МӨСӨНД АВИРАЛТЫН БАГ ТАМИРЧИД ЧАНСААГААРАА ТЭРГҮҮЛЛЭЭ

2024 оны 1 дүгээр сарын 12- 14-ны өдрүүдэд БНСУ-ын Чёнсон хотноо зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Н.Хэрлэн алтан медаль, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медалийн эзэн болсон бол 1 дүгээр сарын 27-нд Щвейцарь улсын Саас-фи хотод болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Ч. Мандахбаяр хурдны төрөлд алтан медаль хүртсэн. 

Мөн 2 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Канад улсын Эдмонтон хотод зохион байгуулагдсан мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медаль, Н.Сэлэнгэ хүрэл медалийн болзол хангасан. 

Ингэснээр 2023- 2024 оны Мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээний багийн нийлбэр дүнгээр манай улс НЭГДҮГЭЭРТ бичигдэж түүхэн амжилтын эзэд боллоо.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.