“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БОДЛОГО БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ” СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Глоб Интернэшнл төв нь “Жендэрийн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш байдал, хамруулалтыг хөхүүлэн дэмжихийн тулд монголын хэвлэл мэдээллийг эрх мэдэлжүүлэх нь” хэмээх Юнеско-гийн төслийн хүрээнд 12-р сарын 16-ны өдөр “Жендэрийн мэдрэмжтэй бодлого ба хэвлэл мэдээлэл төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдэд зориулсан сургалтыг хоёр дахь удаагааа зохион байгуулав.

“Жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, оролцогч байгууллага тус бүр жендэрийн эрх тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн байгууллагын үйл ажиллагааны бодлоготой болох, бодлогын баримт бичгийг сайжруулах нь” тус сургалтын зорилго юм.

Учир нь сүүлийн жилүүдэд жендэрийн үүрэг, жендэрийн хандлага, жендэрээр ялгаварлан гадуурхах, жендэрийн тэгш байдал, жендэрийн шударга ёс, жендэрийн дүн шинжилгээ, жендэрийн асуудлыг тэргүүн эгнээнд тавих зэрэг нэр томъёог нийгмийн хөгжилтэй холбоотой тунхаглал, үйл ажиллагааны төлөвлөгөө, улс төрийн хүрээнд өрнөж буй яриа хэлэлцүүлэг, хөтөлбөр, төслүүдэд тусгах болсон.

Сургалтын агуулгад Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2012 онд боловсруулсан “Хэвлэл мэдээлэл дэх жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт”-үүдийн тухай өргөнөөр багтав. Уг шалгуур үзүүлэлтүүдийг ЮНЕСКО ОУСХ-той хамтран олон жилийн судалгааны үндсэн дээр боловсруулсан.Учир нь жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь ЮНЕСКО-гийн нэн тэргүүний зорилтуудын учир ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын хэвлэл мэдээллийн салбарт үнэлгээ өгөх зорилгоор боловсруулсан юм.

Сургалтыг Глоб Интернэшнл төвийн удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал болон Юнеско-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал профессор Шахбаз Хан/ Видео мэндчилгээ/ нар нээж үг хэлэв.

Мөн сургалтын эхэнд “Жендэр ба төрийн бодлого” сэдвээр Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Жендэрийн дн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа илтгэл танилцуулав.

Сургалтын чиглүүлэгчээр Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал,сургагч багшаар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, Л.Ганбаатар нар ажиллав.Түүнчлэн хөтөлбөрийн зочин илтгэгчээр СУИС-ийн Кино, телевиз, Медиа урлагийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч,доктор Д.Цэнд уригдан “МҮОНТ-ийн зарим нэвтрүүлгийн эх сурвалжийн жендэрт хийсэн судалгаа”-ны дүнгээс танилцуулав.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.