ТББХ-НЫ ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцлээ. Хуралдаанд  23 гишүүн оролцсоноос 16 гишүүн дэмжсэн тул санал хураалтыг нууцаар явуулсан юм.

Санал тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллахаар болсон. Тэгвэл байнгын хороо хуралдаж дууссаны дараа нууц санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь буюу 73.9 хувь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг дэмжлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.