Үндэсний сэтгүүл зүйн-113 жил, ДӨЛ сонины 80 жилд зориулсан Хэвлэл мэдээллийн спортын наадмын сагсан бөмбөгийн тоглолтын

Үндэсний сэтгүүл зүйн 113 жил, Дөл сонины 80 жилд зориулсан Хэвлэл мэдээллийн салбарын 3 төрөлт спорт наадам амжилттай болж өндөрлөж, шилдэгүүдээ тодрууллаа. Спорт наадамд 40 гаруй редакц, 6 аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбар зөвлөлийнхөн оролцсон юм. 


“Дөл” сонины 80 жилийн ойн нэрэмжит хэвлэл мэдээллийн салбарын 3 төрөлт спорт наадам 2 өдрийн турш амжилттай зохион байгууллагдлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадамд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 40 орчим редакцын төлөөлөл, хэвлэлийн төлөөлөгчид, монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 6 аймгийн салбар зөвлөлийн гишүүд зэрэг нийь 400 орчим салбарынхан сагсан бөмбөг, волейбол, дартс гэсэн спортын төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдсөн юм. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, салбарын багийн ажиллагааг нэмэгдүүлэх, спортоор тэргүүлэгч хамт олныг шалгаруулах, Дорнод аймгийн “ДӨЛ” сонины 80 жилийг ойг алдаршуулахад тэмцээний зорилго оршсон билээ.



 3 төрөлт спортын наадмын 2 өдрийн тэмцээний үр дүнд дартсны 4 хүний бүрэлдэхүүнтэй холимог багийн тусгай байрт дарханы сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн баг, 3-р байранд Монцаме, дэд байранд Тв9 телевизийн хамт олон, харин тэргүүн байранд Хэвлэлийн төлөөлөгчид орж, өмнө жилийн тэмцээний алтан медалаа хадгалж чадлаа. Харин Волейболын холимог багийн төрөлд тусгай байрыг Дорнодын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн баг хамт олон, 3-р байранд НТВ, дэд байранд хэвлэлийн төлөөлөгчид, тэргүүн байранд Зөгий.мн сайтын хамт олон орсон байна.

 Сагсан бөмбөгийн эрэгтэй төрлөөр тусгай байранд хэвлэлийн төлөөлөгчийн баг хамт олон, 3-р байранд Гэр контент, дэд байранд Төв аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хамт олон шалгарсан бол тэргүүн байранд премир спортынхон тодорсон байна. Тэгвэл эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд тусгай байранд хэвлэлийн төлөөлөгчийн баг хамт олон, 3-р байранд монголын үндэсний олон нийтийн радио телевиз, дэд байранд дарханы сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, тэргүүн байранд НТВ телевиз шалгарчээ. Мөн спортын төрөл бүр дээр эмэгтэй, эрэгтэй шилдэг тамирчдыг шалгаруулж цом гардуулан өглөө. Ингээд багийн нийт дүнгээр НТВ телевиз шилжин явах цомын эзэн болж хэвлэлийн төлөөлөгчийн баг хамт олноос цомоо гардан авсан юм.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.