МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧДООС АВЛИГА АВСАН ГЭХ МӨРДӨГЧИЙН ХЭРЭГ ХААГДЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. 

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй шалгалтын явцад мөрдөгч Г.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчтой хамааралтай болохыг илрүүлсэн

Сануулахад, түүнийг Дотоод хяналт, аюулгүй байдлын албанаас шалгахдаа өнгөрсөн хугацаанд тайлбар мэдүүлэг аваагүй гэх бөгөөд гэрчийн мэдүүлэг бүхий хоёр хуудас баримт шалгалтын явцад алга болсон. Алга болсон гэрчийн мэдүүлэг нь “Мөрдөгч Г.Т нь хэргийн холбогдогчоос сар бүр бэлнээр мөнгө авдаг байсан гэх ба албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авахыг шаардсан, авлига өгөгч этгээдийг дарамталсан” гэдэг агуулгатай байсан ч ийнхүү нотлох баримт устсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ:TAC.MN





Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.