НЭГҮҮН МЭДЭЭ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ч.Болормааг АТГ-аас шалгаж эхэллээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Болормаа нар цар тахлын хүнд үед 6 сая төгрөгийн одон медаль тараасан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормааг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь заалтаар буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхэлжээ. Түүний аж ахуй нэгж, хувь хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан “дарамтлах” үйлдэл нь хэрээс хэтэрсэн тул ийнхүү АТТ-т шалгуулах үндэслэл болсон байна. Эх сурвалжийн хэлж буйгаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Болормаа нь бусдыг “дарамтлахдаа” УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэрийг барьдаг бөгөөд “намайг Т.Аюурсайхан гишүүн явууллаа. Миний ард гишүүн байгаа” гэх мэтээр иргэдэд “томордог” байгаа юм. Үүгээр ч зогсохгүй дүүргийн, хорооны цагдааг ашиглаж иргэдийг дарамталдаг гэдгийг хэлж байна. Сонгуулиар сайн ажилласаны шагнал болгож өмнөх орлогч даргыг унаган тус албан тушаалд очсон Ч.Болормаагийн энэ мэт үйлдэлд дүргүйцэх иргэд олон байдаг бөгөөд иргэддээ үйлчлэх ёстой төрийн албан хаагч ийнхүү иргэдээ дарамталж байгаа үйлдлийн хуулийн байгууллага ямартай ч шалгаад эхэлжээ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ШИВЭЭГОВЬ СУМЫН НУТАГ АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗТЭЙ ТАЛБАЙД БҮХЭЛДЭЭ ОРЖЭЭ !!!

Н.Чинбаатар арванхоёрдугаар сарын 31-нд Шивээговь сумын газрыг хоёр лицензээр олгосон байна : Н.Чинбаатар нь 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 1189 дугаартай шийдвэрээр Шивээговь сумын нутаг дахь Хүрэн дух нэртэй 21893.14 гектар талбайг, 1191 дугаартай шийдвэрээр Шивээговь сумын нутаг дахь Шивээ 2 нэртэй 612.70 гектар талбайг “Шинэ шивээ” ХХК-д олгожээ. Зөвхөн энэ сумын газар нутаг ч бус, Шивээ-Овоогийн уурхай, төмөр замын газруудыг ийм байдлаар өгчээ. Энэ нь ашигт малтмалын хууль зөрчиж гаргасан Засгийн газрын 2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, дээрх нэр бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдлийн үр дагавраар “Шивээговь сумын нутаг ингээд ашигт малтмалын лицензтэй талбайд орчихсон” юм. 62 өвөлжөө, хаваржаа, 2217 иргэний өмчлөх эрхтэй газар, 131 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар энэ лицензтэй талбайд ороод байна. Тус сумын 2217 иргэний гэр бүлийн зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний нэр дээрх өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, бусад төрийн байгууллагын эзэмшил газрууд энэ лицензтэй талбайд орчихоод байна.Үүнээс болоод Шивээговь сум газар нутаггүй болж сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй болжээ.Энэ байдлаас болоод Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зөрчигдөж тус сумын нийт иргэдийн Үндсэн хуулиар олгосон үндсэн эрх нь алдагдаад байна. Шивээ-Овоогийн орд газраас эзэмшиж ирсэн “Шинэ шивээ” ХХК // түүний эзэн Амалхааны Эрдэнэбат // нь 2015 оноос хойш АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын гаргасан шийдвэрүүдээр сумын газар нутгийг бүхэлд нь эзэмшдэг болоод байна !!!

Хариуцлагаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй эрхэм дарга, сайд нараа !

Монгол улсад ковид19 халдварын анхны томоохон голомт хариуцлагагүй байдлаас болж гарсан хэмээн яридаг. Тухайн үед “Энхсаран” сувилалд тээврийн жолооч Д тусгаарлагдаж байх үедээ халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас дотооддоо вирус алдсан учир хариуцлагын асуудал нэг хэсэг л яригдсан. Халдвар алдсан гол шалтгаан нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын харьяа байгууллага байсан учраас нөлөө орсон. Энэ үйлдэлд хариуцлага тооцно гэдгийг шадар сайдаасаа авахуулаад тухайн үеийн УОК-с ярьж байсан. Цахим орчинд хүмүүс "Энхсаран" сувиллын эздийг "эрэн сурвалжилж" хариуцлага тооцохыг УОК-ын гишүүдээс удаа дараа шаардсан ч "Хариуцлага тооцох цаг хугацаа олдоно, одоодоо бид халдварын тархалтыг хумьж авахыг зорьж байна" хэмээн бүрхэгдүү хариулт өгсөөр өдий хүрлээ. Гэтэл өнөөдрийн байдлаар халдвараа бариж хамах бус талын нэг тавиад туучихсан гэхэд хилсдэхгүй. Яг үнэн хэрэгтэй анхны тохиолдол “Энхсаран” сувилал хэмээн яриж байгаа ч түүнээс өмнө ковид манай улсад алдагдсан байж болохуйц хэд хэдэн бичлэг ил болж байсан. Өнөөдөр манай улсад халдварын улмаас 1000 гаруй иргэн нас бараад байна. Халдварын голомтоос хотод ирээд эмчилгээ авч чадалгүй 22-ийн товчоогоор ч орж чадалгүй эндсэн бяцхан охин. Эмнэлгийн үүдэнд тусламж авч чадаагүй нас барсан иргэн, цаашлаад гэртэй нас барсаар байгаа иргэдийн тоог одоо дурьдаад ч хэрэггүй. Гэтэл өнөөдрийг болтол яг хэнд ямар хариуцлага тооцсон эсэх нь харанхуй байсаар байгаа нь ард нь нөлөө бүхий эрхмүүд өөрсдийгөө нууж байж болох юм. Нэг л их хариуцлага ярьсан сайд нартай болсон. Боксын холбооны ерөнхийлөгч нь тамирчдын ёс зүй ярьсаар Монголдоо ганц цаашлаад жиндээ толгой цохиж явсан ширэн бээлийтэй залуугаа дэвслээд гаргаад шидчихлээ. Үүнийгээ тайлбарлахдаа сахилга бат, ёс зүй хэмээн тайлбарлаж хариуцлага тооцсон хэмээн мэдэгдээд байгаа. Гэхдээ үнэн хэрэгтэй өнөөдрийн энэ олон хүн халдвар авч, нас барсаар байгаа үйлдэлд хэний хариуцлагагүй балагтай хэрэг болов гэдэгт ямар ч хариуцлага алга. Хариуцлага ярих дуртай сайд, дарга нарт гэж хэлэхэд эхлээд өөрсдөөсөө хариуцлагаа асуучхаад хариуцлага ярих хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ БУС КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ ТАРААЯ ДАРГАА!

Ковид-19 цар тахлын өмнө улсаараа "өвдөг сөгдөж" өдөрт 3000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо нэмэгдсээр байна. Энэ хэрээр эмнэлэгийн байгууллага ачааллаа дийлэхээ байж, эмч, сувилагч, асрагчид илүү цагаар ажиллаж буй. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой өрхийн эмнэлэгээс иргэдэд олгох эмчилгээний багц ч хүрэлцэхгүй байгаад иргэд бухимдалтай байгаа бөгөөд ковид-19 цар тахлын шинж тэмдэгтэй нас барж байгаа иргэдийн талаарх мэдээлэл нийгэмд айдас, бухимдлыг бий болгоод байна. Тэгвэл нөхцөл байдал ийм дээрээ тулна гэдгийг Засгийн газар, холбогдох байгууллагаас урьдчилан тооцоолж төрийн байгууллагын төсвийн зардлыг бүх боломжоороо хумиж, шаардлагагүй бүх зардлыг танах чиглэл өгсөн ч зарим "том толгойтой" дүүргийн Засаг дарга, орлогч дарга нар 6 сая төгрөгөөр одон медаль гардуулжээ. Тодруулбал Чингэлтэй Дүүргийн Н.Батсүмбэрэл түүний орлогч Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар нар "Чандмань одон" гэх одонг сүр дуулиантайгаар "тараажээ." Чандмань одонг "тараахын" тулд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны даргын 2021.05.10-ны өдрийн А/22 тоот тушаалаар 5.5 сая төгрөгийг шийдвэрлэсэн баримт. Гэтэл 2021.05.24-ны өдөр дахин тушаал гаргаж 450 мянган төгрөг нэмснээр цар тахлын хүнд хэцүү үед Чингэлтэй дүүргийн удирдлагууд 6 сая төгрөгөөр шагнал гардуулсан байгаа юм. Ийнхүү нэг нэгэнд хэрэг болохгүй дүүргийн одон медалийг өндөр үнээр хийлгэж иргэддээ шахсан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар нар цар тахлаар өвдөөд шаналж буй иргэддээ эмчилгээний багцыг хүртээмжтэй тараамаар байна. Цар тахлын хүнд үед эрүүл мэнд, эдийн засгаараа элгээрээ мөлхөж байгаа иргэдэд "төмөр" биш бодит дэмжлэг чухал байна.

АН-ын дотоод “зодоонд” З.Энхболд оролцож эхэллээ

Өнгөрсөн 2020 оны эхнээс буюу УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөөс өөр хоорондоо эвдэрэлцэж, өдгөө хоёр намын даргатай, хоёр тамгатай болсон АН одоо ч учраа ололгүй маргалдсаар байна. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа учраа олж нам доторх хагаралдаанаа дуусгах байх гэсэн АН-ын эгэл жирийн гишүүд дэмжигчдийнх нь хүлээлт ч талаар болж намын зарим гишүүдээ хөөсөн, хөөгөөгүй гэх маргаанаар үргэлжилж байна. Тодруулбал АН-ыг хүчтэй байх үед УИХ-ын даргаар ажиллаж, хожим МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тамгын газрыг нь ахалж явсан З.Энхболдыг АН-аас хөөсөн гэх мэдээлэл гарах боллоо. Энэ талаар АН-ын дарга М.Тулгат хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Намын гишүүдээс хэд, хэдэн гомдол ирсэн. З.Энхболдоос болоод Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор нэр дэвших боломжгүй болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед хариуцлага алдаж, дахин нэр дэвших боломжийг нь хаасан гэсэн гомдлын агуулга харагдсан. Тиймээс АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, хөөх шийдвэрийг гаргасан" гэх агуулгатай мэдээлэл өгсөн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн удирдаж буй АН-ын “Үндсэн дүрмийн хороо”-ноос мөн дээрх асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ “ЕТГ-ын дарга асан З.Энхболд болон бусад нэр дурдагдаад буй намын гишүүдийг АН-аас хөөсөн тушаал шийдвэр огт гараагүй. Тийм коммунист шийдвэр гаргаж болохгүй. Энэ хүмүүс огт намаас хөөгдөөгүй. АН-ын гишүүнчлэл нь хэвээр хадгалагдаж буй. С.Эрдэнэ, М.Тулгат нар хэн нэгнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй” гэсэн мэдээллийг өгч байр сууриа илэрхийлж байна. Нэгэн цагт АН-ын даргын албан тушаалын хашиж, төрийн гурван өндөрлөгийн нэг явсан З.Энхболдыг АН-аас хөөсөн, хөөгөөгүй гэх маргаан цаашид ч өрнөх бололтой. Тиймээс ч үүсээд байгаа энэхүү асуудалтай холбогдуулан З.Энхболд, Ц.Туваан нарын улстөрчид мэдэгдэл хийхээр төлөвлөсөн тухай мэдээлэл байна.

МҮОХ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Э.Цэндбаатарт хандан “Аав, ээждээ хаягдаад. Ийм боловсролгүй болчоод битгий олон юм ярь” хэмээн “дарамталвуу"

Монгол Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Батболдын Баттүшиг Токиогийн олимпийн наадамд медалийн төлөө тоглосон боксын тамирчин Э.Цэндбаатар 2021.08.01-нд ОХУ-ын Алберт Батыргазиевтай тулалдаж, 3:2 харьцаатайгаар ялагдлаа. Шүүгч илт буруу шүүсэнд монголчууд бухимдаж, тулааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай эсэргүүцэл гаргахаар болсоноо МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ийнхүү жиргэж байв. “Ядуу улсын тамирчны зовлон их. Одоо яах гэхэв, орос ах гээд саймшраад Путиныг шүтээд байдаг хүмүүс тэдэндээ дээрэлхүүлж байх нь ёстой “тавилан” юм даа” гэж байжээ. Цахим орчинд идэвхитэй тэрээр Боксын тамирчин Цэндбаатарт хандан жиргэснээ удалгүй устгасан байдаг.

Сэрэмжлүүлэг: Койн худалдан авахаасаа өмнө үүнийг анхаар !

Монгол Улсын хувьд виртуал хөрөнгийн зах зээлийн талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй. Сүүлийн жилүүдэд биткойн сонирхогчид Монголын зохицуулалтгүй зах зээлд 5-6 төрлийн койн, криптовалют гаргаж, багагүй хөрөнгө оруулалт татаад буй. Сүүлд IHC койны арилжааг харахад, иргэд олон нийт цахим мөнгийг хувьцаанаас илүү сонирхох болжээ. Харин хувьцаа бол биетэй, эзэнтэй хөрөнгө оруулалт, койн бол хийсвэр, зохиосон програмист шигээ ор сураггүй алга болж мэдэх зүйл гэдгээ ойлгоогүй, зөвхөн ашгийн төлөө хошуурч байх шиг. Иймд мэргэжлийн байгууллагуудын /Монголбанк, СЗХ, эдийн засагчид/-аас өгсөн мэдээлэлд үндсэн койны талаар заавал мэдэх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Койн албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш Криптовалют, койн нь мөнгө, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл биш. Дэлхийд ганцхан Эль-Сальвадор улс “Bitcoin”-ыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл хэмээн өнгөрсөн мягмар гаригт зарласан. Гэтэл зарласан даруйд криптовалютын зах зээл дээрх “Bitcoin”-ын ханш 9.5 хувиар буурч, 46.8 мянган ам.долларт хүрсэн байна. Үүгээр ч зогсохгүй Дэлхийн банк тус улсад хэрэгжүүлж байгаа тусламжийн хөтөлбөрүүдээ цуцлах шийдвэр гаргажээ. Ингэсний шалтгааныг криптовалют төлбөр тооцооны хэрэгсэл болж нэвтэрсэн явдал бол санхүүгийн ил тод байдлыг алдагдуулж, далд эдийн засгийг тэжээх хүчин зүйл болж байна гэж үзсэн байна. Хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй Монгол Улс виртуал хөрөнгө албан ёсоор зөвшөөрөөгүй буюу виртуал хөрөнгийг хянах, зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй байгаа. Зохицуулалтгүй салбарт хэрэглэгч их хэмжээний мөнгөө алдах, бохир мөнгө угаах магадлал өндөр. Хэн хэдийг, хаанаас оруулсан, ямар технологи дээр хаана байршиж байгаа талаарх бүх мэдээлэл хаалттай. Иймд танаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг байнга сана. Олон улсын санхүүгийн байгууллагууд виртуал хөрөнгөөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдэл өндөр байгаа учраас нэг талдаа шийдэхийг зөвлөдөг. Ингэхдээ нэг бол хуульчилж, бүртгэлжүүлэх, үгүй бол үйл ажиллагааг бүхэлд нь хориглохыг сануулсан. Эрсдэлээ тооц Иргэн та койнд хөрөнгө оруулахдаа болгоомжтой хандаж, эрсдэлээ бүрэн дүүрэн тооцох хэрэгтэй. Та 100 төгрөгөөр койн авч, өөр нэг хүнд 150 төгрөгөөр зарж байж л ашиг олно, авсан хүн нь дараагийхаа хүнд 200 төгрөгөөр зарж ашгаа хүртэнэ. Нэг үгээр таны койныг дараагийн хүн орж ирж авахгүй л бол та ашиг хүртэхгүй гэсэн үг. Хувьцаа гаргасан компани таны хувьцааг буцаан худалдан авч болдог бол койн гаргасан байгууллага буцаан худалдаж авдаггүй. Хэрвээ таны койн зарагдахгүй бол таны хэтэвчинд ямар ч үнэ цэнгүй тоо болж үлдэнэ. Бүх хөрөнгөө бүү дэнчинд тавь Койнд бүх хөрөнгөө бүү тэнчин тавь. Жишээлбэл, сургалтын төлбөр, байр, машинаа зарж койн худалдаж авах нь хамгийн эрсдэлтэй. Яагаад гэвэл криптовалютын зах зээлийг 10 дахин, 20 дахин өснө гэж таамаглаж болдоггүй. Койн гаргаж буй этгээдүүд алдах хэмжээгээрээ худалдаж аваарай гэж сануулдаг нь учиртай. Нэг талдаа та оруулсан хөрөнгөө алдсан ч хэвийн амьдрах санхүүтэйгээ үлдэх ёстойг сануулж буй. Нөгөө талд таны алдсаныг бид хариуцахгүй шүү гэдгээ илэрхийлж байгаа юм. Оролцогчдын 90 хувь нь алддаг Криптовалютын арилжаанд оролцохоос өмнө сайн бод. Хэрэв та өөрөө сонирхож орохоор шийдсэн бол бусад хүмүүс буюу ойр дотнын хүнээ бүү уруу тат. Криптовалютын зах зээлд нэг нь хожиж нөгөө нь алддаг. Тус зах зээлд оролцогчдын 10 хувь нь өндөр ашиг хүртэж, 90 хувь нь алдах магадлалтай. Өөрөөр хэлбэл бүх хүн ижил тэгш ашиг авах боломжгүй юм. Том хөрөнгөтэй хүмүүс хурдан хугацаанд хөрөнгөө өсгөж, тодорхой хэмжээний ашиг хүртсэний дараа гараад явдаг. Хөөсрөлийн үед бүү худалдан авалт хий Хөөс гэдэг нь криптовалютын зах зээлийн үнэ бодит үнэ цэнээсээ хэт өндөрт хүрэхийг хэлнэ. Үүнийг Доу Жонес техникал талаас нь ийнхүү тайлбарласан. Хүмүүс ирээдүйд тухайн компанийн хувьцаа өндөр өсөх боломж байгааг маш сайн мэдээлэл судалгаатай цөөхөн хүмүүс олж хараад авч эхэлнэ. Бодит амьдрал дээр тухайн компанийн орлого, ашиг өсөх үед хөрөнгийн зах зээл дээр уг мэдээлэл цацагдан, хэвлэл мэдээллээр тархаж олон нийтийн хүртээлд очих үед ханш огцом өссөөр байх болно. Эдийн засаг, санхүүгээс тэс хөндлөн мэргэжилтэй найз нөхөд, хамаатан садан чинь ам уралдуулан ярьж, өсөлтийг нь шагширч, дахиад өсөх тухай ам булаацалдан ярьж байвал хөөсөрчээ гэсэн үг. Хөөсрөлийн үе шатыг хэт их олон нийтийн оролцоо үүсгэнэ. Хөөс хагарахад эргээд тэд л хохирно. Санхүүгийн залилангаас сэргийлээрэй Монголд санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэн, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд хоёр тэрбум орчим төгрөг байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс харахад жил ирэх тусам нэмэгдсэн байна. Койны зах зээлд түрүүлж ороод түрүүлж гарах зарчимтай явагддаг учраас санхүүгийн заллингийн парамид хэлбэр рүү орох эрсдэлтэй.

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НЬ Ц.ЭЛБЭГДОРЖ БАЙХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮУ ?

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаасан. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан. Гэсэн хэдий ч ­УДШ­-ийн хуралдаанаар гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг сулласан боловч УДШ­ийн тогтоол очих ёстой эзэддээ хүрч очоогүй байгаа. Тэднийг суллахдаа төрийн нууц гэдгээр халхавчилж, эрүүдэн шүүсэн тагнуул, прокурор, шүүхийн хууль бус асуудлаа задруулахгүй гэж гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл ч бий. Угтаа бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт мэдэх төрийн нууц гэгдэх нь чухам юу байгаа бол ... Нэг нь тогооч, нөгөө нь мал аж ахуй эрхэлж байсан хүн. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа : “Би хувь хүнийхээ зүгээс харахад энэ хэргийг Ц.Элбэгдоржийн даалгавар гэж ойлгодог” хэмээн мэдээлжээ. Ц.Элбэгдоржид яг энэ хүмүүсийг хэлмэгдүүлье гэсэн санаа байгаагүй ч энэ хэргийг хаачих гэдэг үүргийг тодорхой хүмүүст өгсөн болж таарч байгаа . С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Оюунаа, Батаа гэж яригддаг хоёр хүнийг олох ёстой болсон учраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдүүлсэн.Хэрвээ тэд биш бол хэн нэгэн хэлмэгдэх л байсан бөгөөд хэргийг хаахын тулд заавал золиос болох хүн хэрэгтэй болсон байх хэмээсэн байдаг. Тэгвэл түүний хардаж байгаачлан Ц.Элбэгдорж төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн үхэлд оролцоотой юу ? Ц.Шаравдорж гуайн бичсэн номд дурдагдсан баримтад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр С.Зоригтой байнга муудалцдаг байсан. Гэхдээ ард түмэн С.Зоригийг дэмждэг бөгөөд Ц.Элбэгдорж болон Э.Бат –үүл нар нэр хүнд албан тушаалын төлөө хөөцөлддөг байхад С.Зориг бол өөр байсан талаар өгүүлсэн байдаг. Иймд ч энэ хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж байх үндэслэлтэй гэж үзэн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат : Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрыг харддаг гэдгээ хэлж шалтгаанаа ингэж тайлбарлажээ.Тэрээр : С.Зориг Ардчилсан холбооны том лидер хүн. Энэ хүний амийг хөнөөсөн хэргийг 2016, 2017 онд шүүгээд бужигнаж байхад АН нэг ч дуугараагүй. АН-аас ганцхан Э.Бат-Үүл гэдэг хүн дуугарсан. “Би энэ хэрэг илэрсэнд баярлаж байна. Баярлахдаа Элбэгээдээ баяр хүргэсэн” гэж Э.Бат-Үүл ярьсан. Тэгэхээр Элбэгээ гэж хүн холбоотой. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүн энэ хэргийн захиалагч байх магадлал маш өндөр. Хэрэг илрэхэд Э.Бат-Үүл яагаад баярласан тухай, Ц.Элбэгдоржид баяр хүргэх болсныг асуух ёстой. Ц.Элбэгдорж хэргийг мөрдөж олсон юм уу. Тэгэхээр Ц.Элбэгдоржид асуудал байна хэмээн тайлбарлажээ. Хуулийнхны “зохиосон энэ үлгэрт” Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Отгонбаатар нар дөрвүүлээ С.Зоригийг хөнөөсөн гэж буруутгасан. Отгонбаатар “ам алдах” гээд байна гэж бусад нь галдан шатааж алсан гэж “Зохиол” гаргасан. Гэтэл Отгонбаатарынх 2001 онд гэртэйгээ шатаж нас барсан бөгөөд Эрдэнэтийн онцгой байдлын галын дүгнэлтээр цахилгаанаас болж гал гарсан байх үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж нотломж гарсан төдийгүй галын дүгнэлт гаргасан байцаагчийг шүүх хуралд оруулсан боловч М.Алдар гэж шүүгч тэр байцаагчийг загнаж байгаад шүүх хуралд үг хэлүүлээгүй. Тэгсэн мөртлөө шүүх шийдвэр гаргахдаа энэ хүмүүс Отгонбаатарын гэр бүлийг галдан шатаасан гээд шийдчихсэн гэх мэдээлэл ч бий. Нөгөөтэйгүүр энэ хүмүүс хэрэг хийсэн нь нотлогдсон, батлагдсан гээд яриад байдгаас өөр ямар ч баримт нотолгоо гэх зүйл байдаггүй гэх мэдээлэл ч бий.

ТЕЛЕВИЗИЭС ТӨРСӨН ТЭРБУМТАН М.НАРАНБААТАРААС МҮОНРТ-ЭЭ АВЬЯ , АВАРЬЯ АРД ТҮМЭЭН !!!

Төрөөс төрсөн тэрбумтан гэгдэх хүн олон бий. Учир нь тэд бизнес эрхэлдэггүй ажил олгодоггүй гэсэн хэдий ч төрөөс төсвөөс хумсалж баяжигсад ийм нэршил зүүдэг. Энэ нь татвар төлж амьжиргаагаа залгуулж буй та биднээс хулгайлж өөрсдөө хөлжигсөд гэдгийг илтгэх нэршил. Тэгвэл телевизээс төрсөн тэрбумтан ч бас байна. Тэр хүн бол Мянганбуугийн Наранбаатар гэх эрхэм. Тэр ч бас та биднээс хулгайлж тэрбумтан болсон. Монгол улсын ерөнхийлөгчийг хоёр удаа буюу нэг удаа улираан сонгож болдог байсан бол одоо харин нэг удаа 5н жилээр сонгодог шинэ ерөнхийлөгчийн хууль Монголд хэрэгжиж байгаа. Харин М.Наранбаатар гэгч нь гурван удаа төрийн харьяат төсвөөс санхүүждэг МҮОНРТ-ын захирлаар томилогдож байсан бол өдгөө мөн л МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байна.Түүний тэргүүлж байгаа үндэсний зөвлөлийг хуудуутай шийдвэр гаргалаа хэмээн хуулийн байгууллагаас буруутгаад сарын хугацаа өнгөрлөө. Энэ нь тус байгууллагын захирлын томилгоотой холбоотой. МҮОНРТ-ын “Ерөнхий захирлыг томилох тухай тогтоол” нь өөрөө хүчин төгөлдөр бус гэдгийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүх тогтоочихсон “Тооллогын комисс”-ийг хууль бус шийдвэр гаргаж алдаатай тоолж гэдгийг нь хуулийн байгууллага нотолчихоод байхад л М.Наранбаатарын толгойлж буй үндэсний зөвлөл нь таг чиг нам гүм байсаар байгаа нь алдаатай тооллого шүүмжлэлтэй шийдвэр нь эхнээсээ зохион байгуулалттайгаар өрнөсөн байж болзошгүйг илтгэж байна. Үүний зэрэгцээ тус сонгон шалгаруулалтыг холбогдох хууль баталсан журмынхаа дагуу ахин хийхийг Үндэсний зөвлөлд даалгачихаад байхад л үндэсний зөвлөл нь өнөөг хүртэл хөдлөхгүй байгаагийн цаад учир шалтгааныг зөвлөлийн гишүүд дундаас эсвэл удирдлага нь өөрөө энэ зохиолыг схемчилсэн эсвэл оролцсон нөлөөлсөн байж болзошгүй гэх олны хардлага ортой болж болзошгүйд байна. Угтаа бол олон нийтийн радио телевиз болохоос бус Наранбаатарын телевиз биш. Одоо тус байгууллага ард түмний итгэлийг алдаж авилгачдыг хөхүүлэн дэмжигчээр нэрлэгдэж хэвлэлийн “ХУДАЛДАГДСАН” гэх нэршилтэй эгнээнд нэгэнтээ байр сууриа бат олчихоод байгаа. Нас барсан аавыгаа амьд мэтээр нотариатын итгэмжлэл үйлдүүлж банкнаас зээл авч байсан М.Наранбаатар үндэсний зөвлөлийг нь толгойлж байгаагаас үүдэн өшөө ч нэр нөлөө нь унах нигууртай тус байгууллага энэ мэт телевизээс төрсөн тэрбумтан тэгээд өөрийн хувийн мэдээллийн суваг мэт олон нийтийн радио телевизэд нөлөөллөө тогтоохыг санаархаж яваа эрхэмээс салж нэрээ нэр цэвэр залуусаар цус сэлбэн цэвэрлэж авах шаардагатай байгаа юм. Нөгөөтэйгүүр тэрээр олон жил шигдсэн байгууллагынхаа хамт олонд орон байр барьж өгөх нэрийдлээр буюу МҮОНРТ-ийн ажилчдын байрнаас зөвхөн хувьдаа л гэхэд 33-н ширхэг байр авч үйлчилгээний 1, 2-р давхруудыг нь ч өөрийн эзэмшилд булаан авч түүндээ банк бус санхүүгийн байгууллага авто худалдааны төв зэргийг ажиллуулсаар өнөөг хүрсэн байна. Иймд төрөөс тэрбумтан төрөхийг таслан зогсоохын зэрэгцээ телевизээс ч тэрбумтан төрж тэндээ ужгирч шигдэн шимэгчилэх үйл хэргийг мөн таслан зогсооё М.НАРАНБААТАРААС МҮОНРТ-ЭЭ АВЬЯ АВАРЬЯ !!! Тэгж байж үндэсний олон нийтийн гэх тодотголтой Монголын хамгийн том бүтэц төсөвтэй байгууллага ард түмнийхээ мэдэх эрхийг хангаж үндсэн үүргээ гүйцэтгэж ажиллахад өнөөдөр ч оройтоогүй байна.

А.БҮРЭНБААТАРЫН ТОМИЛГОО ХУУДУУТАЙ БОЛСНЫ АРД ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН НЭР БҮХИЙ ГИШҮҮНИЙ ОРОЛЦОО БИЙ ЮУ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлын албан тушаалд томилогдох нээлттэй санал хураалтыг гуравдугаар сарын 5-нд явуулсан байдаг. Ерөнхий захирлын сунгаанд А.Бүрэнбаатар, Б.Ууганбаяр, Г.Гэрэл, Г.Бат-Оргил нарын 15 хүн өрсөлдөж, олонхын саналаар А.Бүрэнбаатарыг тус телевизийн Ерөнхий захирлаар сонгосон. Гэвч сонгон шалгаруулалт хууль бус болсон, “Тооллогын комисс"-ийн хууль бус шийдвэр, хайнга хандаж, алдаатай тоолсоноос үүдэлтэй гэх тус телевизийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхээс хангаад байгаа. Ингээд А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон 2021.03.05 өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль баталсан журмынхаа дагуу явуулахыг Үндэсний зөвлөлд даалгасанаас хойш сар орчмын хугацаа өнгөрч байна. Тэгвэл “Ерөнхий захирлыг томилох тухай тогтоол” нь өөрөө хүчин төгөлдөр бус гэдгийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүх тогтоочихсон “Тооллогын комисс”-ийг хууль бус шийдвэр гаргаж алдаатай тоолж гэдгийг нь хуулийн байгууллага нотолчихоод байхад л таг чиг нам гүм байсаар байгаа нь алдаатай тооллого шүүмжлэлтэй шийдвэр нь эхнээсээ зохион байгуулалттайгаар өрнөсөн байж болзошгүйг илтгэж байгаа юм. Үүний зэрэгцээ тус сонгон шалгаруулалтыг холбогдох хууль баталсан журмынхаа дагуу ахин хийхийг Үндэсний зөвлөлд даалгачихаад байхад л үндэсний зөвлөл нь өнөөг хүртэл хөдлөхгүй байгаагийн цаад учир шалтгааныг зөвлөлийн гишүүд дундаас энэ зохиолд оролцон тоглосон нөлөөлсөн эрхэм байж болзошгүй гэх олны хардлага ортой болж болзошгүй. Тухайн үед сонгон шалгаруулалтаас Р.Гандимаа 577 оноо, Бүрэнбаатар 571 оноо М.Амарбаяр 571 оноо Г.Гэрэл 571 гэж танилцуулж байсан ч тооллогын комиссын дүн бодит байдалд өөр үр дүн үзүүлсэн тул , үүнд нь үндэсний зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын үүднээс хууль бус үйлдэл гаргаж нөлөөлсөн гэх мэдээлэл ч бий. Ажлаа аваад сар гаруй хугацаа болсны дараагаар А.Бүрэнбаатар өөрийн өрөөндөө бөөгийн зан үйл үйлдүүлж ажилчдынхаа хоолонд заслын бурмаа хийхээр завдаж байгаад ард түмний эгдүүцлийг хүргэж байлаа.Мөн А.Бүрэнбаатарын өмнө тус телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсөн Н.Дэмбэрэл шүүхэд хууль бусаар ажлаас чөлөөсөн хэмээн нэхэмжпэл гаргаж анхан шатны шүүх дээрээ ялалт байгуулаад байгаа аж. Олон захирлын нүүрийг ээлжлэн үзэж буй олон нийтийн радио телевиз дотор дотоодын хэрүүл тэмцэл одоо ч үргэлжилсээр байна. Энэ нь мэдээж тус байгууллагын удирдлагууд нь улс төрийн нөлөөллөөр сонгогддогтой холбоотой төдийгүй олон нийтийн гэх статустай байгууллагыг толгойлох үе үеийн захирлууд намын логог тэвэрч орж ирсээр байгаа нь тус байгууллага өөдлөх гэхээсээ илүү уруудаж явааг илтгэж байна.