НЭГҮҮН МЭДЭЭ
Ч.УЛААН САЙД АСАН “УРТ ГАРТ”-ЫН ХАЛДЛАГАД ӨРТСӨН ҮҮ ...

ХХААХҮ-ийн сайд асан Чүлтэмийн Улаан гэх эрхэм МУ-ын их хурлын гишүүнээр 6-н удаа сонгогдсон байдаг.Тэгвэл түүний гэрт “Хулгайч” нэвтэрч эд зүйсийг нь хулгайлсан байж болзошгүй байна. Тодруулбал : ХУД-4-р хороо “Зэд вилла хотхоны … тоотын цонхоор хулгайч орсон байна” гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 11-ны өдрийн 21:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ингээд иргэн Ч.Улааны эзэмшлийн таун хаусын цонхны салхивчийг түлхэн хулгайч орж мөнгөн аяганы 11 ширхэгтэй иж бүрдэл, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, хаш бугуйвч тус бүр 1ш, хаш ээмэг 1 хос, нийт 5 төрлийн 15 ширхэг эд зүйл алдагдсан байна. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ШАЛТГААН БОЛ 50000 АМ.ДОЛЛАРЫН БОСГОТОЙГООР ГАДНЫХАН ҮЙ ОЛНООРОО ОРЖ ИРНЭ !!!

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ШАЛТГААН БОЛ 50000 АМ.ДОЛЛАРЫН БОСГОТОЙГООР ГАДНЫХАН ҮЙ ОЛНООРОО ОРЖ ИРНЭ !!! Тэдний дийлэнх нь Хятадууд байх нь тодорхой. Бид тэднийг Монголд том бүтээн байгуулалт хийж үйлдвэр байгуулна гэдэгт итгэхгүй. Хэдий хөрөнгө оруулалтын энэ нөхцөл нь тэднийг сууришуулах асуудлаас тусдаа асуудал байсан ч 50000 ам.доллар бүхий этгээд нь орж ирсэн л бол энэ улсаас ховхрохгүй иргэншил авахаар зүтгэнэ. Тиймээс УИХ болон тэрхүү нэр бүхий гишүүд улс оронд учрах эцсийн үр дагварыг нь тооцоолж бодоогүйн дээр даалгавар авсан мэт зөрүүдлэн зүтгүүлж байгаа цаад учир юу вэ? Үнэхээр л гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжихгүй болохгүй байгаа юм бол Монголд маш том бүтээн байгуулалтанд 700 - 1 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулахыг хүссэн барууны орны бизнесмэнүүдийн хүсэлт үл тоогдон унаж 50 хан мянгаар ямарч бүтээн байгуулалт хийж чадахгүй жижиг гаруудад болохоор боломж олгох гээд зүтгэж буй нь үндэсний аюулгүй байдалд ноцтой асуудал учруулах зүйл мөн юм.

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АВАРГА ДЭЭД СУРГУУЛИЙН АРЫН ТОГТООЛ УСАНД ЖИВЖ ЭНДЖЭЭ

Харааны бэрхшээлтэй иргэн “Аварга дээд сургуул”-ийн арын тогтоол уанд живж эндсэн харамсалтай осол болсон байна.Үүнд хариуцлагагүй барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр ийн эрдэнэт хүний амь нас эрсэджээ. Тодруулбал : Аварга дээд сургуулийн хойд талын тогтоол усанд хүн унаж эндсэн талаархи дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрөгч Баасан гаригт бүртгэгджээ. Ингэхэд ХУД ийн 1р хорооны иргэн 39н настай эрэгтэй, иргэн Э барилгын ухсан нүхэнд унаж нас барсан байжээ. Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр амь хохирогч харааны бэрхшээлтэй эмнэлэгийн хяналтад байдаг гэх мэдээлэл бий юм. Харин энэ осол гарах боломж нөхцлийг бий болгосон барилгын компанид хариуцлагын асуудал хөндөгдөх учиртай. Учир нь тус барилгын компани нүх ухаад орхисон тул ус тогтож тус нүхэнд тогтсон тогтоол усанд хүн унаж эндэв. Цаашид хэд хичнээн иргэн амь нас эрүүл мэндээрээ хохирохыг бид таашгүй. Сэрэмж сонор илүүдэхгүй бөгөөд нийслэлчүүд энэ мэт алхах тутамдаа аюул заналхийлэл дор аж төрсөөр байна. Аз жаргалтай улаанбаатарчууд эрсдэлээр дүүрэн боловч энэ мэт иргэний амь насыг хохироосон асуудалд хариуцлага яригдаж засч залруулах нэн яаралтай шаардлагатай байна.

ГЭРТЭЭ ХАРИХААР ГАРСАН 14 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Говь - Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт амьдардаг эрэгтэй хүүхэд сураггүй алга болжээ. Тодруулбал, хөрш айлаасаа гараад гэртээ харихаар явсан 14 настай эрэгтэй хүүхэд гэртээ ирээгүй бөгөөд одоогоор хаана байгаа нь тодорхойгүй сураггүй алга болсон байна. Алга болсон гэх хүү 10 сарын 7- ны өдрийн оройн 22 цагийн орчимд цагдаагийн байгууллагад алга боллоо гэх мэдээлэл ирсэн аж. Түүнээс хойш тав хоногийн турш Гуулин тосгоны нийт 40 орчим хүн тасралтгүй эрэн хайсаар байна.

БАРИЛГЫН ШОРООНООС ХҮНИЙ ЯС ОЛДЖЭЭ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж байсан барилгын компанийн буулгасан шорооноос хүний өгөршсөн яс олджээ. Тодруулбал, энэ сарын 8- ны өдөр тус аймагт ажиллаж байсан Эксракт ХХК - ийн татаж ирсэн шорооноос хүний арга яс гарч ирсэнг тус компанийн ажилчид мэдэж цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Татаж авсан шороог тус аймгийн Хөрөхийн хад гэх нэртэй газаас татсан бөгөөд хүний ястай хамт бог малын цайсан яс хамт байсанг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авсан байна. Хүний арга яс олдсон гэх хэргийн Дундговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.

“JADE”-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 100 ОРЧИМ САЯ ДОЛЛАРТ ХҮРСЭНЧ МОНГОЛЫН ТАЛД БУЮУ “ЭРДЭНЭС МЕТАН”-Д АШИГ “НААЛДСАНГҮЙ”

Тавантолгой ордын нүүрсний метан хийн 7 лицензийн 60%-ийг эзэмшигч “Jade Gas Holdings” IPO гаргаж, 100 сая долларын үнэлгээтэй болжээ.Австралийн “Jade Gas Holdings” компани 2021 оны 10-р сарын 4-нд Австралийн Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэллээ. Арилжаа хийж эхэлсэн эхний өдрөө хувьцааны ханш нь хоёр дахин өссөн. 10-р сарын 6-ны байдлаар нэгж хувьцааны ханш нь 0.08 австрали доллар болжээ. Харин зах зээлийн үнэлгээ нь бараг 100 сая орчим ам.долларт хүрсэн байна. Энэ компани нь өнгөрсөн наймдугаар сард Австралийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, хөрөнгө оруулагч нараас 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт амжилттай татсан. Уг нь энэ мэдээ “Баялагтаа эзэн” монголчуудын баярлах шалтгаан байх ёстой ч бараг хамаагүй бололтой юм.Учир нь Австралийн “Jade” компани нь Монголын төрийн өмчит “Эрдэнэс Метан” компанитай хамтран тус 7 лицензийг эргэлтэд оруулахаар тохиролцсон. Ингэхдээ “Jade” 60 хувийг, “Эрдэнэс метан” 40 хувийг хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд тохирсноор “Jade” компани “Тавантолгойн нүүрсний метан хийн төслийн хайгуул, тооцоо судалгааг боловсруулж дуусах хүртэл бүх санхүүжилтийг хариуцна” гэжээ. Харин түүнээс цааш ямар нэгэн үүрэг хүлээгээгүй! Гэтэл хувийн хэвшлийн “Энержи Ресурс”-ын охин компанитай байгуулсан гэрээний хүрээнд “Баруун нарангийн нүүрсний метан хийн төслийн хайгуул, тооцоо судалгааг боловсруулж дуусах хүртэлх санхүүжилтийг хариуцахаас гадна түүнээс хойш олборлолт, үйлдвэрлэлийн ажилд харилцан тохиролцож санхүүжилт дээр оролцоно” гэж тохиролцжээ. “Jade”-ийн төлөвлөгөөг нь харахад нэг жилд 2 гаруйхан сая ам.долларыг л Монголын газар нутаг дээр, лиценз эзэмшиж байгаа талбайнууддаа хайгуулд зарцуулна.Гэтэл хэрэв энэ ажлыг “Эрдэнэс Метан” ХХК дангаараа өөрөө хариуцаж гүйцэтгэсэн бол өнөөдөр төрийн өмчит энэ компанийн зах зээлийн үнэлгээ дор хаяж 100 орчим сая долларт хүрч, хөрөнгө оруулагчдаас 7.5 сая долларыг өөрсдөө татан төвлөрүүлж, өөрсдөө хайгуулаа санхүүжүүлэх бүрэн боломжтой байсан. Тэгвэл энэ боломжоос татгалзаж, Австралийн “Jade” гэх компанид нийт 7 лицензийнхээ 60 хувийг том үүрэг хариуцлага үүрүүлэхгүйгээр өгсөн байна. “Jade”-тэй хийсэн гэрээний “алдаа” буюу биднээс алдагдаж буй боломжууд нь юу байна вэ? 1-рт. Компани хайгуулын ажилд 2 жилийн хугацаанд ердөө 7.5 сая ам.доллар төсөвлөсөн. Тэр дундаа бүр нарийн харвал 4.3 орчим сая ам.доллар нь яг бодитой хайгуулд зориулагдах бөгөөд энэ нь хайгуулын ажлын тухайд маш бага зардалд тооцогдоно. 2-рт. Компани төрийн өмчит Тавантолгойн метан хийн төсөл дээр хайгуулын ажил дуусч, ТЭЗҮ боловсруулсны дараах бүтээн байгуулалт, хөгжүүлэлтэд ямар ч үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, төслийг урт хугацаанд үргэлжлүүлж, байгалийн хийн томоохон нийлүүлэгч болгох, үр шимийг нь хүртээх хэтийн зорилгоо биелүүлэх ажилд огт гар бие оролцохгүй байх бүрэн эрхтэй гэсэн үг. Эцэст нь арилжаа 2021 оны 10 дугаар 4-нд эхлэхэд “Jade”-ийн зах зээлийн үнэлгээ бараг 100 орчим сая долларт хүрсэн боловч Монголын талд буюу “Эрдэнэс метан”-д ашиг “наалдсангүй”. Ямар ч үнэлгээгүй, хэн ч мэдэхгүй компани хэвээрээ хоцров. Ийм байхад гэрээ хийсэн хүмүүсээс хариуцлага нэхэх ёстой. Дэлхий даяараа “цэвэр” эрчим хүч рүү хошуурч байгаа өнөө цагт нүүрсний метан хийн эрэлт хэрэгцээ маш их болсон. Улаанбаатарын нүүрсний хэрэглээг хийгээр сольж, агаарын бохирдлоос салах, цаашлаад өмнөд хөрш рүүгээ экспортлох ч бүрэн боломжтой. Ийм ирээдүйтэй төслөө Монголчууд өөрсдөө эргэлтэд оруулж, гадны зах зээл дээр таниулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж болох л байлаа. Энэ тохиолдолд алдагдсан боломжийнхоо төлөө төрийн өмчит “Эрдэнэс Метан”, түүний толгой компани “Эрдэнэс Монгол” компанийн тухайн гэрээг байгуулсан болон мэдэж байсан албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх ёстой юм.Учир нь бид “Баялагтаа эзэн” байх ёстой юм.

Л.Оюун-Эрдэнийн ЗАСАГ ОГЦРОХ НЬ “ТОДОРХОЙ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг огцрох нь “Тодорхой” болов. Сүүлийн сар гаруйн хугацаанд нийгэмд өрнөсөн эмх замбараагүй олон үйл явдлууд Засгийн Газар ажлаа хийхгүй байгааг харуулж байгаа.Үүнд шатахууны хомстол, шахмал түлшний борлуулалтын ажил урагшлахгүй байгаа зэрэг нь цар тахалд дарлагдаж хоёр жил гаруй хөлөө тушуулж, ходоодоо хэмжүүлсэн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь ч хүргэсэнд юм. 1990 оноос хойш 30 гаруй жил улс төрийн халуун тогоонд чанагдаж хал үзсэн өвгөн сайд Ц.Нямдорж ийм зүйл үзээгүй гэж толгой сэгсрэн халаглав УИХ-ын дарга Г.Занданшатар сайд нартаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайдад сануулав. Эндээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаанд хэн хүнгүй сэтгэл дундуур байгаа нь ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ Засгийн Газрыг огцруулах асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хөндөж буй. Эрх барьж байгаа МАН хүчтэй нөлөөтэй байгаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар найдвартай хамгаалалттай гэсэн үг биш. Иймд Засгийн газрын үүрэг хариуцлагын асуудал ганц нэг сайдаар туг тахиад намжих хэмжээний биш, бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэмжээнд тулж ирээд байна.

ЭХНИЙ ЗОРИЛГО НЬ НӨХӨН СОНГУУЛЬ, ДАРААГИЙН ЗОРИЛГО НЬ ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХ ГЭСЭН САНААТАЙ ОРОЛДЛОГО...

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээр 25 жилийн ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг алуурчин биш гэж хэн ч нотлоогүй. Улсын дээд шүүхээс тэднийг батлан даалтад гаргахдаа сэжигтэн хэвээр нь үлдээж, гэхдээ эрүүдэн шүүлгүйгээр энэ хэргийг дахид мөрдөөд ир гэж прокурорт буцаасан. Гэтэл нөхөн сонгуулийн өмнө хүн амины онц ноцтой хэрэгтнийг урьж залаад уйлуулж, дуулуулаад жүжиг тоглуулж байгааг харвал Ерөнхийлөгчийн амалсанчлан Монголд хууль засагладаг шударга нийгэм тогтоход хаа ч байсан юм. Товчхондоо, Ц.Нямдорж Төрийн ордонд байгаа цагт Монголд шударга ёс тогтохгүй гэдгийг бүгд харлаа, мэдлээ. Т.Чимгээг телевизийн камерын өмнө уйлуулж, дуулуулсан нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүслээр, Ерөнхий сайдын албан бус зөвлөх Х.Баттулгын найруулга дор энэ бүх жүжиг тоглогдсон байх магадлалтай. Эхний зорилго нь нөхөн сонгууль, дараагийн зорилго нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ингээд замхруулах гэсэн санаатай оролдлого. Х.Нямбаатарын хэлснээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг шинэчлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн нь үнэндээ Ц.Нямдоржийн хүсэл сонирхол гэхэд бодит үнэнээс лав хол зөрөхгүй. Олон жил С.Зоригийн ясыг өндөлжүүлж, сүнсийг нь төөрөлдүүлж,Ардын намынхан сонгуульд энэ хэргийг ашиглахаараа нэг боллоо. Одоо, хэргийг нь төрийн нууцаас бүхэлд нь гаргаж чадах эсэх нь гагцхүү У.Хүрэлсүхийн эр зоригоос шалтгаалахаар болж. Тэгээд ч “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэж Ерөнхийлөгч өөрөө хэлдэг, зөвлөдөг.

ЭРХ БАРИГЧИД ХҮЧЭЭ НЭГТГЭЭД “ХҮЧИНДЭЖ” БАЙНА

Д.Монголхүүгийн эрхээс Монгол ардын намын дарга нарын эрх илүүд тавигдах ёсгүй !!! Зургаан цагдаа зодсон асуудлаар Д.Монголхүүг баривчлаад шоронд хорьсон.Хоригдсон Монголхүү цар тахлаар амиа алдаж буй иргэдийнхээ өмнөөс Засгийн газраас шударга ёс хүссэн байдаг. Гэтэл түүнийг цагдаа зодсон хэрэг тохоод цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж саатуулагдсан түүнийг 461 дүгээр ангиас Э.Одбаяр “хулгайлж” зугатсаныг цагдаагийн том дарга нь “энэ нь маш ноцтой, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал” хэмээн зарлав. Сайн найзыгаа хэвтэрт ортол нь зодсон олимпийн аварга Н.Түвшинбаяр одоогоороо чөлөөтэй яваа, Монголын цагдаа нар түүнийг хэрэг үйлдэх үеэр барьж хорих нь байтугай, манаад зогсож байсан. Э.Цэндбаатарыг “нүдсэн” хоёр боксчинг хорилоо барилаа гэж лав сонсогдоогүй, эцэстээ нэгэн залуу спортын карьертаа цэг тавьсан. Н.Түвшинбаяр нь Ерөнхийлэгч асан Х.Баттулгын "баруун гар". Э.Цэндбаатарыг зодсон боксчид Х.Нямбаатарын холбооныхон.Энэ мэт “ТЭДЭНД” хууль гууль болж байгаа бол “БИДЭНД” төр төмөр нүүрээ үзүүлсээр байгаа... Угтаа бол Д.МОНГОЛХҮҮГИЙН ЭРХЭЭС МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА НАРЫН ЭРХ ИЛҮҮД ТАВИГДАХ ЁСГҮЙ юм !!!

ШУУРХАЙ: Э.ОДБАЯР, Н.ГАН-ОЧИР, Н.ЧИНБАТ НАР “ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ” БАЙНА

Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Тодруулбал, иргэн Э.Одбаярыг өмгөөлөгчгүй шүүж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан гэж буй. Иймд тэрээр өлсгөлөн зарлаж эхэлсэн гэж буй. Харин ШШГЕГ-ын удирдлагууд Э.Одбаяр өлсгөлөн зарлаагүй гэсэн. Тэгвэл тус хорих ангид Э.Одбаяраас гадна иргэн н.Ган-Очир, Чинбат нарын залуучууд өлсгөлөн зарлаж буйгаа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид илэрхийлж, өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар өмгөөлөгч Ч.Мөнхсайхан “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцагадаа өгүүлжээ. Ташрамд дуулгахад, иргэн н.Ган-Очир нь санал тоолох хар машиныг ашиглаж МАН сонгуулийг луйвардсан байж болзошгүй талаар мэдээлэл хийж байсан юм.

1 ... 240 241 242 243 244 245 246 247 248 ... 256