НЭГҮҮН МЭДЭЭ
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ГАРГАСАН ТӨЛӨВЛӨГӨӨ, БАТЛАГДСАН ХУВААРИЙН ДАГУУ "НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2024" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.

Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, сүү, цагаан идээний чанар, аюулгүй байдал, мал эмнэлгийн гэрчилгээ, бүтээгдэхүүн шинжилгээний баталгаажилтад Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран хяналт шалгалтыг явуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна

120 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН А.ТӨВШИН ЯАГААД ХОРИГДСОНГҮЙ ВЭ!!!

АТГ-аас ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг тус газрын мэргэжилтэн н.Номинсувд, н.Ундрам нарын хамтаар энэ сарын 16-нд саатуулсан. Уг нь тэдэнтэй хамт саатуулагдах ёстой хамгийн гол сэжигтэн болох тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин цагдан хоригдолгүй гадуур байцаагдаж буй нь хачирхалтай. Учир нь сэжигтэн А.Төвшин бусдаас 120 сая төгрөгийн авлига авсан этгээд. Гэтэл АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг А.Төвшингийн өгсөн мэдүүлгээр цагдан хорьчихоод байгаа нь эрхгүй анхаарал татна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар А.Төвшин АТГ-т мэдүүлэг өгөхдөө “Бямбасүрэн даргын машины арын суудал дээр хахуулийн 50 сая төгрөгийг орхиж буусан” гэсэн аж. Эндээс харахад бусдаас 120 сая төгрөгийн авлига авсан хүн нь А.Төвшин атал яагаад Л.Бямбасүрэнг хоёр мэргэжилтнийх нь хамтаар хорих болов гэдэг асуулт гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, бусдаас хахууль авсан этгээд наранд эрх чөлөөтэй алхаж байхад хийгээгүй хэргийнхээ төлөө бусдын өгсөн мэдүүлэгээр АТГ-ын мөрдөгчид бусдыг үтэр түргэн хорьчихдог болчихож хэмээн харагдаж байна. Үүгээр ч зогсохгүй Л.Бямбасүрэнг хоригддог өдөр буюу 2024.09.16-ны өдөр бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Л.Бямбасүрэн, А.Төвшин нарыг хамтдаа хоригдсон гэх мэдээллийг яг адилхан агуулгатайгаар цацсан нь энэ нь цаанаа улстөрийн зохион байгуулалттай акц байв уу гэж хардмаар. Бидэнд олдсон мэдээллээр Л.Бямбасүрэнг цагдан хорьсны цаад шалтгаан нь түүний албан тушаалыг авах гэж гэмт хэрэгт гүтгэсэн гэх хардлага бий. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа ялагдал хүлээсэн хэсэг бүлэг нөхөд дээгүүр, доогуур гүйж агентлагийн даргаар ирэх гэж буй яриа хэвлэлээр гарч байсан. Тэдний нэг нь ЭМ-ийн сайд асан С.Энхболд. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар бусдаас 120 сая төгрөгийн хахууль авсан хэрнээ өдгөө наранд жаргаж яваа А.Төвшин нь сайд асан С.Энхболдтой хамаарал бүхий нэгэн болох магадлалтай аж. Тодруулбал, А.Төвшин ЭМДЕГ-т ажилд орохоосоо өмнө буюу ковидын үед эм ханган нийлүүлэх “Мөнхийн тун”-гийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн дөрөвүгээр сард болсон эмийн сонсголоор “Мөнхийн тун” ХХК-ийг ЭМ-ийн сайд асан С.Энхболдын хамаарал бүхий компани гэдгийг шинжээчид онцлож байсан. Эндээс харахад Л.Бямбасүрэнгийн албан тушаалд шүлэнгэтэж байсан сайд асан С.Энхболд, А.Төвшин нарын хоршил Л.Бямбасүрэнг золигт гаргачихав уу гэж уншигдахаар үйл явдал өрнөж байна. Бид энэ талаарх мэдээллийг дараагийн удаа дэлгэрэнгүй мэдээлэх учраас энэ удаа хардах эрхийн хүрээнд ингээд орхиё. Эцэст нь хэн нэгний албан тушаалыг булааж авахын тулд зориудаар гэмт хэрэгт гүтгэж, цаашлаад хамгийн гол хэрэгтэн болох хахууль авсан А.Төвшин гэмгүй нэгэн болж наранд тарвалзаж дураараа, эрх чөлөөтэй явж буй нь яалт ч үгүй маш “том” улстөр явж байгааг батлаад байгаа юм биш үү.

"ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД" ОЛОН УЛСЫН ЦИРКЧДИЙН ХАМТАРСАН ЦОО ШИНЭ ТОГЛОЛТ ТУН УДАХГҮЙ НЭЭЛТЭЭ ХИЙХ ГЭЖ БАЙНА

Өнгөрсөн 4-р сард "ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД" тоглолт гадаадын болон дотоодын 250 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 20 удаа тоглон Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авч амжилттай өндөрлөсөн билээ. Тус тоглолтонд сургуультай арслан, барнууд болон ховор үүлдрийн пудель нохойнууд ирж тоглосон бол энэ удаад дэлхийд ганцхан гэгдэх ОХУ- ын Юрий Никулины нэрэмжит Москвагийн циркийн сургуультай баавгайнууд болон нохойнууд ирж байгаагаараа онцлог болохнээ. Тоглолтод АНУ, ИСПАНИ, УКРАЙН, БНХАУ, УНГАР, ОХУ, МОНГОЛ, ЯКУТ, БЕЛАРУС зэрэг 9 орны жүжигчид хүрэлцэн ирэх бөгөөд нийт 114 уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын найруулагчаар ОХУ- ын Москва хотын циркийн найруулагч Димитрий Чернов уригдан ажиллах бөгөөд ерөнхий продюсерээр ОУ-ын циркчдийн тэмцээний шүүгч Н.Эрдэнэ ажиллах юм. Монгол Улсад анх удаа 2 манежтай (тайз) циркийн тоглолтыг Steppe arena- Мөсөн ордонд зохион байгуулж олон улсын нэр хүнд, чансаа өндөртэй олон тооны циркийн жүжигчдийг нэг дор цуглуулж өнөөгийн циркийн хөгжлийн өнгө төрхийг Монголын үзэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд цэвэрхэн тав тухтай орчин, мэргэжлийн баг, хүрэлцэхүйц олон тооны авто зогсоол, бие засах газрын хүртээмж зэрэг нь олон улсын стандартыг хангасан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм. "ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД" тоглолт 10 сарын 5-нд Steppe Arena-Мөсөн ордонд нээлтээ хийх бөгөөд зөвхөн амралтын өдрүүдэд нийт 8 өдөр тоглох юм байна. Тасалбарын хувьд өмнөх тоглолтын адил 20.000, 30.000, 40.000, 50.000 төгрөгний үнэтэй хэвээрээ бөгөөд Emart худалдааны төвийн 1 давхраас болон Ticket.mn сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой гэнэ.

ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ МЭДЭЭЛЭЛ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 аймгийн 71 сумын 91 голомтод 401 өрхийн нийт 11951 толгой мал өвчилж, голомтын хорио цээрийн дэглэм бүрэн цуцлагдаж тус өвчнөөр тайван байна.

НОГООН ТЕХНОЛОГИ 2024 ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран зохион байгуулж буй “Ногоон технологи 2024” өдөрлөгт Тавантолгой түлш компани оролцож байна. Манай компанийн хувьд шахмал түлшний талаарх мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд өгөхөөс гадна хэрэглээний “Сайн” картыг олголтыг хийж байна. Иргэд түлшний картаа хаяж, гээгдүүлсэн бол шинээр авахаас гадна, хэрэглээгээ нээлгэх, бүртгэлээ хийлгэх зэрэг үйлчилгээ авч болох юм.

ДОРНОД АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙН ДАГУУ ЦАГААН ОВОО СУМАНД ОНОШ ТОДОРХОЙГҮЙ ҮХЭР ӨВЧИЛСЭН ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХ, СОРЬЦ ДЭЭЖ АВАХ, МАЛЧДАД ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАА.

Ажлын хэсэгт МЭЕГ, УМЭАЦТЛ, Мал эмнэлгийн хүрээлэнгийн холбогдох мэргэжилтэн, судлаачид хамтран ажиллаж байна .

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ-уудын салбарын улсын ерөнхий байцаагчын “Бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ОНӨААТҮГ Хангамжийн газар 3, ерөнхий боловсролын сургууль 26, цэцэрлэг 21 нийт 50 боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд холбогдох хяналтын улсын байцаагч нартай хамтран хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. Шалгалтын явцад үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөгний 1, тахианы махны 1, хонины мах 2, үхрийн махны 5, аарцны 1, сүүний 2, цөцгийн тосны 2, тарагны 1 нийт 16 хүнсний бүтээгдэхүүний дээжийг НМЭГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдалд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 16 байгууллагад улсын байцаагчийн 65 заалт бүхий 17 албан шаардлагыг хугацаатай хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР АМРАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

Есдүгээр сарын 21-ний бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалахаар энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Тухайн өдөр дараах томоохон зах, худалдааны төвүүд амарна.

МОНГОЛЫН ТАМИРЧИД ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС 11 АЛТ, 5 МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын Бодибилдинг Фитнессийн Хөгжлийн Холбооны шигшээ багийн тамирчид Бүгд Найрамдах Солонгос улсын Жэжү хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцлоо. Тус тэмцээнээс манай тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах 11 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багаараа 2-р байрт шалгарсан байна.

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛ УИХ ДЭЭР ГАЦАВ!

"Тавантолгой түлш" ХХК-ийн менежментийг нийслэл рүү шилжүүлэх тухай асуудлыг 2023 оноос ярьж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байна. Саяхан хотын дарга Х.Нямбаатар энэ талаар мэдээлэл өгөхдөө "Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг одоогоор Эрчим хүчний яам хариуцаж байна. УИХ-аар тус компанийн өмчлөлийг нийслэлд шилжүүлье гэсэн боловч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эцсийн найруулгыг нь сонссонгүй" гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байдаг. Тэрбээр өмнө нь “Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэрийг нийслэл рүү шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Бид ийм данхар бүтэцтэй, их өртэйгээр хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Өрийг нь төлүүлж, үйлдвэрийн одоогийн бүтцийг 10 дахин багасгах эрхтэйгээр өгвөл 10 дахин бага хүний нөөцөөр ашигтай ажиллуулж чадна гэдгээ салбарын сайд болон холбогдох хүмүүст нь хэлсэн" гэдгийг онцолж байсан удаатай. Хэрвээ "Тавантолгой түлш" ХХК хотын даргын мэдэлд шилжвэл сайжруулсан түлшний үйлдвэр жилд 500 мянган тонн түлш үйлдвэрлэдэг байдлыг 100 мянга хүрэхгүй болтол нь бууруулж, орон сууцжуулж, бусад эх үүсвэрээр халдаг болох бодлого барина гэж мэдэгдсэн. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 18 дугаар тэмдэглэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 23 дугаар тогтоолыг үндэслэн үйлдвэр байгуулах "Тавантолгой түлш" ХХК-ийг байгуулсан. Хувьцааныхаа 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг байна. ТУЗ-ийн 2022 оны 33 дугаар тогтоолоор сүүлийн байдлаар тус компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчилжээ. Нийт баруун, зүүн, төв гэсэн гурван үйлдвэртэй. Баруун бүсийн үйлдвэр СХД-т байрладаг бөгөөд жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Төвийн бүсийн үйлдвэр Баянгол дүүрэгт байрладаг 200 мянган тонн хүчин чадалтай. Зүүн үйлдвэр нь Төв аймагт байрладаг бөгөөд жил 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Өнгөрсөн 2023 онд хийсэн нүүрсний сонсголын үеэр тус компани нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байгааг олон нийтэд мэдээлсэн. Нийт хөрөнгийн 57.6 хувийг үндсэн хөрөнгө, 27.5 хувийг бараа материалын үлдэгдэл эзэлж байгаа бол нийт өр төлбөрийн 96 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын дүн эзэлж байгааг шинжээчид онцолж байв. Мөн 2021 онд 700 тоот гэрээгээр 58.1 тэрбум төгрөгийг, 2022 онд 46.1 тэрбум төгрөгийг цар тахалтай холбоотойгоор хөнгөлөлттэй түлш нөхөн санхүүжүүлсэн бол 2023 онд 84 тэрбумыг баяжуулах үйлдвэрийн барилга барихад зарцуулжээ. ТУЗ-ийн гишүүд нь компани их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа компаниас их хэмжээний урамшуулал авдаг байсан. ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал, цалинд нийт 1.1 тэрбум төгрөгийг гаргасан байдаг.

1 ... 6 7 8 9 10 11 12 13 14 ... 307