АЙНКОГИЙН ЭЭЛЖИТ СЮРПРИЗ “DEGI&NAKI”

Тансаг зэрэглэлийн шоуны салхийг Т.Ариунаа гавьяатын “Нандин учрал”тоглолтоор эхлүүлсэн “Ainko” энтертайнмент студи БНСУ-ын Сөүл хотноо байрлах Grest72 шилэн ордонтой нягт хамтын ажиллагааг эхлүүлжээ. “Ainko”-чуудын энэ удаагийн сюрприз хийлч Дээгий, дуучин Наки нарын хамтарсан тоглолт юм байна. Шинэ оны босгон дээр 12.30-нд зохион байгуулах “Degi&Naki” тоглолтыг жүжигчин Цолмонбаяр хөтлөх аж. VIP ширээнд тухлан үдшийн зоог барингаа, гайхамшигт хийлийн аязанд уяран, гал цогтой Накигийн дуунуудад доргин өнгөрөөх үдэш айсуй. Т.Ариунаа гавьяатын тоглолтын дуулиан дуусаагүй байхад “Degi&Naki” Солонгос улсад ажиллаж амьдарч буй монголчууддаа дурсамж бүтээх бэлтгэл ажилдаа оржээ. Солонгос одод тоглолтоо хийж, хуримладаг “Grest72” шилэн ордон монгол хамтлаг дуучдад үүд хаалгаа нээж, үзэгчдийн тав тухыг хангаж буй нь бахархалтай.      

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.