НЭГҮҮН МЭДЭЭ
НИСЭХИЙН ДАРГА Б.ОТГОНСҮХ ОУ-Н ХУРАЛД ОРОЛЦОХДОО ЗОЧИД БУУДЛАА ГОЛЖ, БИЗНЕС АНГИЛЛААР НИССЭНДЭЭ УУРСЖЭЭ

НИСЭХИЙН ДАРГА Б.ОТГОНСҮХ ОУ-Н ХУРАЛД ОРОЛЦОХДОО ЗОЧИД БУУДЛАА ГОЛЖ, БИЗНЕС АНГИЛЛААР НИССЭНДЭЭ УУРСЖЭЭ 2025 оны 01 сард Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-д бүтэц зохион байгуулалт хийгдэж ингэхдээ мэргэжлийн бус томилгоо хийгдэж ИНҮТ-ийн гүйцэтгэх захирлаар Шадар сайд С.Амарсайханы 2024 оны сонгуулийн менежер бөгөөд Нийслэлд хамтран ажиллаж байсан Б.Отгонсүх томилогджээ. Нийслэлд Шадар сайдтай шадарлаж ажиллаж байхдаа Cable car буюу дүүжин тээврийг зарим чиглэлд тавина, нийслэлийн замын түгжрэлийг 50 хувь бууруулна гэх худал үлгэрийг зохиож, иргэдийг төөрөгдүүлсөн хүн. Одоо аль нь ч хийгдээгүй. Байгаа суугаа газраа тогтвортой ажиллаж олигтой үр дүн гаргадаггүй тэрбээр сүүлийн 3 жил замын үүдийн гааль, нийслэлийн гаалийн дарга, Монголын төмөр замын даргаар ажилласан ч гялайж гялтайх нэг ч ажил бидэнд сонсогдож, нийгэмд мэдрэгдээгүйгээс нь түүний ажлын үр дүнг харж болно. ИНҮТ-ийн даргаар томилогдоод анхны гадаад томилолтоороо Сингапур улсруу явжээ. Сингапурт очоод буусан буудлаа голж, гадаад томилолтын журмын дагуу онгоцоор нисэхдээ энгийн суудал захиалсанд уурлажээ. Мөн ОУ-ын хуралд оролцох буудал суудлаа голдог хэрнээ Монголд зохион байгуулагдсан ОУ-ын хуралд тоож оролцдоггүй байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр (CASP-AP)-ийн гишүүн орнуудын техник, үйл ажиллагааны 11 дүгээр (11th ATOM) ээлжит хурал”-ыг 2025 оны 02 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагжээ. Тус хуралд гадны зочид төлөөлөгчдийг хүндлэлгүй, хуралдаа ч очоогүй нэгний эзгүй суудал нь нөхөр Б.Отгонсүх захирлынх л байв.Хэлэлцүүлж байгаа асуудлыг ойлгохгүй зугтааснуу, хурал зохион байгуулж буй Шангриллаг голоод очоогүй юу? гэдэг нь асуудал.

"САЛХИ" ХАМТЛАГ ГУРАВДУГААР САРЫН 8-НД "МАРТАГДАШГҮЙ ХАЙР" ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж "Мартагдашгүй хайр" тоглолт "UG arena"-д болох бөгөөд "Салхи" хамтлагийн бүх цагийн үеийн уянгын дуунууд энд эгшиглэнэ. Тэд энэ удаагийн тоглолтоо анхны уран бүтээлүүдийн нэг "Мартагдшгүй хайр" дуугаараа нэрлэжээ. "Хөөрхөн охин”, “Хагацал хүсээгүй хайр”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”, “Нандин хайр”, “Хайрын тухай яримааргүй байна”, “Дурсамж”, “Үггүй бороо”, “Би чамайг хэнд ч өгч чадахгүй”, “Гоо бүсгүй”... зэрэг уянгын дуугаараа амьдралын олон өнгө өнгийн дурсамжтай тань үргэлж хамт байсан “Салхи” хамтлаг таныг дуулж, уярч, догдолж байсан дурсамж бүртээ тухлан саатахыг урьж байна. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд, Guest Artist: FREEZONE EGSHIGLEN Тасалбарын төрөл: Энгийн тасалбар - 89,000₮ Т Сектор Ширээ /4 хүн/ - 1,000,000₮ /wine, soft drink, appetizer/ E Сектор Ширээ /6 хүн/ - 1,500,000₮ /wine, soft drink, appetizer/ VIP өрөө /15 хүн/ - 4,000,000₮ /wine, soft drink, water, share food/ Та бүхэн холбоосоор тоглолтын тасалбараа авах боломжтой.

САЛХИ ХАМТЛАГ МАРТЫН 8-НЫ БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН "МАРТАГДАШГҮЙ ХАЙР" ТОГЛОЛТООРОО НЭГЭН ГАЙХАЛТАЙ ҮДШИЙГ ҮЗЭГЧ ТА БҮГДТЭЙГЭЭ ХАМТДАА БҮТЭЭХ ГЭЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА.

"МАРТАГДАШГҮЙ ХАЙР" тоглолт САЛХИ хамтлаг Мартын 8-ны баярыг тохиолдуулан "Мартагдашгүй хайр" тоглолтоороо нэгэн гайхалтай үдшийг үзэгч та бүгдтэйгээ хамтдаа бүтээх гэж байгаадаа баяртай байна. САЛХИ хамтлагийн дуунуудад дуртай, хайртай хүн бүр энэ үдэш цугларах болно. Guest Artist: FREEZONE EGSHIGLEN Тасалбарын төрөл: Энгийн тасалбар - 89,000₮ Т Сектор Ширээ /4 хүн/ - 1,000,000₮ /wine, soft drink, appetizer/ E Сектор Ширээ /6 хүн/ - 1,500,000₮ /wine, soft drink, appetizer/ VIP өрөө /15 хүн/ - 4,000,000₮ /wine, soft drink, water, share food/ Холбогдох дугаар: 99060791, 88884824 Зарагдсан тасалбар буцаах боломжгүй. ТОГЛОЛТ: 2025.03.08-нд Мартагдашгүй хайр тоглолтоороо уулзацгаая! САЛХИ хамтлагт дуртай, хайртай хүн бүр энэ үдэш цугларах болно Залуу уран бүтээлч Азиртайж болон Эрхэмээ нартаа баярлалаа. Тоглолтын тасалбар авах бол: Хаана: UG Arena Хэзээ: 2025.03.08 "MАРТАГДАШГҮЙ ХАЙР" тоглолт Хаана: UG Arena Хэзээ: 2025.03.08 19:00 Уран бүтээлч: САЛХИ хамтлаг Үргэлжлэх хугацаа: 150 Минут Насны ангилал: 18+ Үзвэрийн төрөл: Концерт Тасалбарын үнэ: Т Сектор Ширээ / 4 Хүн/ Багц: 4 1,000,000₮ VIP өрөө / 15 Хүн/ Багц: 15 4,000,000₮ Энгийн Тасалбар 89,000₮ Е Сектор Ширээ / 6 Хүн/ Багц: 6 1,500,000₮

УЯАЧДАД УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

УЯАЧДАД УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзол хангасан уяачдад улсын цол олголоо. Монгол Улсын Тод манлай уяач цолыг: Пүрэвийн Батсайхан /Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул/ Хэнгэрэгийн Цогтсайхан /Төв аймгийн Баян сумын уугуул/ Монгол Улсын Манлай уяач цолыг: Сэрээтэрийн Баярсайхан /Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул/ Баатарын Даваадорж /Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул/ Баттулгын Сүхбаатар /Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул/ Монгол Улсын Алдарт уяач цолыг: Далайн Батбаяр /Увс аймгийн Зүүнговь сумын уугуул/ Чинбатын Болд-Эрдэнэ /Завхан аймгийн Алдархаан сумын уугуул/ Биндэръяагийн Батсанаа /Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул/ Баттулгын Наранбат /Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул/ Дугарсүрэнгийн Отгонлхагва /Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул/ Төмөрхүрээгийн Төрмөнх /Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул/ Жаргалсайханы Уясах /Архангай аймгийн Ихтамир сумын уугуул/ нарт хүртээлээ.

НОМИН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭЭС БУЛТСАН УУ?

ДАРХАН ДАХЬ НОМИН САЛБАРТ АЧИГЧ ТҮГЭЭГЧЭЭР АЖИЛЛАДАГ ЗАЛУУ ЭРХЛЭГЧИЙНХЭЭ ТУШААЛААР КАССЧИН ЭМЭГТЭЙН МАШИНААР ТҮГЭЭЛТЭНД ГАРЧЭЭ. ТҮГЭЭЛТИЙН ЯВЦАД АЧИГЧ ЗАЛУУ ХҮН МӨРГӨЖ ХҮНД БЭРТЭЛ УЧРУУЛСАН УГ ЯВДЛААС БОЛЖ АЧИГЧ ЗАЛУУ ЦАГДАН ХОРИГДОЖ ХАРИН ХОХИРОГЧ ИРГЭН СЭХЭЭНД ОРЖЭЭ. ТЭГВЭЛ АЧИГЧ ЗАЛУУГИЙН АЖИЛ ОЛГОГЧ НОМИН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРЙИН АЛБАН ТУШААЛТАНГУУД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭЭС ЗУГТАЖ ОДООГ ХҮРТЭЛ ЯМАР НЭГЭН МЭДЭГДЭЛ МӨН АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ БАЙГААГ МАНАЙ ЭХ СУРВАЛЖ МЭДЭЭЛСЭН ЮМ

АПУ ХК “БАХАРХАЛТ МОНГОЛ-СОЁЛООР ГОЁНО” УРИАЛГААР ЦАГААН ИДЭЭГЭЭ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР ХУДАЛДААЛЖ БАЙНА

Сүүлийн үед цахим орчинд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүмүүс уриалах болсон. “АПУ ХК” үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг нийт Монголчууддаа уриалж “Бахархалт Монгол-Соёлоор гоёно” уриалгыг энэ цагаан сараар дэвшүүлсэн юм. АПУ компани зүгээс Монгол түмний үндэсний дархлаа Монгол соёл гэж юу болох талаар мэдээлэл өгөх зорилгоор энэ компанит ажлыг эхлүүлжээ. Тус уриалгын хүрээнд АПУ компани зүгээс үзэсгэлэн худалдаанд борлуулагдаж байгаа сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалд байгаа гэнэ. Иргэд та бүхнийг өөрт ойрхон салбар болох АСА Arena Мишээл экспо, Ulaanbaatar palace, Буянт- Ухаа эдгээр газруудаас үйлдвэрийн үнээр авах боломжтой юм. АПУ ХК-ийн брэнд менежер О. Одбаяр “ Аса циркт болж байгаа үзэсгэлэн худалдаа маань их сайхан нижгэр болж байна. Хэрэглэгч та бүхний худалдан авалтын дүн 200 мянгаас дээш болсон тохиолдолд хүрд эргүүлэх эрхтэй болно. Хүрдийг эргүүлснээр ШУНХЛАЙ шатахуун түгээх станцаар үйлчлүүлэх эрхийн бичиг гэх мэт олон хонжворуудын эзэн болох боломжтой. Мөн хамгийн супер шагнал болох Монол үндэсний уламжлалт Шигүдэри брэндийн бүтээгдэхүүний дээж, Монт яак брэндийн ааруулын багцыг бэлэг болгохоор бэлдсэн байгаа. “АПУ” ХК зүгээс Үндэсний үйлдвэрлэлээ хамтдаа дэмжиж “ Бахархалт Монгол соёлоо хамтдаа хөгжүүлье” хэмээн уриалж байгаа юм” гэлээ. Монгол түмэн минь ирж буй могой жилдээ хотол олноороо эрүүл энх сар шинэдээ сайхан шинэлээрэй.

"АПУ” ХК НЭГЖ ХУВЬЦААНД 120.0₮ -ИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

"АПУ” ХК 2024 онд 192.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, цэвэр ашгийнхаа 66.1% буюу нэгж хувьцаанд 120.0 төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн жилийн ногдол ашгаас 34.8%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 55.0 төгрөгийн ногдол ашгийг хуваарилсан байгаа бол жилийн эцсээр 65.0 төгрөгийн ногдол ашгийг хуваарилах юм. Ногдол ашгийн өгөөжийг тухайн жилийн жигнэсэн дундаж ханшаар тооцоход 11.8%-тай байгаа бөгөөд ногдол ашгийг 8 сарын 19-ны дотор хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна. Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү. Холбогдох дугаар: 7777 - 6377

АМЬДРАХУЙ ЖҮЖГИЙН НАЙРУУЛГЫН ТАВИЛТЫГ ГАДНЫ УЛС ХУДАЛДАЖ АВЛАА

Жүжгийн франчайз гэдэг нь театр продакшн эсвэл уран бүтээлч байгууллага өөрсдийн тавьсан жүжгийн найруулга тавилтыг төлбөрийн нөхцөлтэйгөөр (роялти) олгох бизнессийн загварыг хэлдэг. Энэ нь олон улсын театрын салбарт өргөн хэрэглэгддэг боловч Монголд төдийлөн түгээмэл хөгжөөгүй байсан. Тэгвэл Монгол улсаас анх удаа олон улсын бэстселлер, Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн Орфей театрын бүтээл “Амьдрахуй” драмын жүжгийг олон улсын франчайз эрхээр ОХУ-ын БНТУ-ын Кызыл хотын үндэсний их театр худалдан авахаар болжээ. Тус ажлаар Орфей театрын захирал, продюсер Т.Ариунчимэг, найруулагч М.Батболд нар ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад зочлон Соёлын сайд Чигжит.В.С -тэй уулзан хамтран ажилахаар болж, Кызыл хотын үндэсний их театртай хэлэлцээр хийсэн байна. “Амьдрахуй” драмын жүжгийн ерөнхий продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг, ерөнхий найруулагчаар Мягмарнарангийн Батболд, жүжгийн зохиолчоор Мө. Батбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, Х.Цэцэн, тайзны зураачаар О.Баярмагнай, жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Баттөмөр, МУГЖ Д.Ганцэцэг, АЖ Г.Мягмарнаран, ТС МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Нармандах, МУГЖ Г.Амгаланбаатар, Д.Мөнхтөмөр, Должинсүрэн гээд үе үеийн шилдэг 100 гаруй уран бүтээлчид оролцон ажиллажээ. Монголд театрын урлагт орчин үеийн театрын чиг хандлагыг нэвтрүүлж, сүүлийн жилүүдэд ихээхэн эрчээ аваад буй хувийн театр болох “Орфей” театр нь И.В.Гётегийн “Фауст”, Ф.М.Достоевскийн “Гэм Зэм”, Жон Патрикын “Опал”, Сорогдогийн Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”, Жорж Оруэллийн “1984”, Үй Хуагийн “Амьдрахуй” зэрэг дэлхийн шилдэг сонгодог бүтээлүүдийг найруулагч Мягмаранарангийн Батболдын найруулгаар үзэгчдэдээ хүргэсэн билээ. Ийнхүү Монгол найруулагчийн тавилт, найруулгын шийдэл гадны улсад үнэлэгдэхээр болсон баярт мэдээг хуваалцаж байна. Үй Хуагийн зохиолоос сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжиг нь 2024 онд нийт 15 мянган үзэгчдэд хүрсэн бөгөөд театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн билээ. “Амьдрахуй” жүжиг нь амьдралын мөн чанар, амьд явахын үнэ цэнэ, оршихуйн мөн чанарыг орчин үеийн театрын өвөрмөц хэлбэр, шийдлээр хүргэсэн шинэлэг уран бүтээл болсон юм. Олон улсын театрын салбарт жүжгийн франчайз маш амжилттай хөгжсөн загвар бөгөөд дэлхийн алдартай жүжгүүд ихэвчлэн франчайз хэлбэрээр өөр өөр улс орнуудад тоглогддог. Энэ нь тухайн жүжгийн эрхийг эзэмшигчид орлогын эх үүсвэр болдог төдийгүй, жүжгийг олон нийтэд өргөн хүрээнд хүргэх боломжийг олгодог. Олон улсын алдартай жүжгийн франчайз жишээнүүдийг дурдвал Эндрю Ллойд Вебберийн “The Phantom of the Opera” (1986) жүжгийг Бродвей болон Вест Эндэд хамгийн олон жил тасралтгүй тоглогдсон бүтээл бөгөөд 30 гаруй оронд франчайз хэлбэрээр тоглогдсон байна. Мөн Виктор Хюгогийн романаас сэдэвлэсэн, Алан Бублил, Клод-Мишель Шөнберг нарын “Les Misérables” (1980) дэлхийн хамгийн алдартай мюзиклийг дэлхийн 40 гаруй орны театрын продакшн эрхийг худалдан авч, өөр өөр тайзнаа тавьжээ. Олон улсад франчайз эрхтэйгээр зарагдах болсон Монголын анхны тайзны бүтээл болох “Амьдрахуй” драмын жүжиг нь Дэлхийн театрын өдөр буюу 2025 оны 3 сарын 27-ноос тайзнаа дахин тавигдах гэж байгаа юм байна.

TRUMP 2.0: ХУДАЛДААНЫ ДАЙН ЭРГЭН ИРЖ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХОМСДОЛ ГҮНЗГИЙРЭХ ҮҮ?

Дональд Трамп дахин АНУ-ын Ерөнхийлөгч болсноор олон төрлийн бодлогоор худалдааны дайныг эргэн өдөөж буй. Улмаар АНУ Хятадтай хийх худалдаагаа танаж, АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлд анхаарч байна. Энэ хүрээнд газрын ховор элемент /ГХЭ/-ийн зах зээлд Хятадаас хамааралтай байдлыг бууруулах, дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Уг бодлогын хүрээнд, АНУ дотоодын ГХЭ-ийн үйлдвэрлэлээ нэмэхийн тулд Хятадаас импортлох ГХЭ-ийн гаалийн татварыг нэмэв. Хятадаас оруулж ирэх ГХЭ-ийн татвар өмнө нь 5% байсан бол одоо 15% болж өсөөд байна. Тэгэхээр АНУ-ын энэхүү татварын бодлого Хятадаас бусад улсын газрын ховор элементийг нэмэгдүүлэх нь. Adamas Intelligence-ийн судалгаанаас харахад, цахилгаан автомашин, салхин цахилгаан үүсгүүр зэрэг салбарын өсөлттэй холбоотойгоор 2023-2040 онд NdFeB соронзын эрэлт жилд дунджаар 7.5%-иар өсөх төлөвтэй байгаа. Гэвч нийлүүлэлтийн өсөлт энэ эрэлтийг хангалттай гүйцэхгүй байгаа нь 2030 он гэхэд NdFeB хайлш, нунтаг хангамж жилд 60,000 тонноор, 2040 он гэхэд 246,000 тонноор дутуу байх магадлалтай байгаа юм. Мэдээж энд хомсдол үүсэж, эрэлтээс үүдэлтэй инфляц дэгдсэнээр NdFeB соронзын үнэ өсөж эхэлнэ. Трампын шинэ засаг захиргаа энэ хомсдолыг бууруулахын тулд АНУ-ын дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх, Хятадаас хамааралтай байдлыг багасгах бодлого хэрэгжүүлж байна. Үүнд уул уурхайн зөвшөөрлийн процессыг хялбаршуулах, дотоодын компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтаж байна. Нэмээд Дональд Трамп Украинд үзүүлсэн $300 тэрбум орчмын санхүүгийн дэмжлэгийнхээ хариуд тус улсаас газрын ховор элемент болон бусад нөөцийг нь импортлохыг хүсэж байгаа. Трампын эдгээр арга хэмжээнүүд нь богино хугацаанд үр дүнгээ өгөхөд хэцүү бөгөөд газрын ховор элементүүдийн хомсдол, нийлүүлэлтийн тасалдал зэрэг асуудлууд ойрын жилүүдэд үргэлжлэх магадлалтай байна. Харин Монголын хувьд Засгийн газрын 2024-2028 онд баримтлах бодлогын 3.3.1.7-д “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэсэн байдаг. Хятад дэлхийн ГХЭ-ийн боловсруулалтын 85%-ийг дангаараа гүйцэтгэж байгаа буюу Хятадын хэт хамааралтай ГХЭ-ийн зах зээлд бүгд л өөр төрлийн импортлогч хайж байгаа. Их Британи ч үүний илрэл болж Монголоос ГХЭ импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Тэгэхээр бид энэ төрлийн төслийг урагшлуулах нь нэн чухал асуудал болоод байна.

TRUMP 2.0: ХУДАЛДААНЫ ДАЙН ЭРГЭН ИРЖ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТҮҮДИЙН ХОМСДОЛ ГҮНЗГИЙРЭХ ҮҮ?

Дональд Трамп дахин АНУ-ын Ерөнхийлөгч болсноор олон төрлийн бодлогоор худалдааны дайныг эргэн өдөөж буй. Улмаар АНУ Хятадтай хийх худалдаагаа танаж, АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлд анхаарч байна. Энэ хүрээнд газрын ховор элемент /ГХЭ/-ийн зах зээлд Хятадаас хамааралтай байдлыг бууруулах, дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Уг бодлогын хүрээнд, АНУ дотоодын ГХЭ-ийн үйлдвэрлэлээ нэмэхийн тулд Хятадаас импортлох ГХЭ-ийн гаалийн татварыг нэмэв. Хятадаас оруулж ирэх ГХЭ-ийн татвар өмнө нь 5% байсан бол одоо 15% болж өсөөд байна. Тэгэхээр АНУ-ын энэхүү татварын бодлого Хятадаас бусад улсын газрын ховор элементийг нэмэгдүүлэх нь. Adamas Intelligence-ийн судалгаанаас харахад, цахилгаан автомашин, салхин цахилгаан үүсгүүр зэрэг салбарын өсөлттэй холбоотойгоор 2023-2040 онд NdFeB соронзын эрэлт жилд дунджаар 7.5%-иар өсөх төлөвтэй байгаа. Гэвч нийлүүлэлтийн өсөлт энэ эрэлтийг хангалттай гүйцэхгүй байгаа нь 2030 он гэхэд NdFeB хайлш, нунтаг хангамж жилд 60,000 тонноор, 2040 он гэхэд 246,000 тонноор дутуу байх магадлалтай байгаа юм. Мэдээж энд хомсдол үүсэж, эрэлтээс үүдэлтэй инфляц дэгдсэнээр NdFeB соронзын үнэ өсөж эхэлнэ. Трампын шинэ засаг захиргаа энэ хомсдолыг бууруулахын тулд АНУ-ын дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх, Хятадаас хамааралтай байдлыг багасгах бодлого хэрэгжүүлж байна. Үүнд уул уурхайн зөвшөөрлийн процессыг хялбаршуулах, дотоодын компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтаж байна. Нэмээд Дональд Трамп Украинд үзүүлсэн $300 тэрбум орчмын санхүүгийн дэмжлэгийнхээ хариуд тус улсаас газрын ховор элемент болон бусад нөөцийг нь импортлохыг хүсэж байгаа. Трампын эдгээр арга хэмжээнүүд нь богино хугацаанд үр дүнгээ өгөхөд хэцүү бөгөөд газрын ховор элементүүдийн хомсдол, нийлүүлэлтийн тасалдал зэрэг асуудлууд ойрын жилүүдэд үргэлжлэх магадлалтай байна. Харин Монголын хувьд Засгийн газрын 2024-2028 онд баримтлах бодлогын 3.3.1.7-д “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэсэн байдаг. Хятад дэлхийн ГХЭ-ийн боловсруулалтын 85%-ийг дангаараа гүйцэтгэж байгаа буюу Хятадын хэт хамааралтай ГХЭ-ийн зах зээлд бүгд л өөр төрлийн импортлогч хайж байгаа. Их Британи ч үүний илрэл болж Монголоос ГХЭ импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Тэгэхээр бид энэ төрлийн төслийг урагшлуулах нь нэн чухал асуудал болоод байна.

ДУУДЛАГЫН ЖОЛООЧ НЭРЭЭР БУСДЫН АВТОМАШИНЫГ ДЭЭРЭМДЖЭЭ

Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт “Машинаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Иргэн Н-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь үл таних 20 гаруй насны эрэгтэй хүн дуудлагын жолооч хэмээн нүд рүү нь нулимс асгаруулах хий цацаж, автомашинаас чирч буулган Тоёота приус маркийн автомашиныг нь дээрэмджээ. Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

1 ... 4 5 6 7 8 9 10 11 12 ... 318