НИТХ-Д ТЭГШ, СОНДГОЙГООР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВУУЛАХААР САНАЛ ОРУУЛНА

Тэг зогсолт хийх эрсдэлтэй болсон учир хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ нь дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийн хөдөлгөөний ачаалалтай харьцуулбал 45-50 хувиар буурсан мэдээ гарсан байна.

Тэгвэл энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа хотын дарга Д.Сумъяабазар хэлж байгаа бөгөөд энэ асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.