ЗАЛГАА МОНГОЛ ГЭР ШАТАЖ 0-12 НАСНЫ ДӨРВӨН ХҮҮХЭД, НЭГ ТОМ ХҮН ЭНДЖЭЭ

Гал түймрийн улмаас 5 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 06-р сарын 04-05-ны шилжих шөнө 01:25 цагт иржээ. 

Тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан ч харамсалтай нь түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.