НӨАТ:ШИНЭЧЛЭЛЭЭР ЗӨВХӨН БҮРТГҮҮЛСЭН БАРИМТЫГ СУГАЛААНД ОРУУЛНА

НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээхээр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ илүү дэвшилтэт технологиор шинэчилж, ил тод зохион байгуулдаг болохыг салбарын сайд хэлсэн. 

Тодруулбал: Өмнө нь бүх хэвлэсэн НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулж, бүртгэгдээгүй баримтыг сугалаанд оруулахгүй, азтан тодрохгүй байх асуудал гардаг байсан бол  одоо зөвхөн системд бүртгүүлсэн бүх баримтыг НӨАТ-ын сугалаанд оруулахаар болжээ.Тухайн сард иргэн 100 баримт сугалаанд бүртгүүлж оролцсон бол өөрийнхөө утсан дээр харах боломжтой болох аж.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.