"САЛХИ" ХАМТЛАГ ГУРАВДУГААР САРЫН 8-НД "МАРТАГДАШГҮЙ ХАЙР" ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж "Мартагдашгүй хайр" тоглолт "UG arena"-д болох бөгөөд "Салхи" хамтлагийн бүх цагийн үеийн уянгын дуунууд энд эгшиглэнэ.

Тэд энэ удаагийн тоглолтоо анхны уран бүтээлүүдийн нэг "Мартагдшгүй хайр" дуугаараа нэрлэжээ. "Хөөрхөн охин”, “Хагацал хүсээгүй хайр”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”, “Нандин хайр”, “Хайрын тухай яримааргүй байна”, “Дурсамж”, “Үггүй бороо”, “Би чамайг хэнд ч өгч чадахгүй”, “Гоо бүсгүй”... зэрэг уянгын дуугаараа амьдралын олон өнгө өнгийн дурсамжтай тань үргэлж хамт байсан “Салхи” хамтлаг таныг дуулж, уярч, догдолж байсан дурсамж бүртээ тухлан саатахыг урьж байна. 

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд,

Guest Artist:

FREEZONE

EGSHIGLEN

Тасалбарын төрөл:

Энгийн тасалбар - 89,000₮

Т Сектор Ширээ /4 хүн/ - 1,000,000₮ /wine, soft drink, appetizer/

E Сектор Ширээ /6 хүн/ - 1,500,000₮ /wine, soft drink, appetizer/

VIP өрөө /15 хүн/ - 4,000,000₮ /wine, soft drink, water, share food/

Та бүхэн https://www.ticket.mn/event/2473/ холбоосоор тоглолтын тасалбараа авах боломжтой. 

 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.