ЭНЭ ЖИЛ 443 МЯНГАН АВТОМАШИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ 0 ЗОГСОХ МАГАДЛАЛТАЙ ТООЦОО ГАРСАН

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гарсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрээр "Манай хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даац улам бүр хүнд болж байна. Ашиглалтаас хасагдаж байгаа болон импортоор орж ирсэн тээврийн хэсэгслийн харьцааг харахад ашиглалтаас хасагдаж байгаа нь бага байна. Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давсан. Зорчилтын хурд 8.7 км/цаг болж ачаалал ихэсч байна. 

Өнгөрсөн жилийн мөн үед буюу ЭЕШ-ын хоёрдугаар ээлжийн шалгалтын үед амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор хязгаарлаж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн эрчим өсчихсөн, 418 мянган автомашин хөдөлгөөнд оролцох тооцоо байсан бол энэ жил 443 мянган автомашин зорчих тооцоо гарч, 8-аас доош км/цагийн хурдтай болж, 0 зогсох тооцоо судалгаа гарсан" хэмээв. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.