О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргаар сонгогдсоныг УИХ-ын дарга баталгаажуулав

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаж даргаараа О.Цогтгэрэлийн сонгосон талаар тус бүлгийн гишүүд мэдээлсэн. 

Монгол Улсын Их хурлын тухай хуульд "Бүлэг даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр мэдээлнэ. Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ" хэмээн заасан байдаг. 

Энэ дагуу өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгээс хүргүүлсэн албан бичгийг уншиж танилцууллаа. 

Ингэснээр О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон нь албан ёсоор баталгаажив. 



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.