НЭГҮҮН МЭДЭЭ
ЖДҮ-ЧИН ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛОХ ЮМ УУ?

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар зөвхөн Бага хурлын тов хэлэлцэнэ гэж байсан ч дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг ил болгохоор үргэлжилсээр байна. Эх сурвалжуудын мэдээллээр тус хурлын үеэр 70, 80-аад оныхны дунд өрсөлдөөн өрнөж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэр нэлээд дээгүүр “давхиж” яваа аж. Харамсалтай нь, тэднийг Ерөнхий сайд болгохоор Бага хуралд нэрийг нь оруулбал заалнаас ч тэр, гаргаж нийгэмд танилцуулаад ч тэр урагшлах боломжгүй хоёр. Г.Тэмүүлэнгийн хувьд төрөөс төрсөн тэрбумтны хүү гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Харин Ж.Энхбаярын хувьд Ерөнхий сайд болох байтугай ХХААХҮ-ийн сайдын хувиар өргөн мэдүүлсэн салбарын хуулиа ч УИХ-ын чуулган дээр хамгаалж чадахгүй унасан нь саяхан. Зарим хүний хувьд Ж.Энхбаяр өмнө нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байсан учраас Ерөнхий сайд болох боломжтой гэх боловч үнэндээ тэр хоосон хоцорчихсон үед “татаасаар” л дээшээ гарсан. Учир нь, МАН 2020 оны УИХ-ын сонгуульд авлига, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэрэг, хэрүүл тэмцэлд холбогдсон хүмүүстээ нэр дэвших эрх олгоогүй. Тэдгээр хүмүүсийн дунд Ж.Энхбаяр ЖДҮ-чин учраас эрхээ алдсан гэсэн үг. Тэр МАН-ын ЖДҮ-чид дундаа хамгийн өндөр дүнтэй буюу 1.9 тэрбум төгрөг авсан байдаг. Тэр өөрөө дараа нь тайлбарлахдаа буцаагаад төлсөн гэж ярьсан ч цаанаа ББСБ-тай учраас ЖДҮХС-гаас авсан мөнгөө түүгээрээ дамжуулж үржүүлсэн гэх асуудалд ч орж байв. Ер нь мань хүний албан тушаал болон төрөөс туучих гэсэн шунал нь дуусахгүй л дээ. ЖДҮХС-гийн асуудал нь намжиж, ҮАБЗ-д очсоных нь дараа Боловсролын зээлийн сангийн шуугиан нь дэгдэж, сүрийг үзүүлсэн. Тэр 2023 онд Нидерландын Маастрихтын удирдлагын сургуульд суралцахдаа 6000 ам.доллар зээл авч байсан нь ил болж байв. Ингээд харахаар мань хүн боломж олдвол хувьдаа зарцуулчих гээд байдаг гэмтэй юм чинь Ерөнхий сайдын суудалд очвол монголчууд яаж олигтой амьдрах вэ?

ОХУ ЭНЭ САРЫН 30-НААС МАНАЙ УЛСЫН ИРГЭДИЙГ ШИНЭ ЖУРМААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛНЭ

Оросын Холбооны Улсын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улс (Казакстан, Монгол гэх мэт)-ын иргэдийг 2025 оны 06 дугаар сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлнэ. Хэрэв та ОХУ-д зорчих гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу. 1. ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликейшнийг гар утсандаа суулгаж, дараах мэдээллийг бүртгүүлнэ. Овог нэр, төрсөн он, сар, өдөр; Паспортын мэдээлэл; Зорчих өдөр, байршил; Цээж зураг оруулах; Эмнэлгийн даатгал хавсаргах; Бүртгэл амжилттай болсны дараа танд QR код олгогдоно. Хэрэв тухайн QR-ийг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй. 2. Энэхүү бүртгэлийг дараах хүмүүс бүртгэл хийхгүй байж болно. ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд Тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд ОХУ-ын улсад нэвтрэх бүх төрлийн визтэй иргэд 6-гаас доош насны хүүхэд 3. ОХУ-д зорчих гэж буй иргэд дараах зүйлд анхаарах хэрэгтэй. Олон нийтийн цахим сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, коммент гэх мэт зүйлс ашигласан бол цахим сүлжээг түр хаах, цахим сүлжээнд байршуулсан улс төр, дайны сэдэвтэй пост, зураг байршуулсан бол устгах шаардлагатай гэжээ. Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ЭРХ, АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Т атварын хууль тогтоомжийг зөрчсөн , хугацаанд нь зөрчлөө арилгаагүй болон нэг зөрчлийг гурав буюу түүнээс олон удаа давтан гаргасан татварын төлөгчийн мэдээллийг татварын алба зөвшөөрөлгүй нийтэд мэдээлэх зохицуулалтыг энэ оны хоёрдугаар сараас хүчингүй болгоод байна. Энэ зохицуулалт хүний эрхийг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч Улсын Их Хурлаас Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэс гийг өөрчилсөн. Өөрчлөлтөөр зөвхөн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь шалгагдаж байгаа болон эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн нэр, дугаар , холбогдох хэргийн мэдээллийг тухайн татвар төлөгчийн зөвшөөрөл шаардахгүйгээр албан ёсны цахим хуудсанд жагсаалт хэлбэрээр нийтэлж , олон нийтэд мэдээл эхээр зохицуулаад байгаа юм. Гэхдээ ингэж олон нийтэд зөвшөөрөлгүй мэдээлэхээсээ 10-аас доошгүй өдрийн өмнө тухайн татвар төлөгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломж олгох ёстой. Түүнчлэн олон нийтэд мэдээл эх нөхцлүүд арилсан буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь эцэслэн тогтоогдсон, мөн оршин суугаа хаяг байршлаа тодорхойлсон болон олж тогтоосон бол жагсаалтаас хасаж байхаар заажээ. Дээр дурдсанаас бусад ямар ч тохиолдолд татварын байгууллага татвар төлөгчийн тухай мэдээллийг олон нийтэд түгээх нь энэ хуулиар хориглогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуульд энэ оны нэгдүгээр сарын 17-нд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүний эрх, эрх чөлөө ханга х , татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ад чиглэж буй бөгөөд хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх Улсын Их Хурлын стратегийн зорилтод нийцэж байгаа юм.

“ИХ ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР” БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ ГЭСЭН ХҮСЭЛТИЙГ МАН-ЫН Я.СОДБААТАРТ ХҮРГҮҮЛЛЭЭ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, намын Бага хурлыг ирэх даваа гарагийн 11.00 цагаас товло сон . МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй хувийн зүгээс нэгэн шаардлагыг Бага хуралд хүргүүлж буйгаа мэдэгдэ ж тэрбээр "2024 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхын саналаар 68 суудал авсан хэдий ч ард түмний эрх ашгийг хүндэтгэж хамтарсан ЗГ байгуулсан, багагүй ажил амжуулж чадсан. Бүс нутгийн тогтворгүй байдал нь Монгол Улсад үүссэн эдийн засгийн хүндрэлийг цаашид гүнзгийрүүлэх асуудал үүссэн. Иймд, Шинэ ЗГ-ыг үндэсний Их эвслийн ЗГ гэж байгуулах. Үүнд парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах Дараагийн Ерөнхий сайд нь намын болон ард түмний нэгдлийг хангаж чадах хүн байх гэсэн хоёр шаардлагыг С.Нэргүй миний бие өөрийн зүгээс Бага хуралд хүргүүлж байна. Өнөөдөр нэг ёсондоо онцгой байдал үүсчихээд байна. Ийм учраас бүх нам нэгдмэл байж ажиллах шаардлагатай. Монголчууд нэгдэж хамтрах нь нийтлэг эрх ашигт нийцнэ. Хэрэв ингэж шийдвэрлэвэл, ЗГ-т орох урилгыг бусад намынхан хэрхэн хүлээж авах нь тусдаа асуудал гэж үзэж байгаа" хэмээсэн юм .

ЗАЛГАА МОНГОЛ ГЭР ШАТАЖ 0-12 НАСНЫ ДӨРВӨН ХҮҮХЭД, НЭГ ТОМ ХҮН ЭНДЖЭЭ

Гал түймрийн улмаас 5 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 06-р сарын 04-05-ны шилжих шөнө 01:25 цагт иржээ. Тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан ч харамсалтай нь түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ СҮМОГИЙН ХОЛБООГ ОРХИХООР БОЛЖЭЭ

Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал энэ зургадугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийн сүмогийн холбоог орхиж буйгаа албан ёсоор зарлах аж. Өдгөө 40 настай Хакүхо буюу Миягино оякатагийн сүмогийн холбоог орхиж буй шалтгаан нь түүний дэвжээний ирээдүй аж. Түүний дэвжээ 2024 оны дөрөвдүгээр сард хаагдсан бөгөөд энэ хэргийн гол буруутан нь Хокүсэйхо А.Даваанинж билээ. А.Даваанинж нь дэвжээнийхээ бөхчүүдийг дарамталж, дээрэлхдэг байсан нь олон удаагийн үйлдлээр нь илэрсэн. Улмаар сүмогийн холбоо хатуу хариуцлага тооцон Миягино дэвжээг хааж, бөхчүүд, дасгалжуулагчдыг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлсэн . Тэгвэл Миягино дэвжээний тодорхойгүй ирээдүй Хакүхогийн тэвчээрийг барж, эцэст нь сүмогийн холбоог орхихоор шийдсэн гэнэ.

ТББХ-НЫ ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцлээ. Хуралдаанд 23 гишүүн оролцсоноос 16 гишүүн дэмжсэн тул санал хураалтыг нууцаар явуулсан юм. Санал тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллахаар болсон. Тэгвэл байнгын хороо хуралдаж дууссаны дараа нууц санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь буюу 73.9 хувь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг дэмжлээ.

"ДУГУЙТАЙ-УЛААНБААТАР МАРАФОН 2025" ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 42 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг маргааш буюу энэ сарын 10-ны өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00–13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орж байна. Үүнд: • Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор, • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор, • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор, • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ. Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

А.ЦОЛМОН: УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЗОВЛОН, ЖАРГАЛЫГ ДОТРООС НЬ, ЭХНЭЭС НЬ ТУУЛЖ ЯВНА АА

Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмонтой ярилцлаа. Тэрээр ШУТИС-ийн Геологийн Сургууль болон АНУ-ын Ютагийн их сургуулийг Геологич мэргэжлээр төгссөн. Уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарт 17 жил ажиллаж байгаа түүний хувьд уул уурхай гэх хариуцлага өндөр хүнд салбарт томоохон төсөл түүчээлэн толгойлж буй залуу эмэгтэй захирлуудын нэг. Амьдрал, ажлын гараагаа Өмнөговь аймгаас эхлүүлсэн тэрээр Ховдын хязгаарт ажиллаж байх үедээ АНУ-н Вашингтон ДС хотод Дэлхийн банкны төв салбарт Уул уурхайн ахлах мэргэжилтэн гэх өндөр албан тушаалд Монгол Улсаас уригдан ажилласан анхны мэргэжилтэн. Гэсэн ч А.Цолмон энэ оны эхээр АНУ дахь карьераа өөрийн саналаар орхиж, Ховд нутагтаа буцаж ирэн, хязгаар нутгийг хөгжүүлэхээр сэтгэл шулуудан зүтгэж байна. Ингээд Монгол болон Дэлхийн 10 орчим оронд эрдэс баялгийн томоохон төслүүдийг хөгжлийн хөтөлбөртэй холбох үйлсэд гар бие оролцож мэргэшсэн түүний ярилцлагыг хүлээн авна уу. -Таны ажлын гараагаа эхэлж байсан тэр цаг үеэс яриагаа эхэлье гэж бодлоо? -ШУТИС-ийг Геологич мэргэжлээр 2009 онд төгсөөд, залуухан инженер Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 10 гаруй жил 14 хоног ажиллаад, 7 хоног амардаг хуваариар ажиллаж байлаа. Ухаахудагийн нүүрсний уурхайд анх 240 тонны том дампнууд, 36 куб метр шанагатай экскаватор хослол дунд л шинэхэн эмэгтэй геологич хүрзээ бариад л ажилдаа орж байлаа. Анх уурхайд том техникүүдийн хөдөлгөөн дунд машин жолоодоод явахдаа эмээдэг л байлаа. Ер нь уул уурхайн салбарын зовлон жаргалыг дотроос нь, эхнээс нь туулжээ. -Уул уурхай гэхээр эрчүүд гэж хардаг байсан бол өдгөө уул уурхайн төслүүдэд, компаниудын менежментийн түвшинд ч эмэгтэйчүүд маш олноороо түүчээлэн ажиллаж байна. Эмэгтэй захирал тэр дундаа уул уурхайн салбарт компани удирдана гэдэг амаргүй, онцлогийг нь та юу гэж хэлэх вэ? -Манай салбарт эмэгтэйчүүд гэнэт гарч ирсэн биш л дээ. Гэхдээ эрчүүдтэйгээ харьцуулбал тун цөөхөн. Уурхайнууд аюул осолгүй, ажилбарууд нь программчлагдаад, технологийн дэвшил сайжрахын хэрээр эмэгтэйчүүдэд хийж чадахгүй ажил гэж байхгүй болсоор л байгаа. Надтай зэрэгцээд ажиллаж байсан охид одоо менежмент, удирдлагын түвшинд амжилттай ажиллацгааж байна. Уул уурхайд байгаа эмэгтэй захирлуудын нэг онцлог нь бизнесээсээ даваад орчны, нийгмийн мэдрэмж өндөр, үүндээ анхаардаг нь анзаарагдаад байгаа. Салбарт нийгмээ мэдрэх мэдрэмж, хариуцлагатай байх чанар тун чухал болж өөрчлөгдөж байна. -Таны ажлын гараагаа эхэлсэн 2009 он бол уул уурхайн төслүүд шинэ тутам хэрэгжиж эхлээд, сумд дөнгөж хөгжиж эхэлж байсан үе шүү дээ. -Яг тийм. Цогтцэций сум 2,000 гаруй л хүнтэй, хоёр дэлгүүртэй байсан. Цэргийн баяраар залуучуудаа баярлуулах гээд хайрцаг кока кола дэлгүүрээс авч чадаагүй, дэлгүүрт тийм олон байгаагүй, /инээв/. Одоо уугуул суугуул нийлсэн 10,000 гаруй хүнтэй байх шүү. Говийн найзууд маань бүгд хувьдаа бизнестэй, ажилтай, амьдрал нь нүдэн дээр өнгө ороод л, их өөдрөг сайн сайхан амьдарч байгаа. -Та Халзан бүрэгтэй төсөлтэй яаж холбогдож байв? -Говьд ажиллаж байхдаа Халзан бүрэгтэй төсөл дээр ажиллах санал авч байсан. Уул уурхай, геологийг нь хариуцаад, дэлхийн стандарт, олон улсын сайн туршлагаар өндөр түвшний хайгуулын ажил хийгээд өгөөч гэдэг санал ирсэн. Цөөн тооны хайгуул ингэж сэтгэл гаргаж хийгддэг. Нөгөө талаас надад олон улсын стандартаар хайгуул хийгээд, нөөц тооцоолоод, татвар төлдөг уурхай болгоод үзчихсэн туршлага байсан учраас өөрийгөө соръё гэж шийдсэн. -Ховдоос Дэлхийн Банк руу явчихсан хүн гээд харвал таны карьерын замнал их сонирхолтой байгаа юм. Уншигчдад маань хуваалцвал? - Харин тийм. Ер нь манай Ховдоос гоё, гоё газар руу залуучууд их явдаг, та бүхэн мэднэ дээ. Сонирхолтой нь Ховд руугаа буцаад оччихдог /инээв/. Ховд аймагт Халзан бүрэгтэйн хайгуул дээр ажиллаж байхдаа Дэлхийн Банкны төв рүү Уул уурхайн ахлах мэргэжилтнээр ажиллахаар болоод явсан. Маш өндөр албан тушаал, банкинд гаднын мэргэжилтэн болж сонгогдоод хариуцлага, хангамж бүгдийг нь л авч, их ч туршлагатай боллоо. Балканы хойг, Зүүн Африк, сүүлд Төв Азийн портфолиотой, нэг талаасаа Уур амьсгалын өөрчлөлтөд хариуцлагатай уул уурхайгаар дамжуулж, дутагдаж буй түүхий эдийг нийлүүлэх, нөгөө талаасаа хөгжиж буй орнуудын (эмержинг улсууд) уул уурхайг сайн засаглал, зөв бодлого, хууль эрх зүй, татварын орчноор нь дамжуулж эх нутагт нь давуу боломжийг шингээж үлдээх гэсэн үндсэн агуулгын доор ажилласан. Дашрамд хэлэхэд, уул уурхайг байгаль орчны эсрэг гэх ойлголт аль эрт хуучирсаан. Эх дэлхийгээ аврах, хүний амьдралд хүчтэй нөлөө үзүүлээд байгаа, ялангуяа хөгжиж буй орнуудын сэргэж буй эдийн засагт маш их эрсдэлтэй бий болгодог уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхай л хамгийн их нэмэр оруулах юм байна гэдгийг дэлхийн томоохон хөгжлийн байгууллагууд, Дэлхийн банк, НҮБ гээд л бүгд дор бүрнээ хүлээн зөвшөөрч байна. Чухал ашигт малтмалын бодлогын бичиг баримтуудаа батлаад, гишүүн орнуудаараа хэлэлцүүлээд эхэлчихсэн, энэ цагийн тренд сэдэв болоод байгаа. -Та Ютагийн Их Сургуульд Фулбрайтын тэтгэлгээр суралцсан гэж байсан. 14/7 хоногоор ажилладаг тэр завгүй хуваарийн дунд энэ боломжуудыг хэрхэн өөртөө гаргаж, өөрийгөө хөгжүүлэх менежментийг яаж ийм сайн хийж явсан нь мөн л сонирхол татаж байна шүү. -Би олон хүүхэдтэй айлын том охин. Олон ажлыг зэрэг хийдэг чадвар айлын томуудад нийтлэг. Энэ байдал маань нөлөөлсөн болов уу гэж боддог инээв. -Геологич захиралтай уул уурхайн төсөл, компани ховор санагдаж байна? -Геологи бол олон салаа, өргөн суурь ойлголттой байгалийн шинжлэх ухаан шүү дээ. Тухайн газрын тогтоц, байгалийн шинж чанарыг геологичоос илүү сайн мэдэх хүн гэж байхгүй, тэр нь гүйцэтгэх удирдлагаар ажиллахад маш их түшиг болж байна. Нэг үгээр төслөө илүү сайн мэдэрдэг юм байна гэж хараад байгаа. -Сүүлийн үед уул уурхайгаар тогтохгүй бүх салбарт л хүний нөөцийн асуудал их үүсэж байна. Яг одоо мэргэжлээ сонгох гэж байгаа элсэгчдэд хандаж зөвлөвөл та юу гэж хэлэх вэ? -Үндсэндээ Монголд дэлхийд таниулж чадсан мэргэжил, мэргэшил тун цөөн байна. Гэхдээ би Дэлхийн Банкинд олон орны хүмүүстэй ажиллаж байхдаа Монгол яахын аргагүй уул уурхайн орон хэмээн хүлээн зөвшөөрсөн юм байна гэдгийг ойлгосон. Монгол хүнийг ч уул уурхайн хүн гэдгээр нь үнэлэх юм байна. Би ганцаараа ч биш, миний таньдаг Монголд төгссөн, Монголд уул уурхайд ажиллаж байсан олон залуус дэлхийд олон том төсөл дээр энд тэндгүй ажиллаж, амьдарч байна. Тэд том захирал, үнэ цэнтэй инженерүүд, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд болж, дэвшиж байна. Ийм залуус улам олон болоосой гэж боддог. Ийм хүмүүсийг би өөрөө таньдаг, бахархаж явдаг болохоороо хэлж байгаа юм шүү. Тэгэхээр энэ салбараас манай улсын авч үлдэж байгаа гол үнэт зүйл нь татвар, орлогоос илүү хүн, хүмүүн капитал гэж хардаг. -Сүүлийн үед гаднын орнууд руу явж ажиллаж амьдрах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаа судалгаа бий. Энэ нь хувь хүний сонголт хэдий ч хөгжиж буй улсын хувьд энэ тун харамсалтай үзэгдэл л дээ. -Яах вэ, хувь хүний сонголт. Юм сурна, гэхдээ монгол хүн юм чинь эргээд л ирдэг гэж бодож байна. Ирэхэд нь энд сайхан л байж байх хэрэгтэй. -Халзан бүрэгтэйн хайгуулын талаар ярихгүй өнгөрч болохгүй нь. Танай төсөл орон нутаг тэр дундаа баруун хязгаар Ховдод хэрэгжих уул уурхайн шинэ төсөл, хэл ам ч ихтэй. Ер нь яагаад ингэж их хэл ам гараад байдаг юм бэ? -Дэлхийд ордыг нээж олохоос эхлээд эдийн засгийн эргэлтэд оруулах хүртэл ойролцоогоор 19 жил болж байна гэсэн тооцоо байгаа. Харин Халзан бүрэгтэй бол 1980 оны сүүлээр нээгдсэн, нээгдсэнээсээ хойш 30 гаруй жил болж байгаа орд. Нөгөө талаасаа дэлхийд яг одоо ногоон технологид хэрэглэдэг газрын ховор элемент гэх мэт түүхий эдийн эрэлт үүсээд байгаа. Тэгэхээр ашиглах мөчлөг нь ирчихсэн гэж хэлж болно. Яг энэ мөчлөг дээрээ байгаа ордын ашиглалтыг оройтуулж болдоггүй, тэгвэл үнэгүйддэг. Гэхдээ олборлож, экспортолж үзээгүй шинэ төрлийн түүхий эд гэдэг талаасаа хүмүүст ойлгуулахад гол бэрхшээл тулгарч байна. Сумын иргэд түгээмэл зовнилттой, алт, нүүрс байвал ухаж болно, газрын ховор элемент /ГХЭ/ гэж мэдэхгүй байгаа учраас ухуулмааргүй байна гэдэг. Хоёрт байгалийнх тогтоц байна. Ийм боржингийн төрлийн ч гэх юм уу чулуу ер нь хаа сайгүй их бага хэмжээгээр байгалиасаа цацрагтай байдаг. ГХЭ ордуудад энэ нь өссөн байх нь түгээмэл. Хүмүүс энэ талаар хэзээ ч сонирхдоггүй, мэдэхгүйгээр уулынхаа хажууд нь хэдэн зуун жил амьдарч байгаад хайгуулын ажил эхлэх үед хэмжсэн. Байгалийн өөрийнх нь суурь хэмжээг шүү дээ. Тэр хэмжилтийн дараа цацрагтай холбоотой айдас бий болсон. Хүн өвдвөл цацраг, мал өвдвөл цацрагаас болж байна гэх байдлаар. Үүнийг буруутгах арга байхгүй. -Та буруутгах аргагүй гэлээ. Тэгвэл иргэдийн энэ санаа зовнилыг яах ёстой юм бэ? -Хувь хүнийхээ зүгээс хэлмээр байгаа хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, Халзан бүрэгтэй ордыг ухаж эхлээгүй, хайгуул л хийж байна. Бүх үйл ажиллагаа Монгол Улсын, төрийн хяналт шалгалт, зөвлөмжүүдэд үндэслэн явагдаж байгаа. Хайгуулаас болж тухайн орчны цацраг нэмэгдээгүй, тогтмол хийж байгаа шинжилгээний хариу, хэмжилт нь байгаа. Хоёрдугаарт, Манай хайгуул дээр 2 жилийн хугацаанд 100 орчим монгол залуучууд ажилласан. Яг л уулынхаа хажууд амьдардаг. Нэг ч хүнд цацрагийн хордлого илрээгүй, тун хэтэрсэн зүйл байхгүй, эсрэгээрээ зүүдэг багажид нь цацраг илрэхгүй байна гэж лабораторид гардаг. Гуравдугаарт, Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах, нийгмийн нөлөөллийг хамгийн эерэг байлгах тооцооллыг олон улсын нэр хүнд бүхий туршлагатай байгууллагуудаар хийлгэж байгаа. Дөрөвдүгээрт, Манай Монголын уул уурхай, байгаль орчин, цацрагийн байгууллагууд олон жилийн турш уул уурхайн хяналт, шалгалтыг хийж байгаа туршлагатай, өндөр чадвартай. Цацрагтай ч байсан, цацраггүй ч байсан эдгээр хяналтын байгууллагад уурхайн үйл ажиллагаа, хайгуулын ажлыг хянадаг хангалттай сайн туршлага бий. Тиймээс эдгээр байгууллагадаа итгээд эрүүл аюулгүй орчинд тайван амьдарч болно оо гэж салбарын хүний хувьд хэлмээр байгаа юм. -Одоо танай төслийн явц ямар шатандаа явж байгаа вэ? -Урьдчилсан ТЭЗҮ дууссан. Үндсэн ТЭЗҮ хийх ажил үргэлжлээд явж байна. Энэ ажлын ард гарахын тулд мэдээж дараагийн шатны хайгуулын ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа. Мөн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгээд явж байна. Олон улсад энэ чиглэлд мэргэшсэн сайн туршлагатай компани хийж байгаа. Үндсэн ТЭЗҮ, БОННҮ дууссаны дараа иргэдийн асуудаг олон асуулт тодорхой болно. Хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх байдлууд илүү ойлгомжтой болно. Түүнчлэн бидний зүгээс орон нутагтайгаа ойлголтуудаа нэгтгээд явж байна. Ил тод байдал, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, оролцоо гэсэн чиглэлийн хүрээнд иргэдэд маш олон төрлийн аргаар мэдээллүүдийг хүргэн ажиллаж байгаа. Харилцан ойлголцлын түвшин дээрдэж байгаа нь мэдэгдэж байгаа шүү. -Танай төслийн үр дүн дараа дараагийн газрын ховор элементийн төслүүд хөдлөх замыг нээх болов уу. Нэг талаас “мөс зүсэгч” болж байгаа тул давхар ачаа, хариуцлага үүрч байна гэж харж байна. -Яалт ч үгүй тийм. Монгол Улсын шинэ төрлийн ашигт малтмал, газрын ховор элемент олборлогч улс болох том амбицдаа хүрэх мөс зүсэгч нь болж байгаа учраас хайгуулыг их сэтгэл гаргаж, олон улсын стандартад нийцүүлэн өндөр зардлаар хийж байна. Мөн бидний алсын хараа хол учраас манай хамт олон иргэдтэйгээ ойлголцох байдалд цаг гаргаж, нухацтай, тууштай ажиллаж байна. -Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл бий юу? -Харилцаа гэдэг амаргүй. Иргэдийг биднийг ойлгоосой, өөрийнхөө нутгийн төсөлдөө оролцоотой байгаасай гэж хүсдэгээ энэ дашрамд дамжуулмаар байна. Халзан бүрэгтэй төсөл бол бидний хамтын ирээдүй мөн. -Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье. Эх сурвалж: Mining.mn, Б.Баяртогтох

“ГУРИЛЫНХАН” ҮНЭЭ НЭМЭХ ГЭЖ ЯАРЧ ЭХЭЛЖЭЭ

УИХ-аар импортын гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор гурилын салбарынхан үнээ нэмэх гэж яарч эхэлжээ. Өнөөдөр гурилын салбарыг 9 компани эзэгнэж байна. 3 компани нийлээд зах зээлийнхээ 70 гаруй хувийг эзлэн суугаа энэ олигопол салбарт ҮГҮЙ гэж хэлэх хүн олдохоо байжээ. Тэд өнгөрсөн хугацаанд монголчууд гурил идэхгүй хаа холдохов гэсэн байдлаар гурилынхаа үнийг дуртайгаараа нэмсэн. Нийт зах зээлийнхээ 41 хувийг эзэлдэг “Улаанбаатар гурил”, “Од групп” ХХК-ууд гэхэд л 2022 оноос хойш 4-10 удаагийн үйлдлээр гурилынхаа үнийг 58,2 хувиар нэмэгдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гурилын зах зээлийг эзэгнэсэн компаниуд гол түүхий эд улаанбуудайн үнэ нэмэгдээгүй байхад үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь энэ. Бүр тодруулбал, тус 2 компанийг ШӨХТГ-аас шалгахад хувьцаа эзэмшигчид нь хамаарал бүхий гэдгийг тогтоосон байдаг. Хамаарал бүхий этгээдүүд 2 тусдаа компани байгуулж, гурилын зах зээлийн 40 гаруй хувийг эзэлж, нэг өдөр нэгэн зэрэг үнээ нэмснийг ШӨХТГ тогтоож, торгууль ногдуулах шийдвэр гаргасан байна. Харин уг шийдвэр албажих үеэр хувьцаануудаа шилжүүлж, холбоо хамаарлаа арилгажээ. Энэ мэт гурилын салбарт олигопол зах зээл үүсгэж, шалтгаангүй үнээ нэмсэн ил баримтууд бий. Гэтэл иргэд өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж байна. Тийм ч учраас импортын гурил оруулж ирэх замаар иргэдэд хямд гурил очих боломжийг өнгөрсөн хавар нээж өгч байлаа. Харамсалтай нь ХХААХҮЯ-наас импортын гуриланд татвар ногдуулах хуулийн төсөл мэдүүлээд байна. Тэд гурил бол стратегийн бүтээгдэхүүн учраас дотоодын үйлдвэрлэлээ заавал дэмжих хэрэгтэй гэж тайлбарлаж байгаа ч нөгөө талд ард иргэд үнийн өсөлтөд сөхөрсөөр байгааг үл хайхарлаа. Өөрөөр хэлбэл иргэдэд дотоодын үйлдвэрлэлээ дэмжинээ гээд үнэтэй, чанаргүй гурил заавал хэрэглэх сонголтыг тулгаж байна. Чанаргүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд шинжилгээгээр дотоодын гурилын 80 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлт гарсан байдаг. Энэ бол гурил үйлдвэрлэгчид үнэтэй мөртлөө чанаргүй гурилыг иргэдэд тулгаж буй хэлбэр юм. Одоо гурил, тэжээлийн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг УИХ хүчингүй болговол “гурилынхан” хэмээх олигопол салбарынхан үнээ нэмэх гэж отож байна. Тэд 1 жилийн хугацаанд импортын гурилын “гайгаар” хүссэн үедээ дуртай үнээ нэмж чадаагүй юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 318