ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН НУТАГ АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗТЭЙ ТАЛБАЙД БҮХЭЛДЭЭ ОРЖЭЭ !!!

Н.Чинбаатар арванхоёрдугаар сарын 31-нд Шивээговь сумын газрыг хоёр лицензээр олгосон байна : 

            Н.Чинбаатар нь 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 1189 дугаартай шийдвэрээр Шивээговь сумын нутаг дахь Хүрэн дух нэртэй 21893.14 гектар талбайг, 1191 дугаартай шийдвэрээр Шивээговь сумын нутаг дахь Шивээ 2 нэртэй 612.70 гектар талбайг “Шинэ шивээ” ХХК-д олгожээ. Зөвхөн энэ сумын газар нутаг ч бус, Шивээ-Овоогийн уурхай, төмөр замын газруудыг ийм байдлаар өгчээ.

Энэ нь ашигт малтмалын хууль зөрчиж гаргасан Засгийн газрын 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, дээрх нэр бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдлийн үр дагавраар “Шивээговь сумын нутаг ингээд ашигт малтмалын лицензтэй талбайд орчихсон” юм.

62 өвөлжөө, хаваржаа, 2217 иргэний өмчлөх эрхтэй газар,  131 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар энэ лицензтэй талбайд ороод байна.

Тус сумын 2217 иргэний гэр бүлийн зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний нэр дээрх өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, бусад төрийн байгууллагын эзэмшил газрууд энэ лицензтэй талбайд орчихоод байна.Үүнээс болоод Шивээговь сум газар нутаггүй болж , сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй болжээ.Энэ байдлаас болоод Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зөрчигдөж , тус сумын нийт иргэдийн Үндсэн хуулиар олгосон үндсэн эрх нь алдагдаад байна.

Шивээ-Овоогийн орд газраас эзэмшиж ирсэн “Шинэ шивээ” ХХК // түүний эзэн Амалхааны Эрдэнэбат // нь 2015 оноос хойш АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын гаргасан шийдвэрүүдээр сумын газар нутгийг бүхэлд нь эзэмшдэг болоод байна !!!

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.