ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ӨВЛИЙН ОЛИМПООС ШИНЭ ЗЕЛАНД УЛС АЛТАН МЕДАЛЬ АВЛАА

Шинэ Зеландын 20 настай тамирчин Зои Садовски Синнот  эмэгтэйчүүдийн сноубордын слопстайл төрөлд түрүүлснээр түүхэндээ анх удаа өвлийн олимпын  алтан медалийг эх орондоо авчирчээ.

Тэрбээр АНУ-ын Жюлиа Мариногийн араас нэхэж явсан хэдий ч сүүлчийн шатандаа гайхалтай үсрэлт үзүүлснээр 92.88 оноо авч,нэгдүгээр байранд оржээ.

Мөнгөн медаль зүүсэн АНУ-ын Марино 87.68, хүрэл медаль зүүсэн Австралийн Тэсс Коди 84.15 оноо тус тус авчээ.Өмнө нь өвлийн олимпоос Шинэ Зеланд улс  нэг мөнгө, хоёр хүрэл медальтай хүртэж байсан амжилттай байжээ.

Нэг хүрэл медалийг нь мөн Садовски 2018 оны Пёнчаны олимпын наадмаас авч байсан юм.

Садовксийг шагналын тавцанд гарах үед Шинэ Зеландын тамирчид нутгийн уугуул Маори хүмүүсийн уламжлалт хака бүжгийг хийж, 

хүндэтгэл үзүүлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.