БЗС-Г “ЛУЙВАРДСАН” КОЙНЧИН О.МӨНХЖИН ЗЭЭЛЭЭ ХЭЗЭЭ ТӨЛӨХ ВЭ

Алдарт залилагч койнчин О.Мөнхжинд холбогдох хэргийг АТГ-аас сэргээн шалгахаар болжээ.

Тэрбээр БЗС-гаас нийт 170.000 ам.долларын зээл авахдаа өвөө эмээгийнхээ байрыг барьцаанд тавьж зээл авсан хэмээн ярьдаг. Уг нь дэлхийн тэргүүлэгч сургуулиудад сурах заалттай, авах зээлийн хэмжээ нь мөн хязгаартай атал ийнхүү дэлхийн тэргүүлэгч биш, нэг хүний авах зээлийн хэмжээнээс хамаагүй их хэмжээгээр зээл авсан нь дахин асуудал дагуулах болжээ.

О.Мөнхжин сургуулийнхаа төлбөрийг өөрийн хувийн дансандаа авсан тухай асуудал үүсэж өдгөө АТГ-т шалгагдаж мөрдөгчид уг хэргийг мухарлахаар болжээ.


Түүнчлэн О.Мөнхжингийн эхнэр Н.Цолмон БЗС-гаас 188.778 ам. долларын зээл авч. Ингэхдээ бас л нөхрийнхөө адил өөрийн хувийн дансаараа авсан бөгөөд мөн л одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргийн дагуу ямар нэгэн төрийн байгууллагад ажиллаагүй гэх зэрэг зөрчлүүдээр АТГ-т давхар шалгагдаж байгаа ажээ.

Мөн О.Мөнхжингийн хувьд ICH хэмээх койн гаргахдаа ижил нэртэйг гаргаж гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож цагдан хоригдож байсан этгээд.

Эл хэрэг өнгөрсөн 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд шилжсэн ч одоог хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй шалгаж байгаа нэртэй цаг хугацаа авч, олон хүнийг хохироосоор буй.

Ямартай ч сагсны талбай дээр юм шидлээ, талбай дээр хэрүүл хийлээ, койн гаргалаа, олон мянган хохирогчтой боллоо гэх зэргээр шуугиулж явсан О.Мөнхжин татвар төлөгчдийн мөнгөөр эхнэртэйгээ хамтдаа жаалж, баян хүн шиг амьдарч болохгүй биз ээ. Тиймээс эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй хэмээн ярьж буй О.Мөнхжингөөр БЗС-гаас авсан 170.000 ам.долларыг нь яаралтай төлүүлэх нь шударга ёсонд нийцэх биз ээ.






Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.