Х.НЯМБААТАР:БУРУУ РУЛЬТЭЙ МАШИНЫГ ОН ЗААЖ ХОРИГЛОХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Замын түгжрэлийг хэрхэн шийдэх талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр “Түгжрэл гэдэг бол импортын машиныг хориглох, дугаар хязгаарлах байдлаарх шийдэх асуудал биш. 1970-аад оны дундуур Улаанбаатар хотын тавугаар ерөнхий төлөвлөгөө хийх явцад тухайн үед 80 гаруй мянган автомашинтай байна гэж зураг зурагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын хөдөлгөөнд 600-615 мянган машин оролцож, ямар байдалтай байгааг бүгд мэдэж байгаа.
Тиймээс маш олон ажлын нийлбэр цогцоор шийдэх ёстой. Хөдөө орон нутаг руу шилжин суурьших асуудлыг төр засаг бодлогоор дэмжих хэрэгтэй. НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид буруу рультэй автомашиныг цаашид он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар иргэдээс санал асуулга явуулах тогтоолын төсөл боловсруулж байгаа гэж сонссон. Цаашид тойрог хурдны зам, метро, LRT, хотоос гадагшлуулах гэх мэт том төслүүд хэрэгжих хүртэл бид яах вэ гэдгээ олон нийтээр шийдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.