УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭРХЭМ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХООР ЗЭХЭЖ БУЙ !!!

УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн УИХ-ын гишүүн болохын тулд өнгөрсөн оны 12 сард өөрийн хүсэлтээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаа өгсөн. 

Гэтэл Г.Дөлгөөнөөс болж “Эрдэнэт үйлдвэр” 44 тэрбум төгрөгөөр хохирчихоод 5 жилийнхээ нүүрийг үзэж буй.Тодруулбал : 2019 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурах эрсдэлтэй байсныг банк санхүүгийн байгууллагынхан мэдэж байсан ч Г.Дөлгөөн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөгийг өөрийн эрх мэдлээ ашиглаж, үгсэн хуйвалдаж Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу хийж , “Эрдэнэт үйлдвэр”-ийг 44 тэрбум төгрөгөөр хохироожээ.

Мөн тус үйлдвэрээс гадна “Эрдэнэс таван толгой”-н 27 тэрбум төгрөгийг ч ийн гацаасан бөгөөд 2021 онд энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан.Үүгээр ч зогсохгүй Г.Дөлгөөн нь Хөгжлийн банкны зээлийн асуудал сөхөгдөхөд “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тэрбум төгрөгийн зээл олгоход нөлөөлсөн гэдэг асуудалд нэр холбогдож байсныг хуулийн байгууллагынхан нотолсон байдаг.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.