Хариуцлагаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй эрхэм дарга, сайд нараа !

Монгол улсад ковид19 халдварын анхны томоохон голомт хариуцлагагүй байдлаас болж гарсан хэмээн яридаг. Тухайн үед  “Энхсаран” сувилалд тээврийн жолооч Д тусгаарлагдаж байх үедээ халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас дотооддоо вирус алдсан учир хариуцлагын асуудал нэг хэсэг л яригдсан.  Халдвар алдсан гол шалтгаан нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын харьяа байгууллага байсан учраас нөлөө орсон. Энэ үйлдэлд хариуцлага тооцно гэдгийг шадар сайдаасаа авахуулаад тухайн үеийн УОК-с ярьж байсан.

 

Цахим орчинд хүмүүс "Энхсаран" сувиллын эздийг "эрэн сурвалжилж" хариуцлага тооцохыг УОК-ын гишүүдээс удаа дараа шаардсан ч "Хариуцлага тооцох цаг хугацаа олдоно, одоодоо бид халдварын тархалтыг хумьж авахыг зорьж байна" хэмээн бүрхэгдүү хариулт өгсөөр өдий хүрлээ.

 

Гэтэл өнөөдрийн байдлаар халдвараа бариж хамах бус талын нэг тавиад туучихсан гэхэд хилсдэхгүй. Яг үнэн хэрэгтэй анхны тохиолдол  “Энхсаран” сувилал хэмээн яриж байгаа ч түүнээс өмнө ковид манай улсад алдагдсан байж болохуйц хэд хэдэн бичлэг ил болж байсан.

 

Өнөөдөр манай улсад халдварын улмаас 1000 гаруй иргэн нас бараад байна. Халдварын голомтоос хотод ирээд эмчилгээ авч чадалгүй 22-ийн товчоогоор ч орж чадалгүй эндсэн бяцхан охин. Эмнэлгийн үүдэнд тусламж авч чадаагүй нас барсан иргэн, цаашлаад гэртэй нас барсаар байгаа иргэдийн тоог одоо дурьдаад ч хэрэггүй.

 

Гэтэл өнөөдрийг болтол яг хэнд ямар хариуцлага тооцсон эсэх нь харанхуй байсаар байгаа нь ард нь нөлөө бүхий эрхмүүд өөрсдийгөө нууж байж болох юм.

 

Нэг л их хариуцлага ярьсан сайд нартай болсон. Боксын холбооны ерөнхийлөгч нь тамирчдын ёс зүй ярьсаар Монголдоо ганц цаашлаад жиндээ толгой цохиж явсан ширэн бээлийтэй залуугаа дэвслээд гаргаад шидчихлээ. Үүнийгээ тайлбарлахдаа сахилга бат, ёс зүй хэмээн тайлбарлаж хариуцлага тооцсон хэмээн мэдэгдээд байгаа. Гэхдээ үнэн хэрэгтэй өнөөдрийн энэ олон хүн халдвар авч, нас барсаар байгаа үйлдэлд хэний хариуцлагагүй балагтай хэрэг болов гэдэгт ямар ч хариуцлага алга.

 

Хариуцлага ярих дуртай сайд, дарга нарт гэж хэлэхэд эхлээд өөрсдөөсөө хариуцлагаа асуучхаад хариуцлага ярих хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.