, цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлагууд, алба хаагчдын нөр их хөдөлмөр шингэсэн "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть нь оюутнуудын гарын авлага болгож, хичээлийн хөтөлбөрт нь судлуулахаар тусгах, цагдаа судлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бүтээл болжээ. Ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд зогсож буй нийт алба хаагчдадаа талархал илэрхийлье" гэлээ. Монгол улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар " Монголын нийт цагдаагийн байгууллагын хамт олонд, түүний удирдлага бие бүрэлдэхүүнд судлаач эртэмтэдийн зүгээс баяр хүргэе. МУИС, ШУА-н Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын төв архивын судлаачид эрдэмтэд оролцож "Монголын Улсын цагдаагийн түүхэн баримт бичгийн эмхэтгэл", "Монголын Улсын цагдаагийн байгууллагын түүх" 3 боть ном бүтээсэнтэй та бүхэн танилцлаа. Манай цагдаагийн байгууллагын архив гэж сайхан газар байгаа. Аливаа түүх бүтэхэд архиваа түшиж ажилладаг. Монголчуудын оюуны өв, бичиг баримтандаа хандах хандлага, хойш үедээ үлдэх гэсэн энэ оролдлого бол үе үеийн бүтээгч нарын оролдлогууд байдаг. Тийм учраас эрдэмтэн судлаачид архивын материалд тулгаруулж энэхүү бүтээлийг хийсэн. Энэ бүтээлийг хийхэд цагдаагийн байгууллагын магтан дуулаагүй, түүхэн архивын баримтын дагуу энэ номыг бүтээсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой байна. " гэдгийг онцлов.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН УЛААНБАДРАХ СУМ ХҮНТЭЙГЭЭ, МАЛТАЙГАА СӨНӨЖ БАЙНА !

Монгол улсад уран олборлож эхэлснээс хойш буюу 8 жилийн хугацаанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн, мал, байгаль экологи хордож дууслаа. Бүтэн найман жил уранийг эсэргүүцсэн ч өнөөдрийг хүртэл тухайн бүс нутагт уран олборлолт явагдсаар байгаа юм. Тиймээс ч тус нутгийн иргэд бүтэн найман жилийн турш ураны хор хөнөөлөөр ихээхэн хэмжээний хохирол амсаад байна.

Эдийн засагч О.Батчулуун: КОЙНЫ ЦАР ТАХАЛ

Хүний энэ сэдэл нь богино хугацаанд амар хялбар аргаар мөнгө олох шийдвэр рүү байнга түлхдэг. Нөгөө талдаа баялгийн хуваарилалт сүүлийн 100 жил цалингийн орлогоос хамааралтай ажилчин ангид дэндүү халтай туслаа. Энэ мэт муу хөрсөн дээр ямар зэрлэг ургав? Фонзи схем, сүлжээний бизнес, койн, урамшууллын систем цэцэглэв. Тиймээс иргэн, хөрөнгө оруулагч та сайн судалсны үндсэн дээр хөрөнгөө хийх нь зүйтэй. Дараах бичвэрийг койн хэмээх зүйлийн талаар энгийнээр ойлгуулах үүднээс бичлээ. ХАЛДВАР ТАРХАХ НЬ: Цар тахлын үед амьдарч байгаа болохоор бид хэрхэн халдвар тархдагийг маш сайн ойлгох болно. Яг үүн шиг койн дээр жишээ аван тайлбарлаж үзье. Эхний хүн койн авна. Дор хаяж 3-5 хүн ятган үнэмшүүлж, халдвар тараана. Тэр хүмүүс дараагийн хүмүүстээ гэх мэтээр халдвар нийгэмд тархана. Ингээд л эхнээсээ бага үнээр орсон нөхдүүд ашгаа олж, сүүлд орсон хэд нь хохироод үлдэнэ. Мэдээж тухайн койны санаачлагчид шимтгэлээр, койны нийлүүлэлтээр ашгаа хангалттай хийх болно. ДЕЛЬТА ХУВИЛБАР: Койны үнэ өсөх процессыг удаан барих, уртасгахын тулд дельта маягийн тархаах чадвар өндөртэй вирусийг гаргаж ирнэ. Энэ нь мэдээж олон дагагчтай, олны танил хүмүүс байна. Их хэмжээний койн тэдэнд өгснөөр тэд өөрийнхөө дагагч нараараа тахил өргөнө. Үнийг улам өсөхөд нөлөөлнө. Гэхдээ үнэ өсгөх процесс удаан үргэлжлэхгүй. Яагаад гэвэл энэ бүхний цаана ямар ч бодит бизнес байдаггүй, ямар ч бодит баялаг бүтээгдэхгүй. Тиймдээ ч урамшуулал, бонус, олны танил хүмүүсийг татах ажил дуусах тэр үед койны үнэ өсөх шалтгаан байхгүй. Яг хүмүүс худалдаж авахаа болих тэр үед л тэр койн хогийн сав руу шидэгдэнэ. ДЭЛХИЙ НИЙТЭД ТАРААХ НЬ: Мэдээж койн үйлдвэрлэгчид улсынхаа хэн нэгэн иргэнийг алдагдалд ороосой, дампуураасай гэж хүсэхгүй. Тийм учраас олон улсын зах руу халдвараа тараана. 2018-19 онуудад Хятад, Энэтхэг гэх мэт их хүн амтай улсуудад яг л ийм зүйл болсон. Тасралтгүй өсөх койнын үнэр авсан гаднынхан улам ихээр өсөх болов уу гэсэн хүлээлтээр орж ирнэ. Улмаар хамгийн эхэнд авсан улсын иргэд нь зарж эхэлнэ. Ингээд койн гаргагчид улсдаа баатар болж, харин гаднын хэдэн хүн шатаад л үлдэнэ. Гэхдээ бидэн шиг ингэж бодсон хэдэн мянгаар койн үйлдвэрлэгчид байна. Олон улсад бол хүмүүс алдахаа алдаад, хашрахаа хаширчихсан. Моод Монголоор дуусдаг гэдэг шиг Монгол залуучууд койн гаргаж байна. Уул уурхайн хараалд орсон жижиг Монгол Улсаас гарсан койныг хэн худалдан авах вэ бодож үзэх л ёстой. Авахгүй бол юу болох вэ? Сүүлд орсон Монгол иргэд нь л шатна. КОЙН ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ТӨЛӨВЛӨГӨӨ: Коронавирус гарахад дэлхийн аль ч улс бэлтгэлтэй байгаагүй. Мөн юу ч хийхээ мэдээгүй. Арга барсандаа мөнгө тараасан, хөл хорио тавьсан үр дүнд хүрээгүй, сүргийн дархлаа тогтоох ёстой гэсэн болоогүй, одоо вакцины 3, 4, 5 дахь тунгийн талаар ярьцгааж байна. Цаашид юу болохыг хэн ч таашгүй. Койн яг ийм. Улс орнууд чадахаараа арга хэмжээ авч байна. Гэвч манай улсад койн хэмээх цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ гэж алга. Хэн дуртай нь 5, 10, 30 тэрбум төгрөг хүмүүсээс татаад түүнийгээ хаана юунд хийх гэж байгаагаа ч тайлагнахгүй. Зүгээр л гоё тийм хиймэл оюун ухаан, ирээдүй гэсэн зүйлс ярина. КОЙН ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН: Санхүүгийн боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх: Санхүүгийн боловсролоо нэмэгдүүлж, дэлхий нийтэд юу болж байгааг уншиж судлах нь чухал юм. Мэддэг нэгэн нь мэдэхгүй нэгэндээ хэлж ойлгуулах хэрэгтэй. Энэ бол хөрөнгө оруулалт биш. Хөрөнгө оруулалтын цаана баялаг бүтээдэг, улс орны хөгжилд хувь нэмэр оруулдаг бодитой зүйл оршин байдаг. Энэ нь үйлдвэрлэл эрхэлдэг АПУ, Говь, Талх Чихэр, Түмэн шувуут гэх мэт компани юм. Үйлчилгээ үзүүлдэг өөрийн гэсэн тогтвортой харилцагчтай банк, даатгал, зочид буудал, аялал жуулчлалын компаниуд юм. Та АПУ-гийн ундааг ууж байна. Говийн хүрмийг өмсөж байна. “Талх чихэр”-ийн талхыг идэж байна. Энэ бол бодит зүйл. Хууль, эрх зүйн орчинг бий болгох: Манайд энэ сарын байдлаар, энэ төрлийн хуулийн зохицуулалт байхгүй. Хэн нэгэн мөнгөө алдахад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л гэсэн үг. Олон улсын байгууллагуудын арга хэмжээ: Олон улсад энэ төрлийн хуулийн зохицуулалтуудыг хийж, тасралтгүй шинэчилж байна. ФАТФ-аас 2014 онд анх виртуал валют болон түүнээс үүдэн гарч болзошгүй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаар тайлан, дүгнэлт гаргаж байсан бол түүнээс хойш 2015 онд Виртуал валютын эрсдэлд суурилсан зохицуулалтын зөвлөмжийг гаргасан. Улс орнуудын авч буй арга хэмжээ: Улс орнууд санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд Крипто хөрөнгийг арилжаалах платформ, хэтэвч, болон бусад зуучлагчдыг зохицуулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль журмыг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл олгон, бүртгэлжүүлэх, татварын хуулийг мөрдүүлэх, сэндбоксын орчинд ажиллуулан илүү ойроос үйл ажиллагаатай нь танилцаж хянах зэрэг арга хэрэгслийг ашиглан виртуал хөрөнгийг зохицуулж байна. • Япон 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр виртуал валютыг зохицуулах хуулийг баталсан нь 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. • Сингапур 2017 онд төлбөр тооцооны хуулийн төсөлдөө цахим валютыг оруулсан. • ОХУ 2020 онд дижитал санхүүгийн хөрөнгө, дижитал валютын тухай хуулийг баталсан. • БНХАУ Иргэний хууль болон түүнийг дагасан бусад хуульдаа өөрчлөлт оруулсан ч анхдагч зах зээл дээр койн гаргах буюу ICO-г хуулиар хориглосон байна. • Австри, Австрали, Франц, Герман, Малайз виртуал валютыг зөвшөөрөх, татварын болон мөнгө угаахтай холбоотой зохицуулалтуудыг хийж эхлээд байна. • Бангладеш, Бельги, Бразил, Индонез виртуал валютыг хууль ёсны гэж үзэхгүй гэдгээ зарласан. Эцэст нь та койн авсан бол унтахаасаа өмнө миний койныг хэн нэгэн өндөр үнэтэй худалдаж аваарай хэмээн өөрийн тахидаг бурхандаа залбирах л үлдэж дээ. Түүнчлэн монголын зах зээлд койн гаргаж буй монгол залуучууд маань эдийн засаг, эрсдэлийн судалгаа, төлөвлөгөө, зөв менежментээр ажиллана гэдэгт итгэж байна.

Э.Бадар-Ууган аа, цорын ганц өмч болох нэр төрийг чинь үлдээе. Луйвардсан Спортын эмнэлгээ буцаагаад өгчих!

Э.Бадар-Ууган аа, цорын ганц өмч болох нэр төрийг чинь үлдээе. Луйвардсан Спортын эмнэлгээ буцаагаад өгчих! Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь Олимпийн хорооны өмчлөлд байсан Спортын эмнэлэгийг эхнэртээ аваад өгчихөж байгаа нь ашиг сонирхолын зөрчил биш үү? Э.Бадар-Ууганд Монголын тамирчдын эрүүл мэнд эхнэр болоод хамтрагч Японтойгоо олох мөнгөнөөс нь дор гэж үү? Э.Бадар-Ууганы эхнэр Х.Азжаргалын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Өөжинмед” эмнэлэгийн өнөөдөр байрлаж байгаа 5 давхар байрыг Олимпийн хорооны газар дээр Олимпийн хорооны хөрөнгөөр “Тамирчны нөхөн сэргээх сувилал”-ын зориулалтаар барьсан. Олимп, дэлхийн уралдаан тэмцээнд бэлтгэж байгаа тамирчдын эрүүл мэндийг хамгаалах зорилготой. Харин 2011.06.10-ны өдөр тухайн үеийн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсан өөрийнхөө удирдлага дор Захиргааны албаны даргаар ажиллаж байсан Б.Наранцэцэгт 1980 мкв талбайтай 5 давхар байрыг газрын хамт ямар ч төлбөргүй,бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Нэг мэдэхэд Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган энэ байранд эзэн суужээ. Э.Бадар-Ууган Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон зорилго нь спортын эмнэлэгийг эхнэртээ авч өгөх байсан юм биш үү? Э.Бадар-Ууган 2017 оны 3-р сард Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон бол 2017 оны 11 сард “Өөжинмед” ХХК-ын хувь эзэмшигчээр Э.Бадар-Ууган,Япон улсын иргэн Като Кейчи нар улсын бүртгэлд бүртгүүлж, Гүйцэтгэх захирлаар нь Э.Бадар-Ууганы эхнэр Х.Азжаргалыг томилжээ. “Өөжинмед” ХХК нь ГАДААД ХУДАЛДААны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлжээ. “Өөжинмед”-ээс гадна “Өөжин ”ХХК-ыг мөн дээрхи хүмүүс хувааж эзэмшдэг байна. Э.Бадар-Ууганд байгаа цорын ганц өмч чинь Олимпийн аварга гэх нэр төр юм бол эмнэлэг илүүц биз дээ. Нэр төрийг чинь өөрт чинь үлдээгээд луйвардсан эмнэлгээ харин Спортынхонд буцаагаад өгчих. Монгол хүн, Монгол тамирчид эрүүл байвал үр шилжүүлэн суулгахгүйгээр үр удмаа өөрөөрөө үлдээж чадна. Харин та нар шиг эдийн шуналтнуудаас болж Монгол хүний эрүүл мэнд доройтож, удмаараа устаж ч болох шүү дээ! Эхнэрийнхээ эмнэлэгийн МАНААЧ хийж Олимпийн хороон дээр сэтэр зүүгээд суулгүй Спортын эмнэлэгийг тамирчдад эргүүлээд өгчих. Э.Бадар-Ууган аа! Ард түмний хайр хүндлэлийг чи эдийн шунал, эхнэрээсээ давахгүй өчүүхэн сэтгэлдээ ашиглахгүй ээ! Cпортын эмнэлгийг эздэд нь буцааж өгөхийг шаардаж байна. Сэтгүүлч Б.Отгон 2021.09.14

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ч.Болормааг АТГ-аас шалгаж эхэллээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Болормаа нар цар тахлын хүнд үед 6 сая төгрөгийн одон медаль тараасан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормааг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалтаар буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхэлжээ. Түүний аж ахуй нэгж, хувь хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан “дарамтлах” үйлдэл нь хэрээс хэтэрсэн тул ийнхүү АТТ-т шалгуулах үндэслэл болсон байна. Эх сурвалжийн хэлж буйгаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Болормаа нь бусдыг “дарамтлахдаа” УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэрийг барьдаг бөгөөд “намайг Т.Аюурсайхан гишүүн явууллаа. Миний ард гишүүн байгаа” гэх мэтээр иргэдэд “томордог” байгаа юм. Үүгээр ч зогсохгүй дүүргийн, хорооны цагдааг ашиглаж иргэдийг дарамталдаг гэдгийг хэлж байна. Сонгуулиар сайн ажилласаны шагнал болгож өмнөх орлогч даргыг унаган тус албан тушаалд очсон Ч.Болормаагийн энэ мэт үйлдэлд дүргүйцэх иргэд олон байдаг бөгөөд иргэддээ үйлчлэх ёстой төрийн албан хаагч ийнхүү иргэдээ дарамталж байгаа үйлдлийн хуулийн байгууллага ямартай ч шалгаад эхэлжээ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН НУТАГ АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗТЭЙ ТАЛБАЙД БҮХЭЛДЭЭ ОРЖЭЭ !!!

Н.Чинбаатар арванхоёрдугаар сарын 31-нд Шивээговь сумын газрыг хоёр лицензээр олгосон байна : Н.Чинбаатар нь 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 1189 дугаартай шийдвэрээр Шивээговь сумын нутаг дахь Хүрэн дух нэртэй 21893.14 гектар талбайг, 1191 дугаартай шийдвэрээр Шивээговь сумын нутаг дахь Шивээ 2 нэртэй 612.70 гектар талбайг “Шинэ шивээ” ХХК-д олгожээ. Зөвхөн энэ сумын газар нутаг ч бус, Шивээ-Овоогийн уурхай, төмөр замын газруудыг ийм байдлаар өгчээ. Энэ нь ашигт малтмалын хууль зөрчиж гаргасан Засгийн газрын 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, дээрх нэр бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдлийн үр дагавраар “Шивээговь сумын нутаг ингээд ашигт малтмалын лицензтэй талбайд орчихсон” юм. 62 өвөлжөө, хаваржаа, 2217 иргэний өмчлөх эрхтэй газар, 131 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар энэ лицензтэй талбайд ороод байна. Тус сумын 2217 иргэний гэр бүлийн зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний нэр дээрх өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, бусад төрийн байгууллагын эзэмшил газрууд энэ лицензтэй талбайд орчихоод байна.Үүнээс болоод Шивээговь сум газар нутаггүй болж сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй болжээ.Энэ байдлаас болоод Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зөрчигдөж тус сумын нийт иргэдийн Үндсэн хуулиар олгосон үндсэн эрх нь алдагдаад байна. Шивээ-Овоогийн орд газраас эзэмшиж ирсэн “Шинэ шивээ” ХХК // түүний эзэн Амалхааны Эрдэнэбат // нь 2015 оноос хойш АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын гаргасан шийдвэрүүдээр сумын газар нутгийг бүхэлд нь эзэмшдэг болоод байна !!!

Хариуцлагаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй эрхэм дарга, сайд нараа !

Монгол улсад ковид19 халдварын анхны томоохон голомт хариуцлагагүй байдлаас болж гарсан хэмээн яридаг. Тухайн үед “Энхсаран” сувилалд тээврийн жолооч Д тусгаарлагдаж байх үедээ халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас дотооддоо вирус алдсан учир хариуцлагын асуудал нэг хэсэг л яригдсан. Халдвар алдсан гол шалтгаан нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын харьяа байгууллага байсан учраас нөлөө орсон. Энэ үйлдэлд хариуцлага тооцно гэдгийг шадар сайдаасаа авахуулаад тухайн үеийн УОК-с ярьж байсан. Цахим орчинд хүмүүс "Энхсаран" сувиллын эздийг "эрэн сурвалжилж" хариуцлага тооцохыг УОК-ын гишүүдээс удаа дараа шаардсан ч "Хариуцлага тооцох цаг хугацаа олдоно, одоодоо бид халдварын тархалтыг хумьж авахыг зорьж байна" хэмээн бүрхэгдүү хариулт өгсөөр өдий хүрлээ. Гэтэл өнөөдрийн байдлаар халдвараа бариж хамах бус талын нэг тавиад туучихсан гэхэд хилсдэхгүй. Яг үнэн хэрэгтэй анхны тохиолдол “Энхсаран” сувилал хэмээн яриж байгаа ч түүнээс өмнө ковид манай улсад алдагдсан байж болохуйц хэд хэдэн бичлэг ил болж байсан. Өнөөдөр манай улсад халдварын улмаас 1000 гаруй иргэн нас бараад байна. Халдварын голомтоос хотод ирээд эмчилгээ авч чадалгүй 22-ийн товчоогоор ч орж чадалгүй эндсэн бяцхан охин. Эмнэлгийн үүдэнд тусламж авч чадаагүй нас барсан иргэн, цаашлаад гэртэй нас барсаар байгаа иргэдийн тоог одоо дурьдаад ч хэрэггүй. Гэтэл өнөөдрийг болтол яг хэнд ямар хариуцлага тооцсон эсэх нь харанхуй байсаар байгаа нь ард нь нөлөө бүхий эрхмүүд өөрсдийгөө нууж байж болох юм. Нэг л их хариуцлага ярьсан сайд нартай болсон. Боксын холбооны ерөнхийлөгч нь тамирчдын ёс зүй ярьсаар Монголдоо ганц цаашлаад жиндээ толгой цохиж явсан ширэн бээлийтэй залуугаа дэвслээд гаргаад шидчихлээ. Үүнийгээ тайлбарлахдаа сахилга бат, ёс зүй хэмээн тайлбарлаж хариуцлага тооцсон хэмээн мэдэгдээд байгаа. Гэхдээ үнэн хэрэгтэй өнөөдрийн энэ олон хүн халдвар авч, нас барсаар байгаа үйлдэлд хэний хариуцлагагүй балагтай хэрэг болов гэдэгт ямар ч хариуцлага алга. Хариуцлага ярих дуртай сайд, дарга нарт гэж хэлэхэд эхлээд өөрсдөөсөө хариуцлагаа асуучхаад хариуцлага ярих хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.