МОНГОЛЫН “ПАРА” БАЙТ ХАРВААНЫ ТАМИРЧИД ДАШТ-ААС ТҮҮХЭНДЭЭ АНХНЫ МЕДАЛЬ ЭХ ОРОНДОО АВЧ ИРЛЭЭ

АНЭУ-ын нийслэл Дубай хотноо энэ сарын 19-27-нд кохион байгуулагдсан пара байт харвааны ДАШТ болж манай улсын тамирчид амжилттай оролцож. Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авч ирсэн таатай мэдээтэй байна.

Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Энэтхэгийн багийг ялж хүрэл медаль хүртэж. Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, улмаар Туркийн багийг 5:4-өөр ялсан бөгөөд. Тус тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын багтай учраа таарч 6:0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялснаар. Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг хүртсэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.