ХОГОО ЗАМ ДЭЭР ХАЯСАН ЖОЛООЧИЙГ 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машиныхаа хогийг зам дээр хаяад явсан жолоочийн бичлэг цахим орчинд өнөөдөр тархаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Уг жолооч машинаасаа хог гаргаж, зогссон газартаа орхиод хөдөлсөн бөгөөд ард нь явсан жолооч бичлэг хийснээ цахимд тавьсан байв. Хогоо авахыг сануулах зорилгоор дуут болон гэрлэн дохио өгч анхааруулсан боловч зогсолгүй явсан. 

Цагдаагийн байгууллагаас энэ үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил” үйлдсэн этгээдэд хариуцлага тооцсон гэж мэдэгдэв.


Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д: 

"1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. 10 нэгж нь 10 мянган төгрөг юм.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.