ФҮЛХЭМ КЛУБ ГЭРЭЭНИЙ ҮЙЛДЭГДЭЛ ТӨЛБӨРӨӨ ӨГӨӨГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР МАНАЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ АРБИТРЫН ШҮҮХЭД ӨГЧЭЭ

Соёлын сайд асан Ч.Номин Английн Премьер лигийн Фүлхэм клубтэй 2024 оны зургаадугаар сараас хамтын ажиллагаагаа эхлүүлж байв.
Гэвч тус клубийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 430 гаруй мянган фунт буюу 2 тэрбум төгрөгөө шилжүүлээгүй гэх шалтгаанаар Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн байна. 
Энэ талаар ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам "Английн Премьер лигийн Фүлхэм клуб Манай улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн талаарх мэдэгдэл ирсэн. Үлдэгдэл төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй гэсэн. Манай зүгээс төсвийн тодотголоор үлдэгдэл санхүүжүүлэлтийн мөнгийг чиг үүргийн дагуу Гадаад харилцааны яам руу шилжүүлсэн. 
Гэрээ шилжүүлэх болон ажил үүргээ өгч авах, ажлын хэсэг гарах гэх мэт бичиг цаасны ажил явж байгаа. Үүнээс гадна үлдэгдэл төлбөрийг төлөх албатай юу, гэрээнд юу гэж заасныг судлах ажлууд явж байгаа" гэжээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.