БАГШ ЭМЭГТЭЙГ ОРЦОНД ОЛОН УДАА ХУТГАЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.12-оос 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд) 32,476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 374 хэргийг хүргүүлжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь нэгэн орон сууцын орцонд хутгалуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгахад 49 настай Н гэх эмэгтэй нуруу, гар, хүзүү зэрэг газраа олон удаа хутгалуулж, шархадсан байсан аж.

Хэргийг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд авч, эрлийг зохион байгуулснаар сэжигтэн эрийг Алтанбулаг боомтод очсон байхад нь саатуулжээ.

Уг хэргийг Дархан-Уул аймагт оршин суудаг, өмнө нь ял шийтгүүлж байсан М гэгч үйлдсэн байжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.