ЦОНХООР УНАХ ГЭЖ БАЙСАН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЦОНХ УГААЖ БАЙСАН ЭРЭГТЭЙ АВАРЧЭЭ

Нийслэлийн Баянзүрэх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угааж байсан эрэгтэй аварчээ.  

Тус хорооны Тайм Тауэр хотхон дахь 16 давхар орон сууцны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр бага насны хүүхэд зогсож байна гэсэн дуудлагыг оршин суугчид Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. 

Тэгвэл аврагчид ирэхээс өмнө тухайн үед байрны цонх угааж байсан эрэгтэй цонхоор унах гэж байсан хүүхдийг харж амь насыг нь аварчээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.