НЭГҮҮН МЭДЭЭ
АЛТАЙ ТАВАН БОГД УУЛЫН СПОРТЫН ХОЛБОО U L G I I S K Y R A C E 2 0 2 5 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ЯВГАН АЯЛЛЫН БОЛОН УУЛЫН СПОРТЫН МАСТЕР , БАГШ , СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БУХАТХАНЫ ХАШАТ АГСАНЫ НЭРЭМЖИТ СКАЙРАННИНГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БАЯН - ӨЛГИЙ АЙМАГТ 2025.05.10- НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА .

2 ДАХЬ ЖИЛДЭЭ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ IFRD АРГА ХЭМЖЭЭ ЭНЭ БЯМБА ГАРАГТ БОЛНО

Жил бүрийн тавдугаар сарын эхний Бямба гарагт дэлхий даяар “Олон Улсын Эмэгтэй Мотоциклчдын Өдөр” тэмдэглэгддэг уламжлалтай. Энэ жил тус өдөр 19 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Just Ride” буюу “Зүгээр л Уна” уриатай энэ өдөр дэлхийн 120 гаруй орны эмэгтэй мотоциклчид нэгэн зэрэг мотоцикль дээрээ гарч, эрх чөлөө, эрч хүчийг мэдрэн давхидаг уламжлалтай. Монгол Улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд мото спортоор хичээллэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, идэвхтэй оролцоо нь өссөөр байна. Тиймээс “Lady Riders Mongolia WMC” нь Монгол Улсад 2 дахь удаа албан ёсны эрхтэйгээр IFRD-ийн арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн эмэгтэй төмөр хүлэгтнүүдийн эгнээнд нэгдэж байгаадаа баяртай байна. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан бид “эмэгтэй” гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, эрч хүчтэй, зоригтой, эрэмгий МОНГОЛ ЭМЭГТЭЙГ онцлон гаргаж байна. Цаашид бие биенээ дэмжиж, өөдрөг хандлагыг түгээж, хойч үеийн моточин бүсгүйчүүддээ урам зориг өгч, зөв үлгэр дуурайлал үзүүлье. Ерөнхий зохион байгуулагч: Lady Riders Mongolia WMC Хамтран зохион байгуулагч: Hunnu Women Riders Mongolia, Egshu Mongolia, Ujin Ulaanbaatar Ерөнхий ивээн тэтгэгч: Cruiser House (moto grage) Royal Enfield Mongolia AMB grage Хамтран ажиллагч: Gas Gas, KTM Mongolia, M Zone, Biger Motors, Elite moto shop, AS Motors,

ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ЭЦЭГ ФРАНЦИСКИЙГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

Өчигдөр Дээрхийн гэгээн эцэг Францискийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцож суухад Хутагт Пьетрогийн талбайд цугласан олон эмгэнэн гашуудахаасаа илүү эгэл амьдралаа хүн төрөлхтний эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, энх тайвны төлөө зориулсан нэгэн агуу их сэтгэлтний алдрыг магтан тэмдэглэж байх шиг санагдлаа. Насан хутаг олохоосоо өмнө амжиж Монгол Улсад айлчлахдаа тэр гэгээнтэн газарлаг эрх мэдэл хөөж, гавьяа байгуулах санаа агуулсангүй, жирийн хоньчны жинхэнэ үнэн сэтгэл өвөрлөж ирсэн гэдгээ “монголчуудын нууцлаг далд чанарыг (mysticism) танихыг зорьсон” хэмээн өгүүлсэн байдаг. Тэрээр манай мөнх хөх тэнгэрийг үзэж, эгэл жирийн хүмүүстэй уулзаж явахдаа эрж хайсан зүйлээ олсон байх, манай гуравдагч хөршийн бодлогыг “гуравдагч хөршийн үл тайлагдах нууц” (third-neighbour mystique) хэмээн нэрлэсэн билээ. Хутагт Франциск манай орныг, манай ард түмнийг дэлхий дахинд нэг сайн таниулчхаад буцлаа. Манай түүх, уламжлал соёл, нүүдлийн ахуй, байгаль дэлхийгээ хайрлах үзэл, оюун санааны мэдрэмж, шашин шүтлэгийн эрх чөлөө, монгол гэрийг хүртэл тэрээр оюун санааны эрэл хайгуулын үзүүр болгон тунхаглаж, хорвоо ертөнцийг монгол гэртэй, монгол орныг яруу найрагтай зүйрлэж, уудам тал нутгаас ундран түгдэг их амар амгаланг анхаарч ажиглахыг хүн төрөлхтөнд сануулчхаад буцлаа. Хутагт Франциск бас монголчуудад хандаж захиас үлдээсэн. Тэрээр “хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, анир чимээгүй болоод дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлсэн” хэмээн сануулж, “авлига хээл хахууль бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж чадах хэрэглээг шүтсэн, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг, амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, олноос тусгаарлагдаж, тэнгэр өөд харах эрхгүй болж, түмэн олны өмнө нүүрээ хийх газаргүй болохын цондон” хэмээн анхааруулж, “та нарын өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тийм болохоор алдарт яруу найрагчийнхаа хэлснээр ‘тэнгэр шиг бай’ хэмээн захин сургамжилсан билээ. Ватиканы Пьяцца Сан Пьетро өчигдөр нартай, халуун байсан. Нарлаг сайхан Сан Пьетрогийн талбай бидэнд чимээ шуугиан, өрсөлдөөн тэмцлээр дүүрсэн манай ертөнцөд хүртэл амар амгалан өнө удаан оршин тогтнож, үнэний эрлийн үзүүр олдоно гэдгийг байн байн сануулах шиг үе үе анир чимээгүй нам гүм болж, алсад нүргэлэх нисдэг тэрэг, машин моторын дууг даран амны уншлага латин, итали хэл дээр чихэнд хоногштол цуурайтлаа. Ромын Аба, Хутагт Франциск өөрийнхөө үргэлж ярьдаг асан эцэс төгсгөлгүй их амар амгаландаа тайван нойрсох болтугай! Энгүй уудам нутагт минь, эх сайхан дэлхийд минь эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, энх тайвны үзэл санаа дэлгэрч үе үеийг зоригжуулан өрнөн түгэх болтугай! Requiescat in pace. *** Yesterday, as I participated in the funeral ceremony of His Holiness Pope Francis, I felt that those gathered in St. Peter’s Square were not merely mourning, but rather celebrating the extraordinary legacy of a great soul who dedicated his life to the unity of humankind, compassion, mercy, and peace. Before his journey’s end, Pope Francis had visited Mongolia. When he set foot on our land, he came not with political ambitions or a desire for worldly power, but with the heart of a shepherd — to speak to all Mongolians with deep love and respect. He once shared that his purpose was to “understand the mysticism of the Mongolian people.” In Mongolia, Pope Francis embraced the vast blue sky and met ordinary people, and in doing so, he found what he sought. He referred to Mongolia’s foreign policy as the “third-neighbor mystique,” recognizing the unique role our country plays on the world stage. Pope Francis made sure the world knew about Mongolia and its people. He spoke of our history, traditions, culture, nomadic lifestyle, respect for nature, our deep spiritual sensitivity, the freedom of religious belief, and even the Mongolian “ger” as a symbol of spiritual journey. He described Mongolia as a “poem written on the steppes” and urged the world to listen to the quiet wisdom that rises from its vast landscapes. In his message to the Mongolian people, Pope Francis reminded us that “born under the gaze of the infinite sky, your people were destined to develop a refined spiritual sense and spread inner peace.” He also warned us that “corruption and greed can ruin an entire nation, leading to consequences born of moral decay, causing people to become disconnected from the greater good and losing the ability to look to the heavens.” He urged us to remember the wisdom of our ancestors and kings, who knew how to look beyond, gazing over the vast land with clarity. He called on us to “be like the sky,” as the great poet once said. The sun shone brightly yesterday in St. Peter's Square. The warmth of the square reminded us that, even in a world filled with noise and conflict, there is an enduring power in quiet goodness, humility, and the search for truth. In moments of stillness, when the sounds of helicopters and cars faded away, the Latin and Italian prayers resonated, reminding us that the pursuit of truth continues. May the soul of Pope Francis rest in the boundless peace he so often spoke of — and may we honor his memory by living the values he held dear. May his message of unity, compassion, and peace continue to spread across my homeland and the world, inspiring us all to move forward with courage. In Mongolia, and across the globe, may his spirit of dialogue, mercy, and brotherhood continue to inspire new generations. Requiescat in pace

АЛТАЙ ТАВАН БОГД УУЛЫН СПОРТЫН ХОЛБОО U L G I I S K Y R A C E 2 0 2 5 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Алтай Таван Богд Уулын Спортын Холбоо U L G I I S K Y R A C E 2 0 2 5 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ. ЯВГАН АЯЛЛЫН БОЛОН УУЛЫН СПОРТЫН МАСТЕР, БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БУХАТХАНЫ ХАШАТ АГСАНЫ НЭРЭМЖИТ СКАЙРАННИНГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ 2025.05.10-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

“ХАР САРНАЙ''ХАМТЛАГИЙН ТУГ ЭВЕРЕСТЭД МАНДЛАА

МУГТ Г.Өсөхбаяр 20 жилийн дараа дэлхийн дээвэр ноён оргил 8848 метрийн өндөрт оршдог Эверестэд дахин хөл тавьж байна. Тэгвэл энэ жил 2025 оны 04 дүгээр сарын 21нд, 20 жилийн дараа дахин Эверест ууландаа очиж эрхэм анд Зууны манлай, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн ач хүү, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУУГЗ, С.Сүхбаатарын хүү МУГЖ “Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч ахлагч С.С.Амармандах андынхаа “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан тугийг Эверест ууландаа мандууллаа. МУГТ Г.Өсөхбаяр Тэнгэр заяат анддаа зориулж зүрх сэтгэл, хөлс хүч, урам зоригоо бадраан “Хар сарнай” хамтлагийн тугийг Эверест ууланд мандуулсан талаараа өөрийн цахим хуудсандаа хуваалцжээ. Удахгүй болох Монголын Рок поп, Хип хоп шилдэгийн шилдэг хамтлаг дуучид, хөтлөгч уран бүтээлчид оролцсон “Хар сарнай” 35 “GOLDEN HITS ALL STSARS” тоглолт 2025 оны 05 дугаар сарын 24нд Socialpay park буюу HIT PARK-д KING шоу тоглолтоо өргөн барих гэж байна. ХАР_САРНАЙ GOLDEN HITS ALL STARS ХАМТДАА…

ХООЛОЙГ НЬ БООЖ, ГАР УТСЫГ НЬ ДЭЭРЭМДЖЭЭ

Энэ оны эхний 3 сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 211 бүртгэгдсэн. Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнхийг гар утас эзэлж байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “согтуу хүмүүст зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх хэрэгт шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 47 настай иргэнийг бүлэг этгээд согтуурсан үедээ амь насанд нь аюултай үйлдэл гарган хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь хөвсгөл болон архангай аймагт оршин суух хаягтай 30-40 насны иргэд байна. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг тул иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Үндэсний сэтгүүл зүйн-113 жил, ДӨЛ сонины 80 жилд зориулсан Хэвлэл мэдээллийн спортын наадмын сагсан бөмбөгийн тоглолтын

Үндэсний сэтгүүл зүйн 113 жил, Дөл сонины 80 жилд зориулсан Хэвлэл мэдээллийн салбарын 3 төрөлт спорт наадам амжилттай болж өндөрлөж, шилдэгүүдээ тодрууллаа. Спорт наадамд 40 гаруй редакц, 6 аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбар зөвлөлийнхөн оролцсон юм. “Дөл” сонины 80 жилийн ойн нэрэмжит хэвлэл мэдээллийн салбарын 3 төрөлт спорт наадам 2 өдрийн турш амжилттай зохион байгууллагдлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадамд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 40 орчим редакцын төлөөлөл, хэвлэлийн төлөөлөгчид, монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 6 аймгийн салбар зөвлөлийн гишүүд зэрэг нийь 400 орчим салбарынхан сагсан бөмбөг, волейбол, дартс гэсэн спортын төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдсөн юм. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, салбарын багийн ажиллагааг нэмэгдүүлэх, спортоор тэргүүлэгч хамт олныг шалгаруулах, Дорнод аймгийн “ДӨЛ” сонины 80 жилийг ойг алдаршуулахад тэмцээний зорилго оршсон билээ. 3 төрөлт спортын наадмын 2 өдрийн тэмцээний үр дүнд дартсны 4 хүний бүрэлдэхүүнтэй холимог багийн тусгай байрт дарханы сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн баг, 3-р байранд Монцаме, дэд байранд Тв9 телевизийн хамт олон, харин тэргүүн байранд Хэвлэлийн төлөөлөгчид орж, өмнө жилийн тэмцээний алтан медалаа хадгалж чадлаа. Харин Волейболын холимог багийн төрөлд тусгай байрыг Дорнодын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн баг хамт олон, 3-р байранд НТВ, дэд байранд хэвлэлийн төлөөлөгчид, тэргүүн байранд Зөгий.мн сайтын хамт олон орсон байна. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрлөөр тусгай байранд хэвлэлийн төлөөлөгчийн баг хамт олон, 3-р байранд Гэр контент, дэд байранд Төв аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хамт олон шалгарсан бол тэргүүн байранд премир спортынхон тодорсон байна. Тэгвэл эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд тусгай байранд хэвлэлийн төлөөлөгчийн баг хамт олон, 3-р байранд монголын үндэсний олон нийтийн радио телевиз, дэд байранд дарханы сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, тэргүүн байранд НТВ телевиз шалгарчээ. Мөн спортын төрөл бүр дээр эмэгтэй, эрэгтэй шилдэг тамирчдыг шалгаруулж цом гардуулан өглөө. Ингээд багийн нийт дүнгээр НТВ телевиз шилжин явах цомын эзэн болж хэвлэлийн төлөөлөгчийн баг хамт олноос цомоо гардан авсан юм.

“ANUXAI’S FITNESS” РЕАЛИТИ ШОУ НЭВТРҮҮЛГИЙН III УЛИРАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Бүх нийтийн биеийн тамир, бодибилдинг, фитнесийн спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжлийг төлөвшүүлэх зорилготой “Anuxai’s fitness” шоу төслийн гуравдугаар улирал өнөөдөр эхэлж байна. Реалити шоу нэвтрүүлгээр дамжуулан хүний бие организм богино хугацаанд хэрхэн эрүүлээр өөрчлөгдөх боломжтойг таниулах юм. Бодибилдинг, фитнесийн ДАШТ-ий хошой аварга Н.Ануужингийн “Anuxai’s fitness” реалити шоу төсөл 3 жилийн дараа 3 дахь бүлгээ үзэгч олны хүртээл болгож байгаа юм. Тэрбээр өөрийн олон жилийн хөдөлмөр, амжилтын туршлага дээрээ үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ. [media=https://www.facebook.com/watch/?v=639012588974166 end] “Anuxai’s fitness” шоуны эхний улирлын ялагчаар оролцогч Оля тодорч, 45 хоногийн хугацаанд 18.3 кг жин хасаж байсан юм. Харин хоёр дахь улирлын ялагчаар 18.1 кг жин хаяж, бэлхүүсний тойргоосоо 31 см хассан үзүүлэлтээр жүжигчин О.Үржинханд шалгарч байжээ. 2022 онд реалити шоу нэвтрүүлэгт оролцсон 13 оролцогч богино хугацаанд эрүүлээр галбиржиж, мянга мянган бүсгүйд хүссэн бие галбираа дасгал хөдөлгөөний ачаар өөрчлөх боломжтойг харуулж, үзэгч, олон нийтэд урам зориг өгч байсан. Энэ удаад “Anuxai’s fitness” шоу төслийн хамт олон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд шоу нэвтрүүлэгт оролцохоор монгол орны өнцөг булан бүрээс 8000 орчим бүсгүй хүсэлтээ илэрхийлж, тэднээс нэг оролцогчийг сонгожээ. Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийн 64.2 хувь нь жингийн илүүдэлтэй буюу эрүүл мэндийн эрсдэлтэй түвшинд байгааг судалгаа харуулдаг. Богино хугацаанд, эрүүлээр илүүдэл жингээ хэрхэн хасаж, эрүүл чийрэг бие бялдрыг хэрхэн цогцлоох боломжтойг “Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгээс үзэх боломжтой.

ДЭЭДЭХ НЬ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДООДОХ НЬ ОЛОХГҮЙ ГЭДЭГ НЬ ЭНЭ ҮҮ?

Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Х.Ундрахбаяр, Засаг даргын орлогч А.Эрхэмбаяр нар 2025.04.09-10-ийг шилжих шөнө архидан согтуурч байх үедээ хүчингийн хэрэг үйлдсэн болзошгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд нэр бүхий хоёр эмэгтэйг Улаанбаатар хотоос дуудан авчирч, Булган аймгийн "Амар" зочид буудалд хамт зугаацах үеэрээ хүчиндсэн гэх. Хэргийн хохирогч гэгдэх хоёр эмэгтэй нь өөрсдөө цагдаад гомдол гаргаж, дээрх хоёр албан тушаалтныг аймгийн цагдаагийн газраас хорьж, мэдүүлэг авсан байна. Гэхдээ Х.Ундрахбаяр, А.Эрхэмбаяр нарыг өнөө өглөө цагдаагаас суллажээ. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүх эмнэлгийн шинжилгээ, хохирогч охидын мэдүүлгээр нотлогдсон гэх ч, тэднийг хэний нөлөөгөөр сулласан нь “сонирхол” татаж байна.

МОНГОЛ УЛСААС АНХ УДАА HEALTHCARE ASIA AWARDS-С “ОНЫ ШИЛДЭГ ТУСГАЙ МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ” ШАЛГАРЛАА

Азийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын нэр хүндийг тодорхойлж, эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, стандарт, инноваци, өвчтөнд чиглэсэн ээлтэй үйлчилгээ зэргийг харгалзан шилдэг эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулан өргөмжилдөг “Healthcare Asia Awards” чуулга уулзалт Малайз улсын Куала Лумпур хотод 2025 оны 04 сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Монгол улсаас анх удаа “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв “Шилдэг тусгай мэргэшлийн эмнэлэг”-ээр шалгарсан байна. Энэхүү шагнал нь Азийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй шагнал төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн үйлчилгээг Ази тивд таниулан сурталчилсан чухал үйл явдал боллоо. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан “Өөжинмед” эмнэлгийн 10 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд эмнэлгийн хамт олон удахгүй үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр мэндлэх 2000 дахь хүүхдээ өлгийдөн авахаар догдлон хүлээж байгаа юм байна. Өөжинмед эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн Япон улсын хамгийн том үр шилжүүлэн суулгах эмнэлэг болох Като Лэдиес Клиник-тэй хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын нөхөн үржихүйн эмчилгээ үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх олон шилдэг эмчилгээний технологиудыг нэвтрүүлэн ажиллаж ирсэн бөгөөд хүний геномийн дараалал тогтоох NGS технологид суурилсан үр хөврөлийн генетикийн шинжилгээг хийж эхэлснээр үр шилжүүлэн суулгах эмчилгээний жирэмслэлтийн хувийг 85.7% хүртэл нэмэгдүүлж чадсан өндөр амжилттай ажиллаж байна. Тус эмчилгээний давуу тал нь зөвхөн үргүйдэлтэй хосууд гэлтгүй төрөх хүүхдийн хүйс сонгох, хромосомын эмгэгтэй хүүхэд төрүүлэх эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжийг олгосноор нөхөн үржихүйн анагаах ухааны салбарт томоохон дэвшил авчирсан. Өөжинмед эмнэлэг нь Монгол улсдаа хамгийн том үр шилжүүлэн суулгах төв бөгөөд нөхөн үржихүйн бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж, олон улсын жишигт хүрсэн үр дүнтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлсэн. “Healthcare Asia Awards”-н арга хэмжээний үеэр Өөжинмед эмнэлгийн дараах үзүүлэлтүүдийг онцолсон байна. Үүнд: ✅ Япон стандарт, дэвшилтэт технологи бүхий “Байгалийн мөчлөгт, зөөлөн сэдээлт” үр шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг Монгол улсад анх удаа нэвтрүүлэн нөхөн үржихүйн эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн. ✅ Үр хөврөл шилжүүлэн суулгалтын өмнөх генетикийн шинжилгээ (PGT-а)-г Монгол улсдаа анх удаа нэвтрүүлэн жирэмслэлтийн хувийг нэмэгдүүлж, эрүүл үр хөврөлийг сонгон жирэмслэх, хүйс сонгон жирэмслэх боломжтой болсон. ✅ ERA (Endometrial Receptivity Analysis) буюу үр хөврөлийг умайн салст давхарга хүлээн авах чадварыг тодорхойлох шинжилгээг анх удаа нэвтрүүлсэн. ✅ MicroTESE буюу эрэгтэй шалтгаант үргүйдлийн хамгийн сүүлийн мэс ажилбарыг Монгол улсад нэвтрүүлсэн. ✅ Монголын анхны үр хөврөлийн вакум лабораторийг байгуулсан ба хурдан хөлдөөлтийн технологи, SL-ICSI, бүрэн автомат лазер зэрэг шилдэг технологиудыг үр хөврөлийн лабораторийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. ✅ Монгол орны 21 аймгийг тойрч алслагдсан хот, сууринд нөхөн үржихүйн эмчилгээ үйлчилгээг хүргэн, таниулан ажилласан. ✅ Үйлчлүүлэгчид зориулсан “Patient-centered care” системийг нэвтрүүлэн, үйлчлүүлэгч эмчилгээний мэдээллээс гадна, жирэмслэхэд хэрхэн биеэ бэлдэх, амьдралын зөв хэвшил, шим тэжээл, дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн зөвлөгөө зэрэг олон талын сургалтыг тогтмол зохион байгуулж, координатор эмчээс ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл авах боломжоор хангасан. ✅ Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг экспортлон гадаад үйлчлүүлэгч хүлээн авч, Монгол улсаас гадаад улсад салбар (Жакарта, Индонез улс) эмнэлгээ байгуулсан анхны эмнэлэг болсон зэрэг байв. “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн хиймэл оюун ухаанд суурилсан (AI) үр хөврөлийн лабораторийг байгуулах зорилго тавин ажиллаж байгаагаа илэрхийллээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 318