НЭГҮҮН МЭДЭЭ
АВЛИГАЧИД ТӨРИЙН ЖОЛООГ АТГАЛЦСААР БАЙГАА Ч “АРД ТҮМНИЙ САНАХ ОЙ НЭН СЭРГЭГ” ГЭДГИЙГ САНУУЛЬЯ !

Авлигачид төрийн жолоог атгалцсаар, хууль батлалцсаар байна... Хуулийн байгууллагад шалгуулж буй гишүүдийн нэг нь Ж.Эрдэнэбат. Түүний хэргийг прокуророос дахин хянаж байгаа.Учир нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр хоёр шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял оноосон боловч Дээд шүүхээс хэргийг нь прокурорт буцаачихсан учраас тэрээр батлан даалтаар шоронгоос гараад, төрийн ордондоо заларсан.Түүний хэргийг нь прокурор хэзээ хянаж дуусаад, хэзээ дахин шүүхэд шилжих эсэх нь тодорхойгүй ч түүнд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх хэрэгжээд эхэлсэн. УИХ-ын гишүүн Б.Бейсенг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн эмч нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт татан шалгаж эхэлсэн. Энэ хэрэг үүссэнээс жил гаруй болж байгаа ч хэрэг нь шийдэгдээгүй бөгөөд олон оролцогчтой хэрэг учраас Ховд аймгийн прокурорын газраас хүч татан хянаж байгаа бололтой. Нийт 59 хүнийг Эрүүгийн хуульд заасан хахууль авах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа бол Б.Бейсенд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа аж. С.Одонтуяаг авлига, албан тушаалын хэргээр шалгаж байгаа. Саяхан Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар, тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа болон гадаадаас бараа импортлон борлуулдаг иргэн Б.Төрбаяр нар хахуулийн хэргээр ял сонссон. Тэднийг Авлигын эсрэг болон Гаалийн тухай хууль зөрчиж, 2020 оны аравдугаар сард БНСУ-аас манай улсын хилээр импортлон оруулж ирсэн гурван чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан байцаагч нартаа нөлөөлж, татварыг хөнгөлүүлэн Б.Төрбаярт давуу байдал бий болгосон хэрэгт буруутгасан. Тэгвэл тус газрын орлогч даргаар ажиллаж байсан О.Цогтбаатарын утас руу УИХ-ын гишүүн С.Одонтуяа зурвас бичиж Эрдэнэчимэг гэх найзынхаа импортолсон хуучин хувцаснаас авах гаалийн татварыг хөнгөлүүлсэн төдийгүй тухайн бараанаас нь иргэдэд үнэ төлбөргүй тараасан гэх үйлдлийг тусгаарлан, АТГ-т шалгаж байгаа аж. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж байгаа гэхдээ маш удаашралтайгаар.АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Ховд аймагт очиж Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийсэн бөгөөд түүнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Түүнчлэн хэрэгсэхгүй болгоод байсан ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, улсад 276 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг нь прокурорын хүсэлтийн дагуу сэргээн шалгаж эхэлжээ. Үүний зэрэгцээ Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгуулж байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд холбогдох ЖДҮДС-гаас зээл авсан асуудал хуулийн байгууллага шалгасаар байна. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутгасан.Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-аас хоёр тэрбум төгрөг авсан. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэдэг нь тогтоогджээ. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулсан нь жилийн хэдэн тэрбум төгрөгийн орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон аж. Тиймээс АТГ-аас Х.Болорчулууныг хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс гадна сангаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэргээр шалгаж байгаа. Ийнхүү намрын чуулган нээсэн энэ цаг үед хуулийн байгууллагаар шалгагдаж буй эрх мэдэлтэн албан тушаалтан их хурлын гишүүдийн мэдээллийг нэхэн санууллаа. Хариуцлага нэхэх шаардлагатай бөгөөд учир нь “Ард түмний санах ой нэн сэргэг”.

“БӨМБӨЛӨГ ТЭЭВЭР”-ИЙН АВИЛГЫН ХАНШ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 20.000 ЮАНЬД ХҮРЧЭЭ

Цар тахалтай холбоотойгоор Хятад талаас “Бөмбөлөг тээвэр” хийх санал гаргаж, түүнийг манай тал дэмжин өнгөрсөн 8 дугаар сараас нүүрс тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэ нь цар тахалтай холбоотойгоор нэг хэсэг жолооч, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, өөр бусдадтай хавьталд оруулахгүйгээр вакуумжуулан нэг бөмбөлөгт хамруулан ажил үйлчилгээгээ явуулах зорилготой. Бөмбөлөг тээвэр хэрэгжиж эхлээд удаагүй ч мөнгөний сүлжээ аль хэдийнэ ажиллаад эхэлчихсэн, авлигын үнэлгээ нь ч өндрөөр тогтжээ. Халдвар хамгаалал сахих үүднээс бөмбөлөг тээвэр дотроо цөөн тооны жолоочтой, олон бөмбөлөг тээвэр үүсээд байгаа. Тэр хэрээр хил нэвтрэх дараалал ч урт. А бөмбөлөг хилээр нүүрс тээвэрлээд буцаж ирээд дараагийн бөмбөлөг тээврүүд нэвтэрсний дараа нүүрсээ тээвэрлэх эрх үүсэх учиртай. Тэгвэл танил талтай, мөнгө төгрөгтэй компанийн эзэд хяналт тавьж байгаа төрийн албаныханд авлига өгөөд бөмбөлгөө бусад компанийн бөмбөлгийн урдуур хэдэнтээ оруулж тээвэр хийдэг, мөн жолооч нараа нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлөг рүү шилжүүлэн богино хугацаанд нүүрс тээвэртээ гаргадаг болжээ. Тодруулбал А бөмбөлөг нэг сард 3 удаа тээвэр хийсэн байхад зарим бөмбөлөг нэг ч удаа тээвэр хийгээгүй. Зарим жолооч 4-5 удаа тээвэр хийсэн байхад өөр нэг компанийн бөмбөлгийн жолооч нэг ч тээвэрт гарч чадаагүй байна. Олон удаа тээвэр хийж байгаа жолооч А бөмбөлгөөс Б бөмбөлөгт шилжээд л тээвэртээ гарчихдаг. Энэ нь цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчихөөс гадна зөвшөөрөлтэй нүүрс тээврийн компаниуд үйлчилгээнд явж чадахгүй, шударга бус байдал ингэж эрх мэдэл мөнгөний өмнө сөхөрч байгаагийн илрэл болж байгаа аж. Ингэж бөмбөлгөө дарааллын урдуур оруулах, нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлгийн хооронд жолоочоо сэлбэж явуулах ханш өнөөдрийн байдлаар 20.000 юаньд хүрчээ.

ТӨРИЙН АЛБА ДАНХАЙЖ ТӨСВИЙН ДИЙЛЭНХИЙГ “ТӨРЛИЙН АЛБАТУУДАД”ЗАРЦУУЛЖ БАЙНА

Төрийн албан хаагчийн шалгалтын бүртгэл өнгөрөгч 9-р сарын 22-ноос эхэлж сарын хугацаатай үргэлжлэнэ. Шалтгалтад тэнцсэн нь цаашид төрийн албан хаагч болох эхлэл тавигдах ч эхлээд таньд танил тал, арын хаалга шаардлагатай. Тус шалгалтыг авч эхэлснээс хойш өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийт 100 мянга гаруй хүн шалгалт өгсөн. 2021 оны байдлаар Монгол Улсад 205 мянга 11-н өрийн албан хаагч байна. Тэдгээрээс : Улс төрийн албанд 3619, Төрийн захиргааны албанд 20 мянга 553, Төрийн тусгай албанд 45 мянга 453, Үйлчилгээний байгууллагад 135 мянга 386 хүн ажиллаж байгаа ч эдгээр хүмүүсийн тал хувь нь л шалгуурыг давж, тусгай шалгалтыг өгчээ. Бусад нь танил тал ар өврийн хаалга хамаарал бүхий этгээд хамаатан садан болж таарах нь. Он гарснаас хойш одоогийн байдлаар хоёр удаа шалгалт авсан байхад л төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа хүний тоо 2315-д хүрчээ.. Төрийн албан хаагч данхайж төсвийн дийлэнх буюу гуравны нэг нь төрийн албан хаагчийн цалин, хангамжид явчихдаг гэдгийг Ерөнхий сайд ч халаглан хэлдэг. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хууль “төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадахуйн зарчимд үндэслэхээс гадна тухайн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурт нийцсэн боловсон хүчнийг сонгон шалгаруулж, зохих албан тушаалд нь томилно.Мөн үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагч нарыг шатлан дэвшүүлэх зарчмын дагуу сонгон шалгаруулж, томилох” зэрэг хуулийн хэрэгжилт бий. Харамсалтай нь энэ хуулийн заалт Монголд хэрэгждэггүйн тод жишээг бид их хурлын гишүүний эрх танхил хүү сонгон шалгаруулалтгүйгээр, төрийн албаны шалгалт ч өгөлгүйгээр газрын даргаар томилогдож байсан ганцхан жишээнээс харж болно. Харин олон нийт төрийн бүх албан хаагчдад ижил тэгш шалгуур тогтоох ёстой хэмээн шаарддаг ч тэр нь ажил хэрэг болж байсан удаагүй бөгөөд харин ч төрийн алба чанаргүйжиж төрлийн алба данхайрч төсвийн мөнгөөр тэжээгдсээр байна...

Б.ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН АН-ЫН ЖАГСААЛЫН ГОЛ ЗОРИЛГЫГ ИЛЧИЛЛЭЭ

АН-ынхан өнөөдөр “Одоо боллоо” уриатай жагсаал зохион байгууллаа. Гэхдээ энэ жагсаал нь АН-ынхан УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулахын тулд нэр дэвшигчдээ ядаж намынхаа нэр хүндээр гаргаж ирэхийн тулд иргэдийн нэрийг барьж ийнхүү цар тахлын хүнд цаг үед төв талбайд иргэдийг турхиран цуглуулсан байж болзошгүй нөгөөтэйгүүр тус жагсаал цаанаасаа санхүүжилттэйгээр жагссан ч байж болзошгүй болчихлоо. Учир нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж намын гишүүдээ хандив өгч, мөнгө босгохыг уриалсан нь олон нийтийн цахим сүлжээнд ил болсон. Тэрээр намынхаа дотоод хэрэгцээний сүлжээнд “Сайн байцгаана уу, нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж хандив өргөхийг гишүүдээс хүсч байна. Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхний анхаарлаа хандуулахыг хүсч байна” гэж бичжээ. Энэ нь өнөөдрийн жагсаалын гол зорилго нь цар тахлын эсрэг хангалттай сайн ажиллаагүй учраас иргэд эрүүл мэндээрээ хохирч, эдийн засгийн хүнд байдалд орсныг шүүмжилж, эсэргүүцэл, дуу хоолойгоо нэгтгэх гэж байна аа хэмээн өмнөтгөлүүд дээрээ сүржин мэдэгдсэн худал болохыг нотлочихлоо. Б.Пүрэвдорж гишүүний “Илчилснээр” АН-ынхан ард иргэдийг улстөрийн зорилгодоо ийнхүү ашиглачихлаа. АН-ын дарга нарын нэг М.Тулгат "Жагсаалд ард иргэд, бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн, үйлчилгээний салбарынхан дуу хоолойгоо хүргэхээр ирээд байна" хэмээсэн нь ч худал ташаа болж гишүүний алдагдсан үгсээс ажиглахад дүүргийн үүрүүд мөнгө, санхүү босгон гишүүдээ авчран жагссан болж таарч байна. Харин тус жагсаалын санхүүг Б.Пүрэвдорж гишүүн гардан гүйцэтгэж байгаа бол түүнд санхүү мөнгөний асуудлын зэрэгцээ саяхан алдагдсан мэдээллийнхээ задруусан эзнийг олж илрүүлэх ажил шинээр нэмэгдэж байх шиг байна. Ардчилсан намаас үе үе жагсаал цуглаан зохион байгуулдаг. Гэвч эдгээр жагсаал цуглаан нь төлбөртэй, цай хоол тарааж өгдөг тусгай багтай, гишүүдээ цуглуулах холбогчидтой, олон нийтийн сүлжээнд уриалга явуулдаг тусгай багтай болох нь яаж ийж байгаад ямар нэг баримтаар ил болж ирсэн байдаг. Монголын улс төрд өнөөдөр сөрөг хүчний орон зай дутаж байгаа ч энэ орон зайг парламентад бүлэгтэй АН нөхөж чадахгүй байна. Тус намынхан уламжлалт мөнгөний хүчээр жагсаал хийх аргаасаа ч татгалзаж чадахгүй шившигтэйгээ энэ мэтээр хутгалдсаар байхад сөрж зогсох сөрөг хүчин гэж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх боломжгүйг энэ мэт ичгэвтэр байдлууд нь нотолсоор байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

НЗДТГ-ын Сургалт, судалгааны төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ур чадавхыг дэмжих зорилгоор богино хугацааны сургалтуудыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтыг НЗДТГ Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд явуулж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард “Бизнес процессын дахин загварчлал” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалтыг танхимаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 1-нд өндөрлөлөө.

НУУЦ АМРАГИЙНХАА ХОЁР ХҮҮХДИЙГ ШАТААЖ АЛАХЫГ ЗАВДСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

Бусдын амь насыг хохироох зорилгоор айлын гэрийг гаднаас нь цоожилж, гал тавьсан хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 28-ны өдрийн 05:00 цагийн орчимд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хорооны ... тоотод оршин суух С бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед нь бага охин Н "Ээж ээ, утаа үнэртээд байна” гэж сэрээснээр гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн, гэрээсээ эсэн мэнд гарч, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тухай мэдүүлжээ. Хэргийг шалгахад, тус гэрт оршин суух М-тэй хувийн харилцаатай гэх 27 настай эрэгтэй З гэгч нь хувийн өс хонзонгийн сэдлээр иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. ХААЛГЫГ СҮХЭЭР ЦОХИЖ ОНГОЙЛГООД ГАРААД ХАРАХАД ЦООЖ ЗҮҮСЭН БАЙСАН Эх сурвалжаас авсан мэдээллээр, иргэн С нь хэрэг явдал болсон өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим гэртээ бага охин Б.Н, том охин Б.М - ийн 3 настай Ж.А, 1 настай М.Н нартай дөрвүүлээ амарч байхад өглөө үүрээр 05:30 минутын үед бага охин Б.Номин “ээжээ утаа үнэртээд байна” гэж хэлээд намайг сэрээсэн тэгэхээр нь би босоод ойр орчмыг утаа үнэртэж байсан тэгээд хаалгаа түлхээд гараад харах гэтэл хаалга онгойхгүй байсан тэгээд би яасан юм болоо гэж бодоод хаалгаа дахин сайн түлхтэл нээгдэхгүй байхаар нь гэр дотор байсан түлээ хагалдаг том төмөр сүхээр хаалгаа дотороос нь цохиж хаалганы дээд хэсгийг эвдэлж онгойлгосон. Тэгээд хаалганы дээд хэсгээр гараа гаргаад цоожны цүүгээ бариад үзтэл манай гэрийн хаалгыг гаднаас нь жижигхэн цоожоор цоожилсон байсан, хаалгаар бүгдээрээ гараад хартал гэрийн баруун урд хэсгээс гал дүрэлзэн асаж байсан хормын төдий гэр шатаж дууссан хэмээн мэдүүлэг өгчээ. НУУЦ АМРАГЫНХАА ХОЁР ХҮҮХДИЙГ ШАТААСАН ГЭЖ БОДООД БУЦАЖ ИРСЭН Дөрвөн хүний амь насыг санаатайгаар галдан шатааж хөнөөх гэж байсан этгээд нь 1994 онд төрсөн З гэх эрэгтэй байсныг тогтоон Цагдан хорих 461 р ангид саатуулан шалгаж байгаа. Тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа этгээд нь гэрт унтаж байсан бага насны хоёр хүүхдийн ээжтэй нууц амрагийн харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн өдөр Амуре гэх зочид буудалд хамт байсан гэдгийг нь шалгалтаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, зочид буудалд хамт байсан эмэгтэйнхээ гэр бүл болох төрсөн ээж, төрсөн дүү, төрсөн хоёр хүүхэд болох бага насны хоёр хүүхдийг галдан шатаахаар унтаж байхад нь гарч яваад буцаж ирсэн байгаа юм. Хүүхдүүдийн ээж зочид буудалд унтаж үлдээд өглөө сэрэхэд нь надтай хамт байсан хэмээн хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна.

ГЭР БҮЛИЙН ДӨРВӨН ХҮНИЙГ ГЭРИЙНХ НЬ ГАДНААС ШАТААХААР ГАЛ ТАВЬСАН ХЭРЭГ ГАРАВ

Өмнөговь аймагт бусдын амь насыг хохироох зорилгоор айлын гэрийг гаднаас нь цоожилж, гал тавьсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдрийн 05:00 цагийн орчимд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хорооны ... тоотод оршин суух С бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед нь бага охин Н "Ээж ээ, утаа үнэртээд байна” гэж сэрээснээр гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн, гэрээсээ эсэн мэнд гарч, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тухай мэдүүлжээ. Хэргийг шалгахад, тус гэрт оршин суух М-тэй хувийн харилцаатай гэх 27 настай эрэгтэй З гэгч нь хувийн өс хонзонгийн сэдлээр иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИЙН ЗАХИРАЛ ӨӨРИЙГӨӨ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байршин үйл ажиллагаагаа явуулдаг нүүрс тээврийн компанийн захирал өөрийгөө боомилж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийг тодруулбал, энэ сарын 29- ний өдрийн 15 цагийн орчимд тус аймагт ажилладаг Нүүрс тээврийн авто замын 133 дахь килотерт байрлах кемпийн гэрт 38 настай эрэгтэй хүн нас барсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр амь хохирогч нь таван ханатай гэрийн тоононоос гэрийн чагтаганы уяагаар боомилсон байдалтай нас барсан байжээ. Талийгаач нь HBDM ХХК ийн захирлаар ажилладаг байсан бөгөөд сүүлийн сард хүлээлгэж өгөх ажлын гүйцэтгэл муу гэх асуудлыг хөндөн ярилцаж байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Дээрх хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт материалжуулан шалгаж байна.

БОКСЫН ХОЛБООНЫ ГАДУУРХАЛТ БУЮУ Э.ЦЭНДБААТАР, Г.БАДРАХ

Монгол Улсын боксын холбоо МУГТ Э.Цэндбаатарыг архидан согтуурч танхайрсан асуудлаар хуралдаж холбооноос хурал зарласан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд авсан билээ. Холбооныхон тамирчдын эрх ашгийг хамгаалж, тэднийг Олон улсын тэмцээнд оролцох боломжийг хангах чиг үүрэгтэй атал хавчин гадуурхаж Э.Цэндбаатарын нэр хүндийг гутаахаар мэдэгдэл хийсэн юм. Э.Цэндбаатар ирэх ДАШТ д оролцох хүсэлтэй илэрхийлэн тус холбооны удирдлагуудад мөнгөн аяга, алд цэнхэр хадаг барьж, сөгдөж уучлалт гуйснаар уг асуудал сүр дуулиантай шийдэгдсэн. Монголын боксын холбоо үнэхээр асуудал гаргасан, гэмт хэрэгт нэр холбогдсон тамирчид, удирдлагууддаа хариуцлага тооцож, шударгаар ажиллаж байна уу гэвэл үгүй. Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч Ганболдын Бадрах нь 2019 онд гадаадад хар тамхины төрлийн бодис тээвэрлэж яваад баригдаж байсан. Тодруулбал, Орос, Латвийн хил дээр 2019 оны 10 дугаар сарын 28-ны 17 цаг орчимд албан паспорттай Монгол Улсын иргэн Ганболдын Бадрах, Цолмонгийн Энхболд нар их хэмжээний ачаа тээвэрлэж яваад Латвийн хилийн Шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудад саатуулагдаж байв. Тэд их хэмжээний тээшийг D012039, D012046 дугаартай хоёр Peugeol Bohxer автомашинд хуваан хийсэн байсан юм. Монгол Улсын дипломат шуудангийн зар наасан автомашинууд Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яамны машинууд байсан гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцлон мэдээлж байсан юм. Саатуулагдсан Цолмонгийн Энхболд гэгч нь 2013-2016 онд БН Казахстан улсын Алмата хот дахь элчин сайдын яаманд дипломатаар 2016 оноос ТЕГ-т ажиллаж байсан нэгэн. Харин хамт тамхи зөөвөрлөсөн асуудлаар саатуулагдсан Ганболдын Бадрах нь боксын Олон улсын хэмжээний шүүгч, өдгөө Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашдаг. Тус холбоо олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж, хар тамхи зөөвөрлөж байгаад үйлдэл дээрээ баригдсан эрхэмд хариуцлага хүлээлгэх асуудал одоог хүртэл ярихгүй байгаа нь хачирхалтай. Харин ч Монгол Улсын нэрийг Олон улсад муугаар гаргаж хэрэгт холбогдон шалгагдаж байсан түүнийг өдгөө хэргэм ахиулж Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA /-нд Монголын анхдагч төлөөлөгч болгожээ. Г.Бадрахын ажлын түүхээс хуваалцвал: 2013 оноос шүүгчээр ажиллан, 2014 онд AIBA-гийн шүүгч болж тив, дэлхийн олон тэмцээнийг ринг дээр шүүн дэнсэлсэн бөгөөд энэ оны 2 дугаар сараас МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон, ажиллаж байна. Энэ хоёрын асуудлын дэнслэн үзвээс, тус холбооны гаргасан шийдвэр шударга бус гэдгийг харуулах бөгөөд медаль авах магадлал өндөр тамирчнаа гадуурхаж, харин хэрэгт холбогдсон нарийн бичгийн даргаа өргөмжлөөд боломж олгоод байна гэлтэй.

СЭТГҮҮЛЧИД НЭГДЭН ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Өнөөдөр Төрийн ордны гадна сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж байна. Тодруулбал, коронавирусийн халдварын улмаас сэтгүүлчдийг төрийн ордонд тодорхой хязгаартайгаар нэвтрүүлсээр хоёр жилийн нүүрийг үзээд буй. Ингэснээр сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, мөн иргэдийн мэдэх эрх ч хумигдсаар ирсэн. Тиймээс телевиз, сайт, сонины сэтгүүлчид нэгдэн Төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээх эрх чөлөөгөөр хангахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн цар тахал нэрэн дор мэдээлэх эрхийг түр журмаар баталгаажуулж хориглосон заалтаа эргэн харах, өөрчлөлт оруулах зэрэг бодит шаардлагуудыг албан бичгээр Төрийн өндөрлөгүүдэд хүргүүллээ. Сэтгүүлчдийн өнөөдрийн нэгдэж тавьсан шаардлагыг Засгийн газрын хэвлэлийн албаны эрх бүхий албан тушаалтнууд гарч ирж авсан юм. Энэ үеэрээ шаардлагы хариуг намрын чуулган эхлэхээс өмнө биеүүлэх талаас бүх талын арга хэмжээг авна гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна.

1 ... 242 243 244 245 246 247 248 249 250 ... 255