ТӨРИЙН ТОМЧУУД ТЭРЭЛЖИД НУУЦААР ЗӨВЛӨЛДӨХДӨӨ ТӨСӨВӨӨ ТОХИРОЛЦОЖ , ДАВХАР ДЭЭЛ САНААРХСАН УУ

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба, ням гаригт МАН-ынхан Тэрэлжид маш нууц уулзалт хийсэн гэх мэдээллийг өнөөдөр хэвлэлүүд илчилж мэдээлж эхэллээ.Маш нууц гэж тодотгож болохуйц нь тус уулзалтад ирсэн хүмүүсийн гар утсыг унтраалгаж, өндөр хамгаалалт дор байлгасанаас үүдэлтэй.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нар болон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзжээ.Уулзах шалтгаанаа 2022 оны  төсвийн хуваарилалт, тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцэх гэж тайлбарласан ч бодит байдал дээр дотоод тохироогоо хийсэн гэх мэдээлэл байна.Тэгвэл тэд тэрэлжид эдгээр асуудлуудаар дотооддоо тохирсон байна.Үүнд : 

Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхгүй байх

Ирэх арваннэгдүгээр сард товлогдсон Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг ямар ч эсэргүүцэлгүйгээр намын даргаар “Жинхлэх”

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гишүүд болон сайд нарыг тоог нэмэх зэрэг асуудлаар ярилцаж тэд тохироонд хүрчээ.

Харин тус нууц уулзалтаас яг гурав хоногийн өмнө засгийн тэргүүн сайд нартаа : “Хэнийг ч огцруулахгүй. Тайван ажлаа хийж болно. Улс төрийн тохироо хангагдсан” гэж хэлжээ.Энэ нь 9 дээр доргүй , нийслэл орон нутаггүй тохироогоо хийж тодорхой шийдэлд санал нэгдсэн гэдэг нь батлагдаж байна.

 

Шийдэл бодитоор хэрэгжвэл ирэх арваннэгдүгээр сард болох Их хурлаар Л.Оюун-Эрдэнэ намын даргаараа жинхлэгдэж , намрын чуулганаар Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яамыг байгуулж , цаашлаад цар тахлын үеийн эдийн засгийн хөтөлбөр , 2022 оны улсын төсвийн тодотгол, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, сайд нарын тоог нэмэгдүүлж УИХ-аас сонгох , 74 жижиг мандаттай сонгууль хийж 24-ийг намын жагсаалтаар оруулж ирэх гэх зэргийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.Энэ нь харин ажил хэрэг болвол УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдаар ажиллаж “давхар дээл” нөмрөх боломж нөхцөл бүрдэх юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.